Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайдын зөвлөх болжээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 3 сек
50
legacy:dalhaasuren/далхаасүрэн.jpg

Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайд Н.Учралын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр томилогджээ. С.Далхаасүрэн нь малчин гаралтай айлын дөрөв дэх хүүхэд бөгөөд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Тэрбээр, гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг парламент дээр хэрэгжүүлсэн бодлогын рефромуудын гол автор болох МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж, "гал тогоог нь барьж" байсан нэгэн юм.

БОЛОВСРОЛ

2004-2009 онд Их Монгол дээд сургуулийн Сэтгүүлч мэргэжлээр

2011-2013 онд Удирдлагын Академи, Удирдах ухааны магистр

2017-2020 онд Монгол Улсын Их сургуулийн Эрх зүйч

2021-2023 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

2009-2010 онд Монгол Ардын Нам, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Улс төрийн ажилтан

2011-2012 онд ЮТЛ ХХК-ын Захирал

2012-2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэлтсийн дарга

2014-2015 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сайдын зөвлөх

2015-2016 онд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Хэлтсийн дарга

2016-2019 онд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн Орлогч дарга

2019-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сайдын зөвлөх

2020- 2025 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн Ажлын албаны дарга

2025 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 сар өмнө

    хулгайч нарыг бэлдэх сургалтыг сайн дамжсан байна

  • З
    Зочин2 сар өмнө

    энэ тэнд хулгайч нарын сарвууны үзүүр болж яавждээ

  • З
    Зочин2 сар өмнө

    энэ яаж эрчим хүчний асуудлыг мэдэхэвдээ. эрчим хүчний салбар даанч дампуураад байсын

  • Л
    Лхагва2 сар өмнө

    Баяр хүргэж, амжилт хүсье 👏💝 💪 Хичээгээрэй ард түмэндээ ээлтэй төр байхад хувь нэмрээ оруулаарай.

  • D
    Dkl2 сар өмнө

    Энэ авлигач байх магадлалтай банди дандаа авлига ихтэй газар дамжиж ажилласан бн шд. Өвөрхангайн Чинзоригоор дамжиж, нутаг усныхнаараа дэмнүүлсээр төрд олон жил дамжин2 дарга хийж, их ч мөнгө, хөрөнгөтэй болсон бх. Иймэрхүү хийцгүй ч хөрөнгөтэй залуучууд намуудад олон бий дээ.