Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснийг нутгийн зарим иргэд эсэргүүцэж жагслаа

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:selenge aimag/1 (16).jpg

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.

Тэгвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчид өчигдөр хуралдаж, V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

Гэвч нутгийн зарим иргэд Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлснийг эсэргүүцэж, нутгийн захиргааны байрны гадна лоозон барьж жагссан байна.

Тэд "Байгальд ээлгүй Засаг дарга хэрэггүй, нутагтаа эзэн болцгооё, бид хөгжлийг хүсэж байна" гэжээ.

legacy:selenge aimag/242452492_4768995106473697_1643964721607253635_n.jpeg legacy:selenge aimag/258735147_4769006543139220_3543439738957466773_n.jpeg