НЦУГ: Шөнийн эргүүл ухаан алдсан иргэнд эмнэлэгийн тусламж цаг алдалгүй үзүүлжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1125/дэслэгч.jpg

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед 02 цаг 30 минутын үед СХд-ийн 2-р хороон оршин суух иргэн М-ийн бие муудаж, ухаан алдаж унасан байсныг олжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Нэнгдсэн эмнэлэгт хувийн машинаар хүргэн өгч, эмнэлэгийн тусламжийг цаг алдалгүй авахад тусалжээ. Тус иргэн нь нойр булчирхайн үрэвсэл, ходоодны түгжрэл онош тогтоогдсон байна, иргэн эмчилгээ хийгдэж байна.