Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 26 сек
520
legacy:Zasag Oyun-Erdene/OyunErdene.jpg
legacy:Zasag Oyun-Erdene/Oyuk (1).jpg

“Сайд авах уу, сайд томилох уу” гэх асуултыг өөртөө тавьсан Ардын намын УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, намын даргатайгаа ойлголцсоноор эрх баригчдын дотоод улс төр “гацаанаас” гарсан талаар өмнөх нийтлэлээрээ өгүүлсэн.

Тэгвэл тохирч, бас тонгорч өнөөдрийн өөртөө давуу тал үүсгэсэн Л.Оюун-Эрдэнэ намын Их Хурал болон дараа нь өрнөх улс төрдөө хэд хэдэн бодлогын өөрчлөлт маягийн зүйл хийх бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ Ардын намын даргын хувиар боловсон хүчний том интервенц хийхээр бэлтгэж эхэлжээ. Тодруулбал,

Засгийн газрынхаа сайдуудыг солих;

Нэг яамандаа 5-6 жил Төрийн нарийн бичгийн дарга нар хийсэн хүмүүсийн тал хүртэл хувийг нь сэлгэн томилох;

Агентлаг, ТӨҮГ болон ТӨК-иудад 2016 хойш дарга, захирал хийсэн хүмүүсийг чөлөөлөх гэсэн үндсэн гурван чиглэлээр боловсон хүчний өөрчлөлт, шилжилтийг хийхээр төлөвлөсөн байна.

Сайд нарын хувьд мэдээж нэн түрүүнд өөрчилж, явуулах ёстой хүмүүсийг бүгдийг нь явуулна. АН-ын Ш.Адьшаа, Н.Ганибал болон ХҮН-ын Т.Доржханд нарын ҮХЦ-д гаргасан “Давхар дээл”-ний гомдлоор Цэцээс дүгнэлт авч, үүнийг нь хүлээн зөвшөөрөх замаар Ерөнхий сайд танхимдаа сэлгээ оруулахаар төлөвлөж буй. Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл бараг бүх сайд нараа УИХ дотроос тавих байх. Магадгүй ёсыг бодож ганц нэг ач холбогдол багатай яамдад гаднаас сул сайд тавьж мэднэ. Харин сайдуудад нэн түрүүнд УИХ-д сонгогдсон байдлыг нь харгалзан үзэж 2 ба 3-аас дээш сонгогдсон, өнгөрсөн хоёр жилд хоосон байсан нөхдүүдэд боломж болгох талаар яригдаад эхэлсэн билээ.

2016 онд Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас хойш хамгийн хөл хөдөлгөөн багатай байсан хэсэг бол төрийн нарийнууд. Өнгөрсөн хугацаанд сайдтайгаа таарч тохирохгүй, эсвэл ажлаа хийж чадахгүй цөөн хэдэн төрийн нарийнууд л сандал суудлаасаа салсан. Ихэнх нь хоёр парламент, дөрвөн Засгийн газар дамнаад бууриа сахиж үлдсэн. Тэгвэл эдгээр төрийн нарийн бичгийн дарга нарын бараг тал хувийг нь яамд хооронд нь сэлгэн томилох талаар яригдаад эхэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга нар бол тухайн яамны цаашлаад, Засгийн газрын гол хөдөлгөгч хүч, “уурга” тархиуд байдаг. Төрийн албан хаагчийн статустай эдгээр эрхмүүд яамныхаа “гал тогоог” базаж, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрүүдийг гардан гаргадаг. Энэ утгаараа нэг яам дээр нэг хүнийг 6-гаас олон жил төрийн нарийн хийлгэхгүй гэх бодлогыг баримталдаг. Хэрэв ингэж сэлгэн томилохгүй бол хурган “вант улс” байгуулчих гээд байдаг сөрөг талтай. Тиймээс төрийн нарийнуудыг яамд хооронд нь сэлгэн томилох талаар эрх баригчид удирдлагын туршид яригдаад эхэлсэн байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн намын даргын хувиар хийх боловсон хүчний бодлогын өөрчлөлтийн сүүлийнх нь төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газрууд болон агентлаг дээр өрнөх аж. Дээр өгүүлсэн шиг Ардын нам 2016 онд олонх болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл олон агентлаг, ТӨҮГ, ТӨК-ийн дарга нар томилогдсон албаа тасралтгүй хашиж буй. Ихэнх нь улс төрийн “төлбөр, тооцоо” маягаар томилогддог эдгээр албан тушаалд байгаа эрхмүүдийг одоо чөлөөлж, дараагийн хүмүүст буюу шинэ залуустаа боломж олго гэж шахах аж. Дээр нь өнгөрсөн зунаас хойш Ерөнхий сайдын авлигатай тэмцэх чиглэлд хийж буй тэмцлийнх нь жадны үзүүр энэ хэсэг рүү зүгээр ч нэг чиглээгүй. Тун удахгүй ЗГ-аас оруулж ирэх төрийн өмчит компанийн хуулийг дагаад энэ чиглэлд олон зүйл өрнөх гэж буй. Ялангуяа дарга нарыг нь чөлөөлнө гэдэг яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн намраас хойш яригдах болсон. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт улсын төсвөөс давсан мөнгө эргэлддэг ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлын суудал яг өнөөдрийнх шиг улс төрийн тохироо явуулах гэж энэ байгаа цагт жинхэнэ “баянбүрд”. Тохирооны том төлөөс, бас жийргэвч.

Ийнхүү Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ эдгээр гурван чиглэлд намдаа боловсон хүчний өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ. Товчоор хэлбэл, өнгөрсөн хугацаанд өрнөсөн албан тушаалын хуваарилалтын Л.Оюун-Эрдэнэ гардаж хийгээгүй. Мэдээж зохих хэмжээний оролцоо байсан ч өнөөдрийнх шиг эрх мэдлийг гартаа атгаж, эцсийн шийдийг гаргаагүй юм. Тиймээс ирэх өдрүүдэд тохироонд орсон талуудын эрх ашгийг хангаж, “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” өнгөрөх хариуцлагатай үүргийг тэрбээр гүйцэтгэнэ. Гэхдээ үүнийгээ нам доторх “уураг” тархи, хөдөлгөгч хүч болоод буй генсек Д.Амарбаясгалантай хамтарч гүйцэтгэх нь тодорхой.

Энэ хоёрыг энэ өөрчлөлт, шинэчлэл дээр санал нийлж буй нэг зүйл нь намынхаа улс төрийн индэр дээр 80, 90-ээд оны залуусаа түрэн гаргаж ирэх бодлого юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:520

СЭТГЭГДЭЛ (52)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    fgrt

  • З
    Зочин

    zov doo amjilt

  • З
    Зочин

    erchim huchnii yamand nileed salhi oruulaarai da, dandaa erchim huchnii zahirluud baisan nohduud yamnii tolgoid garaad, tanil talaa erchim huchnii zahirluud bas TUZ-iin gishuuded ni tomildog, tender horongo oruulalt geed l ochnoon budlian garaad bga dulaanii stants-3-iin zahiral ni asuudald orood TV-eer garaad l baisan solih ni zov do gishuudeesee tomiloh ni zov bh

  • З
    Зочин

    Erchim huchnii toriin nariin Nasantogtohiig l solioroi uzemjeer yumiig shiiddeg, erchim huch bol mash tom salbar ene tom alban tushaald tohirohgui hun erchim huchniihen andahgui

  • З
    Зочин

    erchim huchnii toriin nariiniig solison ni deer shu huuchin toriin omchit kompaniin zahiral baisan budliantai hun gej salbar sistemiihen yaridag TUZ-iin gishuuded tanil talaa tomildog geed l humuus jig jug hiideg, TETS-3-iin zahiral ni yalaa shalguulaad l tv-eer asuudaltai geed l shuugiad baisan

  • З
    Зочин

    зүгээр бүгдийг нь гадаадад явуул. энд мөнгө голоод салахгүй гадаадад хоккей тоглуул..

  • З
    Зочин

    БО-ны уртнасан эмээг явуулаа

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Зөв яаманд удсан дарга нарыг солих хэрэгтэй тэднээс одоо шинэлэг санаа гарахгүй

  • З
    Зочин

    Дараагийн ээлжийнхэн хоолондоо

  • И
    Иргэн

    ЗТХЯ-ны ТНБД гэж юу ч мэдэхгүй хагартлаа баяжиж өөрийн орлогоо нэмэгдүүлэхээс өөр юм мэдэхгүй юмаа зайлуулаач. Халтартай нь хамт явуулаач. Ямар ч мэдлэггүй тэнэг юманд МАН ямар өртэй юм бээ. Энэ чинь төрөөс төрсөн тэрбумтан болсон шүү

  • И
    иргэн

    ТӨРИЙН НҮҮРС ЯМАР ҮНЭТЭЙ БГААМ БЭ? ДЭЛХИЙД БОЛ 500ДОЛЛАР ХҮРСЭЭН ГЭЖ МАНАЙ ОЙМС НАРАНБАА БИЧЭЭД БХЫМ. БИДНИЙ 1072-ИЙН НООГДОЛ АШИГ Ч ӨСЧ БГАА ДАА

  • З
    ЗӨВ ШИЙДВЭР

    СОЛИНО ГЭДЭГ ЗӨВ ШҮҮ ДЭЭ,НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ТАХИСАН МЭТ СУУЛГААД ХЭРЭГГҮЙ ,ЕР НЬ ЭНЭ УДИРДАХ АЛБАНД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ НЭГ БУУЛГАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ДАРААГИЙН ХҮМҮҮС НЬ ИРЭГ,БУУГААД ИРЭХЭЭР БИ ЮУН ДЭЭР АЛДАВ,ЮУН ДЭЭР ОНОВ ГЭЖ ДҮГНЭЛТ ХИЙЖ ЭХЭЛНЭ,2016 ОНД СОНГУУЛИЙН ДАРАА МАШ ОЛОН ХҮН МЕРИТ БУС КРАНЫ АРГААР АЛБАН ТУШААЛД ОЧСОН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ,ХАРИН Ч ЕРӨНХИЙ САЙД ЗОРИГТОЙ ХИЙЖ БАЙНА ,ДЭМЖИЖ БАЙНА

  • З
    Зочин

    Сольж сэлгэлээ гээд юу өөрчлөгдөх үү, улам л төр үймж ард иргэдийн дургүй зэвүүг хүргэнэ.

  • Ү
    үнэн

    Барилгын яамны дундын хурган дарга нарыг солиочээ. сайл бол дажгүй юмаа мэддэг вм билээ. лалрын нэг газрын дарг анэртэй гарууд нь үнэхээр хог шаар шүү

  • З
    Зочин

    Зүгээр халах солих биш ажлын тайланг нь сонсч байж халаа солио хийх ёстой. Цүнх баригч залуучууд монголыг хөгжүүлэхгүй ямар ч ажлын туршлагагүй алиа салбадай нараас хашир туршлагатай ажлаа мэддэг хүн байгууллагыг авч явдаг. Боловсрол дадлага туршлага хослож байж амжилтанд хүрдэг. Дадлага туршлагын хэмжүүр цаг хугацаа байдаг юм мангарууд минь. Ямар ч туршлагагүй мангар бацаануудаар байгууллагаа тоглуулж үрүүлэх ёсгүй

  • И
    ИРГЭН

    ман !!!!!!!!! ТӨРИЙН ЗАХИРГАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БГА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ 5-10 ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН ЭМЭЭ, ӨВӨӨ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУАХГҮЙ БОЛ ТЭДНИЙ МАФИЙН САВАРТ ТӨРИЙН АЛБА СҮЙРЧ БАЙНА!!!!

  • Т
    ТӨХК-иудад гоё юм болох нь кк

    Маш зүйтэй ажил хийгдэх нь гэж ойлголооо................мэргэжлийн бус шахаануудыг зайлуулах нь ээ............ашгүй дээ манай Ерөнхий сайд минь.

  • Х
    Хуц

    Нэг гайгүй цохио цавчаа олоод ирэхээр л манай захирлуудыг солих гд бхым аа.........ажлаа өгмөөргүй бна ...............

  • З
    Зочин

    Heniig hoorondon muudtsujlah sanaatai iim um bichdeg um boldoo

  • З
    Зочин

    Ингэж бужигнуулж хэрэггүй. Албан тушаалд уралцуулж хахиул цуглуулах гээгүй юм бол болих хэрэгтэй

  • И
    иргэн

    БОАЖЯ-ы уртнасан болон мэдээлэлтэй ч мэдлэггүй газрын дарга нартай нь хамт цэвэрлэж өгнө үү тоглуулсаар дууслаа

  • И
    иргэн

    Эрдэнэт, МРЦМет, Эрдэнэс МГЛ, Эрдэнэс нэртэй маш олон компаниуд бдн гсн

  • Т
    ТӨХК-иудад шинэчлэлт хийх юм болов уу гэж ойлголоо

    тийм үү

  • И
    Инженер

    Насантогтохыг ЭХЯнаас аваарай

  • Л
    лхам.........

    Ээлжлэн биш эрс шинэчлэх хийх багаа бүрдүүлэх ёстойсон.Үлдэж буй -2 жилээ үүмээн шуугианыг намжааж,гал унтраах маягаар өнгрөөх гэж үү?

  • З
    Зочин

    Улс орны хөгжилд ач холбогдолтой зүйл 1ч алга. Хэдэн сайд дарга солихыг ажил гэхгүйээ. 17 яам хар мянган газар хэлтэс юу хийж яаж ажиллаж байнаа. Ичээчээ новшнуудаа....

  • З
    Зочин

    Яагаад хэдэн олиггүй юмнууд томилдог юм бэ?Дандаа палдиг гарууд.

  • Б
    БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг даруйхан соль

    Яамныхаа Санхүүгий хэлтсийн дарга байхдаа Энхийг дэмжих ажиллагаанд яваад ирсэн офицер ахлагч нарын мөнгийг өгөхгүй угааж ашиг олдог байсан БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга авлигач генерал Д.Ганхуягийг даруйхан зайлуулж шоронд хий. 2017 онд ЭДА-д яваад ирсэн 850 залуугийн 27 сая төгрөгний 7 саяыг луу унжиж угааж байгаад өгсөн.Сайдтайгаа нийлж салбараа тоносон авлигачин.Хөдөө явж ажиллах нь бүү хэл жижүүрт гарч чаддагүй арчаагүй бэртэгчин.Энэ салбарын булайг дэлгэвэл далай л гэсэн үг.Энэ авлигач мөнгөөр л албан тушаал худалдаж авсан.Салбарынхаа албан тушаалын байрнаас авсан луйварчин.

  • З
    Зочин

    Соёлын яамны төрийн нарийн түүнийг дагалдаж ирсэн алиа салбадай нарыг яаралтай зайлуулаарай

  • 1
    1234

    Тагнуул, Цагдаа, Хил хамгаалах, Онцгой, ЗХЖШ гээд бүгд улс төрийн хараат нөхдүүд болсон хэдийд хүчний байгууллага улс төрөөс ангид болох бол?

  • З
    зочин

    Буг болсон эмнэлгийн дарга нарыг бас солиочээ ялангуяа Шар хадны эмнэлгийн дарга насаараа хийсэн Насанцэнгэл байна

  • И
    иргэн

    Хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим босоо удирдлагатай агентлагийн дарга нарыг солих хэрэгтэй байна. Зарим аймагт байгаа дарга нар архиндаа нэвшрээд бие хаа нь өвдөөд улирал тутам хот руу явж эмчилгээнд орж байна. Эмчилгээнд явж ирээд л дахиад л архиндаа нэвширч заваарч байна. Ингэж 7-8 жил ажиллаж байгаа хүмүүсийг яах гэж байна. бас л шийдэх хэрэгтэй асуудал. Хүнээ боддоггүй юмаа гэхэд төр ажил албаа мэдэж авах хэрэгтэй шүү.

  • И
    иргэн

    Хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим босоо удирдлагатай агентлагийн дарга нарыг солих хэрэгтэй байна. Зарим аймагт байгаа дарга нар архиндаа нэвшрээд бие хаа нь өвдөөд улирал тутам хот руу явж эмчилгээнд орж байна. Эмчилгээнд явж ирээд л дахиад л архиндаа нэвширч заваарч байна. Ингэж 7-8 жил ажиллаж байгаа хүмүүсийг яах гэж байна. бас л шийдэх хэрэгтэй асуудал. Хүнээ боддоггүй юмаа гэхэд төр ажил албаа мэдэж авах хэрэгтэй шүү.

  • З
    Зочин

    Энэ нь Исмэлийн хүүхдэд хамаарах уу?

  • Б
    багш

    ЕРӨНХИЙ САЙД АА !!! СУИС- Н ЗАХИРАЛ СОНИНТОГОС ГЭДЭГ ЭМГЭН ТЭТГЭВРИЙН НАС НЬ 10- ААД ЖИЛЭЭР ХЭТЭРЧ, ЗАХИРЛЫН САНДАЛ ДЭЭР 12 ЖИЛ ЛАГЛАЙН СУУСНЫГ НЭН ЯАРАЛТАЙ СОЛИОРОЙ...!!!

  • З
    Зүмбээ

    Даргаараа үлдчих санаатай, санал цуглуулах гэж л шааж байгаа нь ойлгомжтой.

  • З
    Зочин

    Үхсэн хатсаных нь интервенц, ажлаа. олигтойхон хийчиж чадкүй байж том чалчихаас өөр юмгүй энэ оюу эрдэнэ үхвэл таарна, энэ нөхрөөс болж улс орон сүйрч дууслаа,

  • З
    За даа

    Энэ бол маш зов ялангуа олон жил дарга захирал хийсэн хумуусийг эхны ээлжинд соих нь зов шуу дээ багыг нь хуулах хэрэгтэй тавих хун дээр маш сайн шалгуур тавих хэрэгтэй шуу

  • Z
    zochin

    bugl chulgaich ter gaaliin baichaachaagch nar .

  • З
    Зочин

    БОАЖ-н сайд Уртнасанг яаралтай солихгүй бол энэ салбар удирдлагагүй болох нь

  • З
    Зочин

    Гаалийн хэдэн авлигачид авлига авч чадахаа байчихсан Асралтыг зайлуулах гээд хаа сайгүй тачаадаж байх юм аа хаха

  • Э
    Э

    Гаалийн удирдлагыг тэр чигт нь соль 2016 оноос хойш өөдөлсөнгүй. гялайх юм нь шинэ байртай болж

  • З
    Зочин

    Yurn zagas iin gazar aaraa zail chih guij bn

  • И
    иргэн

    Төрийн нарийн бичгийн дарга нар бол тухайн яамны цаашлаад, Засгийн газрын гол хөдөлгөгч хүч, “уурга” тархиуд байдаг. - гэнэ үү хуцлаа л байна

  • С
    Салбарынхан бүгд дэмжинэ

    Уртнасанг хөөж явуул!!!!

  • И
    Иргэн

    Асралтыг хурдан явуулач ээ . Гааль гэж үнэндээ байхгүй боллоо

  • З
    Зочин

    халтарыг зайлуул

  • Z
    zochin

    boduul bas l harvard togossoon esvel gadaadad surguuli togosson mash ondor bolovsroltoi negnee dargaar tavih blgui dee

  • Z
    zochin

    boduul bas l harvard togossoon esvel gadaadad surguuli togosson mash ondor bolovsroltoi negnee dargaar tavih blgui dee

  • З
    зочин

    Шаал худ. Нөгөө ашиг сонирхолдоо дийлдээд чадахгүй шдээ малнууд

  • З
    зочин

    Шаал худ. Нөгөө ашиг сонирхолдоо дийлдээд чадахгүй шдээ малнууд