ГХЯ: Эрээн-Замын-Үүд боомт дахь барилгын материалын импортыг түр хугацаанд зогсоолоо

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:barilga.jpg

Урд хилийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд "Эрээн хотын корновирустай тэмцэх шуурхай штаб 81.83 гэсэн мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн модон материал, хуванцар, барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүний гараар ачдаг учраас зогсоож байна" гэв.