Төсөвт 80 тэрбумаар тусгагдсан автобусны парк шинэчлэлийн ажил “гацаа“-нд орох уу

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 47 сек
20
legacy:автобус/259855376_431991465172130_4628707641617186488_n.jpg

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьж, НИТХ-аар анхны хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн төслийг эцэслэн батлахад хэдхэн хоног үлдээд буй өнөөгийн нөхцөл байдалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр ноцтой байж болохуйц нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг хөндөн тавилаа.

Ирэх жилд 80 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлт, төлбөрийн системийн шинэчлэлт тусгаж буй. Гэтэл энэ ажил хэн нэгэн эрх мэдэлтэн, улс төрчдийн гараар орон хэрүүл маргаан дагуулсаар ажил явах магадлал бага байгаа талаар Хотын дарга мэдэгдлээ.

legacy:84515.jpg

Тэрбээр "2021 онд 60 автобус авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль, аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Эрх мэдэлтэй хүмүүс урдуур хойгуур гүйж, ажил хийж байгаа хүмүүсийг дарамталж байна. Ингээд нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв явах магадлал МАШ БАГА байна" гэв.

Өөрөөр хэлбэл, Тендерийн тухай хуулиар түрүү барин хэсэг бүлэг улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн энэ ажлыг гацаасаар ирсэн ба энэхүү үйлдэл нь ирэх жил ч үргэлжлэх магадлалтайг илэрхийлэв.

Гэтэл ирэх жилийнхээ төсөвт зөвхөн парк шинэчлэлттэй холбогдуулан түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн 80 тэрбумыг зарцуулахаар тусгаад буй. Хотын даргын дэвшүүлсэн шийдэл нь юун түрүүнд хуульд өөрчлөлт оруулах. Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэхүү асуудлыг шийдэх гарц хэмээн үзэж байгаа юм.

Парламентын гаднаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж батлуулах нь хэн хүний хийе гээд хийх ажил биш. Хотын дарга түүнийгээ мэдэн дээр дурдсанчлан "...энэ ажил явах магадлал маш бага" хэмээсэн нь ч үүнтэй холбоотой байж болох.

Юун түрүүнд хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулна гэдэг өөрөө том ажил. Хоёрдугаарт, УИХ-аар хэлэлцлээ гэхэд нөгөө гацаагаад буй эрх мэдэлтнүүд нь хуулийн төслийг хэрхэн унагахаа мэдэхийн дээдээр мэдэж буй.

Нийслэлчүүд бид хэдэн цагаар хүлээсний эцэст шахалдан дайралцдаг хэзээ ч шатаж мэдэхээр ашиглалтын хугацаа нь дууссан 537 автобусныхаа шинэчлэлтийг дахин нэг жилээр хүлээх магадлал буйг Хотын дарга санууллаа. Гэсэн ч тэр хэлсэндээ хүрэх байх. Яагаад гэвэл тэр Д.Сумъяабазар...

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Зам,гүүр тавиад автобус аваад түгжирэл шийднэ гэвэл өчүүхэн байгаагаа харуулж байна. Хөрөнгө мөнгө гарахгүй яаралтай шийдэх захиргааны аргууд олон байхад

  • Ш
    ШИЙД ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ

    ӨНӨӨДӨР МАНАЙ УЛСАД МӨРДӨЖ БАЙГАА ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ХУУЛЬ УЧИР ДУТАГДАЛТАЙЫ ХЭН ХАМГИЙН БАГА ҮНИЙН САНАЛ ӨГНӨ ТЭР ЯЛНА ГЭДЭГ. ЯАХАВ ЭНЭ НЬ БҮТЭЭН БОСГОЛТЫН АЖИЛТАЙ БОЛ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛНО. ХАРИН МАНАЙД БАЙХГҮЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАДНААС ХУДАЛДАН АВАХАД ЭНЭ ХУУЛЬ БУРУУ ТАЛДАА ДАА. ОДОО БОЛ ТУХАЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ РҮҮ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ ХАНДААД ХУДАЛДАН АВАЛТАА ХИЙМЭЭР БАЙГАА ЮМ,ТЭГВЭЛ ЗАМСАРЫН ДАМЖЛАГАГҮЙ ГЭЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ МАШИН ТЕХНИК ОРУУЛЖ ИРЭХ САЙН ТАЛТАЙ,ӨНӨӨДӨР ЗАВСАРЫН ХҮММҮС ХУУЧИН МАШИНЫГ ОН СОЛЬЖ ЗАЛУУ БОЛГОХ ЮМ УУ ЭСВЭЛ ТЕНДЕРИЙН АЖЛЫН АХЛАГЧИД БОНУС ӨГӨХ ЗАМААР ХУДАЛДААГ ХИЙЖ БАЙНА ЭНЭ БУРУУ