Амьд явмаар байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 48 сек
140
legacy:11.22 yanja/259829533_249833120546881_2325262017740255630_n.jpg

Үндсэн хуулиар олгогдсон заяамал эрх хэмээх бэлгэ тэмдэг төдийхөн дээр тогтох Монгол хүний амь. Би, чи хэн ч болов хүн болж төрснийхөө хувьд амьд явах эрхтэй. Иргэд нь гэнэтийн осол аваар, гэмт хэрэг, эрүүл аюулгүй орчны эсрэг үйл ажиллагааны дүнд хохирогч болоод дуусдаг улсад эрх гэдэг үгийг амнаасаа унагаад ч нэмэргүй бололтой. Хатуухан хэлэхэд, өглөө гараад орой гэртээ орж ирнэ гэх баталгаа бидэнд үлдсэнгүй. Хэзээ, хаанаас ямар эрсдэлд өртчих бол гэх айдас л байна.

Хэн бидний тэр тусмаа хүүхэд, багачуудын маань амь насанд заналхийлээд байгаа юм бэ. Асуудлыг шалтгааныг "агаар дээгүүр" хараад байдаг хүмүүсийг ойлгоход бэрх. Угтаа бол, зориулалтын бус тоглоомын талбай, жилийн дөрвөн улирлын хэзээд ч асуудал дагуулдаг зам талбай, хариуцлага яриад ч халширдаггүй хэнэггүй жолооч нар л гэхэд хамгийн наад захын жишээ.

Өчигдөр л гэхэд ээжийнхээ гараас хөтлөөд явган хүний замаар алхаж явсан таван настай хүү хэнэггүй жолоочийн балгаар амиа алдлаа. Арван сар тээж төрүүлж, хүн болгож бойжуулсан үрээ нүдэн дээрээ алдсан ээжийг бодоход ч өр өвтгөм. Энэ л асуудал. Цаг бусаар амиа алдсан хүүгийн амийг дан ганц жолоочоос л нэхэх үү. Чухамдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг амаараа цохон тэмдэглэдэг ч түүний хэрэгжилт, дагалдах асуудлуудад анхаарлаа хандуулалгүй ирсэн дарга нараас нэхье. Яагаад улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож тэр бүү хэл тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй яваа юм. "Яав л гэж" гэх үгийг согтуудаа ч, эрүүл үедээ ч амнаасаа унагадаг хэнэггүй жолооч нарын балгаар он гарсаар нэг анги дүүргэх хэмжээний хүүхэд амиа алдчихаад байна. Тэр байтугай, эцэг, эхчүүд ч өөрсдөө анзааралгүйгээр үр хүүхдийнхээ амьд явах эрхэд аюул учруулж байдаг.

Цар тахлын улмаас бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол гарын таван хуруунд ч хүрэхгүй. Гэтэл цар тахлаар бус золгүй тохиолдлоор амь насаа алдсан хүүхэд, багачуудын тоо түүнийг хэд дахин нугалах хэмжээнд. Тэгвэл хариуцлагагүй, бусдын амьд явах эрхэд заналхийлээд байгаа, зам тээврийн осол удаа дараа гаргаад байгаа жолооч нараа яах вэ. Хариуцлагаа чангатгах бодлого хэрэгтэй гэж хэлсээр байтал дараагийн харамсалтай жишээ нь давтагддаг. Түүнийг нь сонсоод нийгэм даяараа шуугиад өнгөрөхөөс хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жолооны сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг төр хариуцан гүйцэтгэдэг болмоор байна. Жолооны сургалт нэртэй дүрэм цээжилж тэнцдэг байдлыг арилгаж, автоашины техник тоног төхөөрөмжийн наад захын мэдлэгийг олгох, цаашлаад нийгэм, эрүүл мэнд, ам нас, зөрчил хүлээх үүрэг хариуцлага, ёс зүй, түргэн тусламж үзүүлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах, жолоочийн сэтгэл зүй, самбаачлах чадварыг шалгах гэх мэт сургалтыг хөтөлбөрт нь суулгах хэрэгтэй. Чанартай сургалтанд хувь хүн төлбөрөө улсад төлж, чадвартайд нь жолоочийн эрхийг олгодог. Хаана хаана хариуцлагатай байх тогтолцоонд шилжих хэрэгтэй. Замын түгжрэлийг үүсгэсэн олон машин, чадваргүй ухарч чаддаггүй, зөвхөн урагшаа гишгэдэг, машиныхаа эд ангийн талаарх ямар ойлголтгүй жолооч нар их байна.

  • З
    зочин

    уг нь хуулиа өөрчлөөд хариуцлагын тогтолцоог чангалаад 3 хоноход л согтуу жолооч, дүрэм зөрчих явад устаж үгүй болно, үүнийг мөрдүүлэх цагдаагийн байгууллага ч байж л байна, зөвхөн улс төрийн хүсэл сонирхол, эмх журамтай байлгах бодлого огт алга байна шүү дээ

  • Z
    zochin

    mongolchuud bid uym uzej nud neegdeegui sayhanaas gaigui mashinii baraa harj baigaa shuu dee. jolooch nar chadbar muu , hurd oron zai , hugatsaanii barimjaa medremj muutai shuu dee. Mashin barij yavah daa utsaa oroldono ,yarina muugaa medehguieeeeeeee.....

  • З
    Зочин

    ENE BOOLIN ZAYATAI MONGOLUUDAD MASHIN UNUULAHGUI BAIH HEREGTEI BNAA

    • З
      Зочин

      Bitgii huts novshoo

  • Ү
    Үхээнц төрөөс хариуцлага нэхэх ёстой.

    Монгол улсын иргэд аюулгүй, амьдрах орчин нөхцөлийг үгүй хийж байгаа хариуцлагагүй, салбар нэгжээ удирдаж чадахгүй болтолоо доройтсон, үхээнц, худлаа сүржигнэхээс өөр бүтээлгүй, мэргэжлийн чадамжгүй муу бүхэн шүгэлсэн үхээнц төрөөс ард түмэн хариуцлага нэхэх ёстой. Ард түмэн аюулгүй амьдрах нөхцлийг доройтуулсан үхээнтөрөөс хариуцлага нэхэх ёстой.

  • З
    Зочин

    Монгол ардчилсан орон мөн л юм бол хүний сайн дураараа үхэхийг нь хүлээн зөвшөөрдөг болох хэрэгтэй байна. Амьдралаас залхсан уйдсан ирээдүйдээ итгэх итгэлгүй өөртөө итгэлгүй амьдралыг үзэн ядсан хүмүүст үхэх эрхийн нээж өгөөч.

  • З
    зочин

    Дарханы зам, буруу хүрдтэй машинаас болж тоосон дунд аваарь гарч олон хүн амь алдсан төр хариуцмаар юм. Хууль зөрчиж буруу хүрдтэй машин явуулдаг нь буруу. Жирийн жолоочийг бол буруу зогслоо гэж торгодог шүү дээ.Алагчилж үндсэн хуулиа зөрчиж байна.

  • Х
    Хотын соелын төлөө

    Хөдөөний чадваргүй, хотын дүрэм мэддэггүй, замын хөдөлгөөнд оролцох соёлгүй жолооч нараас болоод осол аваар ир гарч замын түгжрэл үүсч байгаа тул хөдөөний жолооч нарыг хотын захад машинаа тавьж тэндээсээ нийтийн тээвэр , микро автобус таксигаар хотын төврүү орж ирдэг болгомоор байна.

  • З
    Зочин

    arhinaas oor heregtei zuilgui bolson bna morio unaa technik ezemshih chadvargui sogtuuch uud olon bna

  • З
    Зочин

    arhinaas oor heregtei zuilgui bolson bna morio unaa technik ezemshih chadvargui sogtuuch uud olon bna

  • Z
    zochin

    tsagdaaach bas buruutai uchir n ajillaa sain chynamgai chiideggui !, garchan deer maschin ireed zogsdogg !!! eniig toodoggui !!! ug n ireed torgoch estoi . Tsagdaa unendee muu ajilladag dandaa avaar osol garsaar l bna.

  • P
    p

    цаазаар ав. эсвэл хүүхдийг нь ал.

  • З
    зочин

    малаас дор сэтгэхүйтэй новшийн жолооч чиний амиар төлөх үү. Замын хөдөлгөөнд эр эмгүй хүүхэд хөгшингүй утсаараа оролдоно ийм л малууд явахаар аюулгйү байдал цаасан дээр бна. Замын цагдаа нар утсаараа оролдсон нөхдийг өндөр торгох хэрэгтэй