Өглөгийн СОЛИОРОЛ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 11 сек
170
legacy:niigem/3.JPG

Өглөг, буян гэдэг сайхан зүйл. Гэвч хэм хэмжээ нь хэтрэхээрээ нүгэл болчих гээд байдаг урвуу хамааралтайг мартаж болохгүй. Харамсалтай нь, тэнэг жишээ халдвартай байдаг ёсоор монголчууд том, жишиггүй /биологийн насны хувьд хэлж байгаа юм шүү/ ачтан, буянтаны дүрд тоглоцгоогоод удаж байна.

Товчхондоо ядарсан нэгэн зогсож байвал ам руу нь талх зүсч хийгээд сээлфи хийчихэж мэдэх өвчтэй хүмүүс өдрөөс өдөрт олширчээ. Тэдэнд хүний эрх, нөгөө хүний сэтгэл санааны нөхцөл байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж огтхон ч хамаагүй. Дээр доргүй гэр, морь, талх, тариаг хэн илүү бяртай хүчтэй, баян цатгалангаа харуулах гэж буй мэтээр уралдаж тараагаад араас нь зургаа даруулдаг “өвчин” гараад нэгэнт удлаа.

Энэ төрлийн мангар жишээний хамгийн сүүлийн хувилбар Ерөнхийлөгчийн илгээлт дээр тохиов. Уг үйлс нь сайхан зүйл. Гэвч киногоо хэтрүүлж хийгээд сөрөг маягийн пиар болгож орхив. Ялангуяа тэр захирал эмэгтэйн хандлага олон нийтэд огтхон ч таалагдсангүй. Энэ бол түмэн жишээний нэгээхэн хэсэг. Үүнээс илүү тэнэглэл Монголоор дүүрэн.

Бас нэгэн жишээ. Саях нэг ТҮК-ийн ажилтан төрийн шагналт хүртсэн. Эзэн нь бараг өөрөө ч хүсээгүй байхад баахан дуучид, бас нэгэн эмэгтэй мөнгө цуглуулаад ах хүүд өгч орхилоо. Бүр одонгийн найрыг нь ресторанд хийж өгнө гээд нийгмээрээ баахан шуугив. Гэвч хэн ч ах хүүг ийм төрлийн тусламж авахыг хүссэн эсэхийг нягталсангүй. Магадгүй хувь хүний хандлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бид бөөндөө нийлж байгаад “булшилж” орхисон бол яах вэ. Үүнээс гадна яг тэр өдөр ТҮК-ээс өөр хоёр хүн давхар шагнагдсан юм билээ. Нөгөө хоёр нь ч гэсэн ялгагдсан сэтгэгдэлтэй гэртээ сууж байсан бас л тоогүй.

Товчхондоо, өглөг буяны ажлыг заавал уран сайхны аргаар өөрийгөө сурталчлах гэсэн хэрэгсэл болгож болохгүй. Бусдад сайхан сэтгэлээр тусалж дэмжиж болно. Харин нөгөө хүн чинь үүнийг хүссэн үү, нийтэд өөрийнхөө зураг хөргийг дэлгүүлээд ядуу зүдүү яваагаа харуулахыг зөвшөөрөх үү гэдгийг л бодох хэрэгтэй. Хэн ч хүсээгүй байхад баахан ядуугаар нь дуудаад түмэнд зарлаад гүйх нь нэг ёсондоо хүчирхийлэл. Хүний эрхийн мэдрэмж нойл гэсэн үг. Саях гэхэд л гавьяат Э.Цэндбаатарт байр өгөх аян дээр мань эр өөрөө хүсээгүй гэх ойлголт босч ирээд олон нийтийг баахан будлиулаад өнгөрсөн.

Нөгөө талаасаа манайхны энэ их хандив, сэтгэлийн өглөг хэрээс хэтэрч, сошиалд өөрийгөө сурталдах гэсэн мундаг хэрэгсэл болсон. Үүний гороор нэг хэсэг нь буянтаны дүрд тоглох гээд байдаг өвчтэй. Нөгөө хэсэг нь ажил төрөл хийж амь амьжиргаагаа залгуулахын оронд буянтан хүсдэг өвчтэй болоод удлаа. Ерөөс попролын араас орох манай нийгмийн бас нэг “идээ бээр” нь энэ болж байх шиг. Жинхэнэ буян зураг нэхдэггүй юм шүү.

Г.Лхагвадорж

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    сэвснүүд

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Ээ хөөрхийс тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан сурагчдад тэрийг нь мэдэгдэж бгаа нь хоцрогдлоос хоцрогдол хэдүүлээ суугаал нэг эмэгтэй доромж үг хэлээл нөгөөдүүл нь хэрэг шүүгч аятай суугаал тэгээл хбдөө аав ээж рүү нь бас зардал гаргаж давхиад энэ юу гээч болж бна аятайхан санаачилгыг аяrүй муухай сценараар дэглэж ээ хүүдий ичмээр дамшиг гэгчээр ангид нь хамт олон дунд нь мэдэгдэж гардуулаад л болмоор бишүү тэр тамгын газрын нөхөд далим гаргаж хэсэх ямар учир бна далимд нь илүүчилж хэдэн төг олох уу айн

  • З
    Зочин

    Ээ хөөрхийс тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан сурагчдад тэрийг нь мэдэгдэж бгаа нь хоцрогдлоос хоцрогдол хэдүүлээ суугаал нэг эмэгтэй доромж үг хэлээл нөгөөдүүл нь хэрэг шүүгч аятай суугаал тэгээл хбдөө аав ээж рүү нь бас зардал гаргаж давхиад энэ юу гээч болж бна аятайхан санаачилгыг аяrүй муухай сценараар дэглэж ээ хүүдий ичмээр дамшиг гэгчээр ангид нь хамт олон дунд нь мэдэгдэж гардуулаад л болмоор бишүү тэр тамгын газрын нөхөд далим гаргаж хэсэх ямар учир бна далимд нь илүүчилж хэдэн төг олох уу айн

  • Б
    Би

    Ерөнхийлөгчийн санаачилсан сонгож тэтгэлэгт хамрагдах сурагчдад мэдэгдэж бгаа байдал нь туйлын доройгоос дорой доромж бас тэгээд тамгын газрын машин унаж хаа бсан ховд увс баяnөлгий аймаг руу зөрдал гаргаж давхиж хэсэж бга нөxөд бүр ч илүү бүр илүүгээс ч илүү юу хийж яваа нь тэр вэ ээ гончигсум минь игнэж долдойдох ямар хэрэг бна

  • C
    chenbo

    eat my shit

  • З
    Зочин

    Залуусын талаар бас нэг хэлэх зүйл. Ялангуяа өсвөрийн голдуу залуус хараалыг яг л хип хоп шиг үглэх явдал. Манайд орос үг хэдэн мянгаараа нутагшсаны дээр орчин үед англи үгээр бас өнгө хачир нэмэх болжээ. Бас ч гэж яахав хөгжил юм даа. Эх хэлнийхээ энэ олдмол баялагийг залуус идэвхтэй ашиглахын дээр хараалын үгийг даан ч гамгүй билэндэж өгөх юм. Социализмын үед 5 үг тутмын 2 нь орос, 1 нь хараал байдаг гэсэн онигоо яригддаг байж. Одоо залуусын ярихыг сонсохоор 5 үг тутмын нэг нь орос, 2 нь англи, үлдсэн 2 нь хараал болсымуудаа гэмээр болжээ. Хараал дундуур ганц нэг ердийн монгол үг олж сонсвол бараг баярлахаар болжээ. Энэ байдалд нэг гарц хайгаач, залуус аа.

  • З
    Зочин

    ккккк НАРАА л өөрийгөө сурталчилах шоу хийгээд байна лээ ккк

  • З
    Зочин

    Тэр үнэн. Өмнөөс нь асуудлыг нь шийдэж өгөх гээд амьдралыг нь самраад хаячихдаг жишээ амьдрал дээр овоо арвиныг хэлэх үү? Ядаж чи ингэхэд дуртай байна уу гэж асуух ч үгүй. Нөгөө хүмүүс пи араа хийгээд сэлфи хийгээд өнгөрнө. Харин зайлуул тэнгэрт дэвшсэн мөнөөх бодьгал нь газарт чанга унадаг. Нөгөө нэг талаар энэ зурган дээр гарсан залуус. Манай залуусын талаар дурьдууштай нэг үйл бол маш соёлч болж байгаа. Ахмад настнаа хүндэтгэнэ. Хотын гудманд яваа залуусаас уучлаарай, баярлалаа гэх үгийг ховор биш сонсох байтугай, заримдаа бүр охид нь хүртэл идэр насны эрд өргөж яваа юмыг нь дэмнэж туслах сэтгэлгээ сууж эхэлсэн гээд бодчих. Энэ бол чухамдаа их том дэвшил. Харин заримдаа манай залуус эр охингүй яг энэ зурган дээр гарсан шиг хотын гудмаар фронтын явган цэргийн давшилтын тэргүүн эгнээ шиг алхах юм. Энэ л жаахан тийм. Манай монгол хүн чинь их сүртэй, ирмүүн алхах гэж юүхэв. Ийм залуусын хажуугаар багтаж гарах байтугай өмнөөс алхахад ч өвдөг чичирмээр болох юм. Дүү нар бодоцгоогоорой.

  • З
    Зочин

    Ene uneheer unen, ter ner tur oloh gesen bash yaduuhan setgelgee n' ter huniig hen be gedgiig haruulaad bgaa yum shuu dee.

  • З
    Зочин

    ккккк НАРАА л өөрийгөө сурталчилах шоу хийгээд байна лээ ккк

  • З
    Зочин

    Er ni duraaraa handiv tsugluulj ogdogoo bolimoor yum . Ter tsugluulaad bgaa hund ih ashigtai bdg gesende

  • З
    Зочин

    Er ni duraaraa handiv tsugluulj ogdogoo bolimoor yum . Ter tsugluulaad bgaa hund ih ashigtai bdg gesende

  • З
    Зочин

    Er ni duraaraa handiv tsugluulj ogdogoo bolimoor yum . Ter tsugluulaad bgaa hund ih ashigtai bdg gesende

  • M
    Mongol Huu !!!

    Ter surguuliin Zahiral geh estoi ymar Es zuigui hun be !!! Ter yarij helj baigaa ugiig ni neg sonsood oi gutaj bailaa Shalgah heregtei hen gej hun ter huniig tomilson ter alband tentehgui gedeg ni shuud haragdaj baina shuu ! Odoo zailuul !!!!!

  • Z
    zochin

    1 saya tugrugiin tsalintai hvnd handiv ugdug sonin horvoo boljoo.

  • З
    Зочин

    ёстой доо