ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан хэргийг холбогдох байгууллагуудаас тодруулж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/03/ghy.jpg

Өнгөрөгч долдугаар сард БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын MBC телевизийн мэдээгээр цацагдаад буй. Тэгвэл уг асуудлыг ГХЯ-наас тодруулахад "Энэ талаар ГХЯ-нд ямар нэг мэдээлэл ирээгүй. Гэхдээ тус хэргийн талаар Солонгос улс дахь Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудаас тодруулга авч ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө" гэлээ.