Монгол охиныг зодсон Солонгос охидын хэргийг ПРОКУРОРЫН байгууллагад шилжүүлжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/12.01/261368575_1470375586681598_8651464071249969276_n.jpg

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэд эл үйлдлээ бичин, бичлэгээ 5000 орчим воноор худалдсан талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдаад байна.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Энэ мэдээлэл ГХЯ-нд ирээгүй. Тиймээс бид тодруулахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл уг хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан бөгөөд охины сэтгэл санааны байдал маш хүнд байгаа гэнэ.

Охин ээж, аавын хамт БНСУ-д очоод 10 жил болж байжээ.

Харин охиныг зодож, тамласан 4 охины хоёрынх нь хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд хоёр нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлагагүй хүлээлгэхгүй гэж MBC телевиз мэдээлжээ.