Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа: Хохирогч охины асуудалд анхаарал тавин ажиллаж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
50
legacy:gadaad hariltsaa/12.jpg

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагч охид зодсон талаарх мэдээлэл энэ сарын 1-нээс БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусанд хотод суугаа Консулын газраас яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.

Энэ хэрэг 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан. Маргааш нь буюу 4-ний өдөр охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн хэргийг шалгаж байна. Уг хэрэгт дөрвөн сурагч холбогдсон. Харин хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар аравдугаар сарын эхээр хэргийг нь хаасан. Харин хоёр сурагчийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч охины гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал тавьж ажиллана" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ta nar mongoliin ard tumnii tatvariin munguur zugaalj tenej yavaagaa oilgodog yumuu.Pusand bol ta nary hiih ajil barah baihgui.Yafarch zovson mongolchuudtaigaa tulj ajillah bolomj hangalttai baigaa.Yamar seouliin elchin bish dee.Nasd ohinii eej aaviin mongold yavuulsan mungu tatvar bolood chinii pusanii bairnii mungiig tulj baigaa gedgiig sain l medej baij uneheer setgelgui sdanuud yumaa.Yamar neg case uussenij daraa bish tuunees uridchilsn sergiileh n ta nariin ajil shuudee.Nasd humuus chon hel usniiaduudlasd ehkeef viz sanhuugiin asuudaltaig n bugd l medej baigaashdee

  • З
    Зочин

    Nasand hureegui 2 huuhdiin etseg ehtei ni hariutslaga yrij boldoggui vmuu.

  • З
    Зочин

    Төрлийн албаныхан нээх худлаа ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг хохирогч охины асуудалд анхаарал тавин ажиллаж байна ч гэх шиг.

  • З
    зочин

    бүтэн 4 сар өнгөрөөд байхад консулийн газар юугаа хийж байсан юм бэ? тв-р гарахыг нь хүлээж байсан хэрэг үү??? хүнийхээ төлөө ингэж ажилладаг юм бол энэ газрыг татан буулга!!!!!

  • З
    Зочин

    нядх хүүхэд бусдад балмадаар зодуулж зовсон байхад дөнгөж одоо юуны чинь анхаарах гэж. монголчуудынхаа төлөө юу хийж суусын урьд нь