Иргэд “Монгол хүний эрхийг хамгаал“ шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад хүргүүлэв

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:yanjaa/262773619_572634307137559_4171188921094057367_n.jpg

Өнгөрөгч долдугаар сард БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг, бухимдлыг төрүүлээд байна. Иймд ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг эл асуудалтай холбогдуулан дуудаж уулзахаар болсон.

Тэгвэл харь улсад эрх ашиг нь зөрчигдөж, дээрэлхэлт дарамтад өртсөн Монгол охины асуудлаар өнөөдөр /2021.12.02/ "Монгол хүний эрхийг хамгаал" гэх шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад иргэдийн төлөөлөл хүргүүлж эхэлжээ.

Ц.Ийнгаа