ЭЦЭГ ЭХЧҮҮД: Цэцэрлэгийг амраавал хэн нэгэн нь ажлаасаа гарч хүүхдээ харан, өрхийн төсөв тасалдах ЭРСДЭЛ үүсч байна

Нийгэм
Deegii
Унших: 3 мин 13 сек
10
legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022241.png

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, сурагчидтай адилхан амраахаар болоод байгаа. Тэгвэл эцэг эхчүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022125.png

Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгийн багш "Цэцэрлэгийн хүүхдүүд хоёр жил орчим цахимаар хичээллэсэн. Үүнээс үүдэн хүүхдүүдийн биеэ даах, бүтээл хийх, бодох гэх мэт олон чадварууд өмнө цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдтэй харьцуулахад доогуур байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч эхэлж байтал ахин цахимд шилжих нь хүндрэлтэй байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим хичээлийг үр дүнтэй болгох нь тухайн багш болон, эцэг эхчүүдийн оролцооноос их хамаардаг. Манай эцэг эхчүүд сургуулийн хүүхдийнхээ сурч мэдэх зүйлд нь хэт их анхаарал өгөөд цэцэрлэгийн хүүхдүүдээ орхигдуулаад байдаг. Тиймээс танхимаар орох нь тухайн хүүхдийн хөгжил, аливаа зүйлийг сурч мэдэхэд илүү өндөр үр дүнтэй" гэлээ.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-021950.png

Иргэн "Манайх цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй. Бүгд ажилтай учир өглөө эрт цэцэрлэгт өгөөд, орой л авдаг. Хэрэв цэцэрлэг амарчихвал хүүхэд харах хүнгүй хэцүүднэ шүү дээ. Эмээ өвөө нь хөдөө байдаг. Хүүхдээсээ хол олон хоног байх боломжгүй учраас аваачиж өгч чадахгүй. Нэг нь л ажлаасаа гарах шаардлагатай болно. Бүхэл бүтэн нэг хүний орлого алга болно гэдэг өрхийн төсөвт маш их дарамт болно" гэлээ.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022020.png

Иргэн: "Хэрэв цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах шийдвэр батлагдчихвал хүүхдүүдээ гэрт нь үлдээхээс өөр арга байхгүй. Эхнэр бид хоёр ажилтай учир хоёр хүүхдээ гэрт нь үлдээнэ. Хамгийн том нь зургаан настай, харгалзах том хүнгүй үлдээх мөн их л хэцүү байна. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд цар тахлаас болж өнгөрсөн жил танхимаар хичээллээгүй. Манай улсын хувьд цар тахал харьцангуй багасаж эхэлсэн. Ийм байхад хүүхдүүдийг амраана гэдэг буруу шийдвэр. Хэдийгээр үр хүүхдүүдээ вирусийн халдвар авахгүй, эрүүл байлгах нь чухал ч цар тахлаас урьдаад өлсгөлөнгөөр үхэх нь байна шүү дээ. Хүүхдүүддээ санаа зоволтгүй ажлаа хиймээр байна" гэдгийг хэллээ.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022145.png

Иргэн: "Манай гэрт цэцэрлэгийн насны 2-3 хүүхэд байгаа. Томчууд нь бүгд ажилтай. Ойролцоо насны цэцэрлэгийн хүүхдүүд бие биенээ харна гэж байхгүй шүү дээ. Харин ч эрсдэлтэй байдал үүснэ. Хамгийн наад зах нь цахилгаанаар тоглоод гал гарчихвал хэн хариуцлагыг нь хүлээх болж байна. Тиймээс зайлшгүй шаардлагаар хүүхэд харах хүн хөлслөх эсвэл гэр бүлийн нэг гишүүн ажлаасаа гарах гэсэн сонголт л үлдэж байна. Ийм асуудалтай хэдэн мянган ээж, аав, гэр бүлүүд байгаа. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах асуудлыг эргэн харах ёстой" гэв.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022102.png

Иргэн: "Манайх ганц хүүхэдтэй бусад айлууд шиг цэцэрлэгийн хүүхэд харах ах эгч байхгүй. Хүн хөлслөөд харуулья гэсэн ч сайн таньж мэдэхгүй хүнд итгээд хүүхдээ үлдээх итгэлгүй байна. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүд энэ хэвээрээ танхимаар хичээллэхэд ямар нэг асуудалгүй гэж бодож байна.Цэцэрлэгүүд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж байгаа харагдсан. Жишээлбэл, гаднаас огт хүн оруулахгүй байгаа. Хүүхдүүд өөрсдөө хувцсаа өмсөөд гарч ирдэг болсон. Энэ асуудал батлагдчихвал би өөрөө ажлаасаа гарч хүүхдээ харахаас өөр аргагүй болно" хэмээлээ.

legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-022925.png

Иргэн: "Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраахаар болвол тухайн гэр бүлд тодорхой хэмжээний асуудлууд гарч ирнэ. Ямар ч байгууллага ажилтандаа олон өдрөөр чөлөө өгөхгүй байх. Тиймээс хүүхдээ харахын тулд гэр бүлийн нэг гишүүн ажлаасаа гарах шаардлага үүснэ. Цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг жил гэртээ байсан. Хүүхдүүд гэрээсээ гарахгүй, дөрвөн хананы дунд байхаар их стресстэж, зан ааш нь эвдэрдэг юм билээ. Одоогийн байдлаар цэцэрлэг ороод хэдэн сарын хугацаа өнгөрч, үйл ажиллагаа нь цэгцэрч эхэлж байхад дахин амраана гэдэг утаггүй санагдаж байна. Мөн цэцэрлэгийн насны хүүхэд цахимаар хичээллэх нь ямар ч үр дүнгүй байсан" гэсэн юм.

Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг энэхүү саналаа эргэн харахыг уламжилж байлаа.

Сануулахад, Бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг ирэх долоо хоногийн даваа гарагт эцэслэн шийдвэрлэх юм.

Э.Дэлэгнанзадмаа

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William2021/12/03

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]