Хяслантай юм шиг Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ийн даргаар томилогдох байх

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 29 сек
340
legacy:Zumberellkham/Zumberellkham.jpg

Сүүлийн хорин жилд шүүхийн шинэчлэлийг хоёр ч удаа хийх гэж оролдоод нэг л болж өгөхгүй хий эргэж байна. Эхнийх нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шүүхийг шинэчилнэ гэж ярьж байгаад “хонгилын механизм”-ыг угсарчихсан. Үүнийх нь горыг хэдэн арван хүн амсаж, “хонгил”-оор чирүүлсэн гэх түүхийг бичиж үлдээв. Тэгвэл хоёр дахь удаагийн шинэчлэх оролдлого яг одоо үргэлжилж байна. Уг нь Б.Энхбаяр тэргүүтэй хуульч гишүүдийн хийхийг зорьж буй шинэчлэл нэлээд ахицтай урагшилж байлаа. Гэвч “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр эрх баригчид ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний орон тоонд өрсөлдсөн хамгийн өндөр оноотой Д.Эрдэнэчимэгийг чуулган дээр унагаж, оронд нь өчигдөр Д.Зүмбэрэллхамыг хүч түрэн томилуулав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ томилгоог ихээхэн шүүмжилж, хууль зөрчсөн томилгоо хийгдэх гэж байгааг анхааруулсан ч, намынхаа улс төрийг дийлсэнгүй. Арга ядахдаа Ш.Раднаасэд гишүүн “таныг ШЕЗ рүү орж гэж ятгасан уу. Та ШЕЗ-ийн даргад битгий өрсөлдөөрэй” гэж гуйгаад дуусав.

Уг нь МАН-ынхан өөрсдийгөө хамгийн их боловсон хүчний нөөцтэй, 220 мянган гишүүд дунд маань алт ч бий, мөнгө ч бий томордог. Гэвч ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгоонд Ш.Раднаасэд гишүүний хэлснээр алдаад байх зүйлгүй шахуу нэгнийг зүтгүүлж ширлэсэн нь хуулийн талын боловсон хүчний нөөцгүй нам гэдгийг нь илчилж орхив. Хэдийгээр нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж байгаа ч гэсэн эцсийн “виз”-ийг УИХ олгох тул энэ хүмүүсийн ард олонхыг бүрдүүлж буй Ардын намын улс төр заавал явж байгаа. Ялангуяа өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүнийг томилно гэсээр байхад хууль зөрчин байж томилсон нь Д.Зүмбэрэллхам улс төрийн том “даалгавар”-тай байж мэднэ гэх хардлагыг газар авахуулж байна. Товчхондоо МАН-д хүний эрхийн мэдрэмжтэй, шинэ цагийн залуу, боловсролтой хуульч алга. Хүний эрх, шударга ёс, зарчим ярьдаг гайгүй хуульчид бүгд МАН-аас дөлж байна. Азаар Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар зэрэг ганц хоёрхон гайгүй хуульч боловсон хүчин үлдсэн нь зол гэлтэй.

“Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Д.Зүмбэрэллхам хэмээх эрхмийн хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдож Ардын намынханд төрийн албыг төрлийн алба болгох суурийг тавьж өгсөн “гавьяат”-нуудын нэг. Түүний үед л төрийн албаны сонгон шалгаруулалт дампуурч, дарга нарын хүүхэд дарга болдог балиар жишиг тогтож эхэлсэн. Ерөнхийдөө Ардын намын улс төртэй бүхий л амьдрал нь холбогдож яваа хүн бол Д.Зүмбэрэллхам. Яалтчгүй улс төрийн зорилготой томилгоо гэж хардахгүй байхын аргагүй баялаг намтар, түүхтэй хүн мөн.

Ер нь Ардын намынхан сүүлийн үед дэвшүүлээд байгаа хүний эрхийг дээдэлдэг нам болно гэдэг марзан уриа лоозонгоо хүүхэд нохойн доог болохоосоо өмнө болих хэрэгтэй. Сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан нэгнийг намын бодлоор унагаад, өөрсдийн хүнийг хүчээр тавьж байгаа намаас бид яг ямар ардчилал хүсэх ёстой юм бэ. Залуучуудаа дэмждэггүй, бүхнийг “хайрцаглаж” даргынхаа бодлогоор явуулдаг. Гишүүдийнхээ эрхийг хэн нэгэн даргын үгээр бяц дардаг, дотоод ардчилал нойл заачихсан намынхан гишүүн бус хүмүүсийн эрхийг хамгаална гэдэгт эрүүл ухаантай хүн бүр эргэлзэнэ.

Одоо хяслантай юм шиг Д.Зүмбэрэллхам нь ШЕЗ-ийн даргад нэр дэвшээд томилогдох байх. Харж л байгаарай.

Г.Лхагвадорж

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    лалар

    МАНАН энэ махан толгойтод өрөө төлж дуусаагүй юм байх даа

  • З
    Зочин

    МАНАН- г төлөөлж орлоо. Хамгийн муу томилгоо.

  • З
    зочин

    Энэ хүн насаараа дарга хийсэн байх. Гараас нь олигтой юм гарсана уу? Одоо гарах уу? Үгүй л болов уу?

  • З
    Зочин

    Муу хүн бишээ төрийн л хүн. Зөв л хүнийг томилж

  • З
    Зочин

    Буцахдаа лам байхгүй бол зална гэгчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд өрсөлдөөд та цэнсэхгүй гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хүчээр хийж байгаа юм байна л дээ. Хамгийн өндөр оноо авсан хүнийг унага байж

  • З
    зочин

    Улс төрд хутгалдсан хүн дээ. Ажлын хэсэг нэртэй нөхдийг хэн олж ажлуудав гэдэг ингээд ил гарч байна. Итгэл алгаа.

  • З
    Зочин

    Мэдлэг чадвар дадлагатай Хуульч Зүмбэрэлхам ШЕЗ-ийн дарга болвол зүгээр Шударга байж чадна

  • S
    Shar tohoi.

    MANiin mapiin etsen N.Bagabanid ba M.Enhbold.N.Enhbayar nariin arhag bugus doloogch odoo ajil vilsiig ni dalduur hiideg mash tom holbooton.MANiig turuus holdyylah bolsoon herees heterj bna.

  • Z
    zochin

    Zumberel yg ni goviin gyndyygyi er xyn, oyutan baixdaa shydarga l zalyy baisan. Odoo ymar bolsoniig medexgyi, dyndgoviin xyn dee

  • З
    Зочин

    Тийм ч шилдэг сайн хүн биш гэж бодсон.Яахав нэг сонирхол байх шиг,Гавъяат болоод гэж бодсоэ уу? Болохгүй зүйл үгүй шудрага байгаарай.

  • Л
    ЛХАГВА

    ТА ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ БАТТАЙ ӨГҮҮЛЖ БАЙГАА БОЛ АЙХ ИЧИХ ХЭРЭГГҮЙ ОВОГ НЭРЭЭ НУУЦЛАЛГҮЙ ТАВЬЖ БАЙ. ТА ЗҮГЭЭР Л СЭВЖ ХӨӨРӨГДӨХ ДУРТАЙ БОЛ “ИРГЭН БА ЗОЧИН” ГЭХ ХУУРАМЧ НЭР АШИГЛАХ НЬ ЗӨВ.

  • U
    Uuganaa

    ene jinhene novshiin hulgaich shuu dee

  • З
    Зочин

    belgiin daramtiinh hohirogch bolson emegteichuud ta nar shuuhed handaj ugee heleechee!!!!!!!

  • И
    Иргэн

    Тэтгэврийн цагдаагаар юугаа хийнээ. Нямдоржийн доодох буюу

  • D
    dabaa

    ЁСТОЙ ХӨГИЙН ЗҮЙЛ БОЛОХ НЭЭ, ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ИЧМЭЭР ЮМАА, ЖААХАН ЁС ЗҮЙТЭЙ БОЛ

  • Z
    zochin

    heleh ug algadaa 76 huuliaa zorchood bhaar yu bolohov de

  • З
    ЗОЧИН

    шүүгч хүний дансанд яагаад сая доллар байж болдоггүй юм бэ гэж хуцдаг Лүндэндорж пизда биздээ

  • З
    ЗОЧИН

    ухаан мэдрэрэлээ алдтлаа согтуурч хоёр хүн дайрч алсан Лүндэндоржийн хажууд бол жинхэнэ төрийн түшээ шүү

  • З
    ЗОЧИН

    дүн нуруутай хүн дээ

  • З
    Зочин

    үхсэн хатсаны нь шудрага шүүх. хулгайч нарын шүүх

  • З
    Зочи

    Энэ нохор нь дарга болоод явах юм бна даа ийм тэтгэвэрийн хумуусийг тавиад бдаг болих хэрэгтэй шуу дээ залуу хумуусээр тавиа ч

  • Н
    Нараа

    Хүүхэд нь шүүгч аав нь дарга нь тавилан л юмдагуудах

  • И
    Иргэн

    Зүмбэрэллхам төр, засгаас даалгасан ажлыг хийж ирсэн Монгол төрийн түшээ хүн. Аливаад туйлширдаггүй, асуудалд төвч байр сууринаас ханддаг, тулхтай хүн. Багш хүн, Хуульч хүн. Харин ч ШЕЗ-ийг хал үзэж, халуун чулуу долоосон энэ мэтийн хаширууд толгойлох ёстой юм. Цоо шинэ нөхцөл байдал үүсч байна. Бичээчид энэ эрхэм хүнийг хэн харлуулаад өгөөч гэж хэдэн бор юм атгуулсан юм бол доо. Харж л байя.

  • З
    Зочин

    Миегомбын Энхболдыг МАН-ынхан шударга, тохьтой улс төрч гээд дээрээ залсан чинь нөгөөдөх нь Элбэгдоржтой нийлж МАНАН байгуулж, хонгилоор гэм зэмгүй Чимгээ, Содномдаржаа зэрэг хүмүүсийг чирж, газрын наймааг гааруулж, хулгай, хүчин, луйвар хийсэн журмын нөхдөө хамгаалдаг гэмт бүлэглэлийн толгойлогч болсон. Харин ард түмэн босон жагсаж байж зайлуулсан. Түүнээс хойш хонгилын гар хөл шүүхэд шургалах гэж маш их оролдож байгаагийн нэг нь энэ Зүмбэрэлхам. Тэтгэврийн хөгшин хаданэ гэртээ очихын хооронд хонгилдоо зүтгэсээр дуусах гэж зүтгэж байна.

  • Н
    Н. Энхээж

    Харин ч нүдээ олсон томилгоо байна. Зүмбэрэллхам бол жинхэнэ шударга нэгэн билээ. Хүнийг огт ялгаварлан гадуурхах сэтгэлгүй нэгэн. Тэр бол хууль барин ажлаа хийдэг жинхэнэ төрийн туршлагатай албан хаагч

  • Ж
    Жигмид

    Өө Зүмбээ ах бна ш дээ аль хэдийн пээнсэндээ суугаагүй юм уу энч одоо

  • Г
    Гээгий

    Харин энэ хүн чинь мэдлэгтэй , ноён нууруутай төрдөө үнэн зүтгэж буй хүн шүү битгий ингэж туйлширч харлуулж бай...

  • З
    Зочин

    ene hund itgej bolno,sainerdemten shuu,shudraga ajillah heregtei.jaahan zorig muutai baij magdgui.haragdana da.sain ajilaarai amjilt husie,

  • З
    Зочин

    хүүхэд нь шүүгч хийдэг хүн ингэж шүүхийн ерөнхий зөвлөл рүү зүтгээд байгааг ер ойлгохгүй юм.

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Энэ янзаар бол Монголд шударга ёс хэзээ ч тогтохгүй

  • Б
    бат

    За яасан дүр үзүүлсэн ардчилагчид минь шудрага хүн гарахаар айгаад байна уу? ха ха ха

  • Z
    zochin

    bukh nasaaraa tsunkh barij bugs doloodog ene metiin gulugnuud ulsaa suiruulj bna

  • И
    Иргэн

    Энэ хүн одоо тэтгэвэртээ суувал. Хамгийн чавдартайгаа унагажээ