“Монгол охин зодуулсан асуудалд анхаарал хандуулан ажиллах болно“

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/12.01/444.JPG

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг ГХЯ-наас мэдээлсэн. Тэгвэл дээрх асуудлаар иргэд БНСУ-ын Элчин сайдын яамд шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким чоль сан “БНСУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтныхаа хувиар бол энэхүү болсон явдлыг нэн даруй шударгаар шийдвэрлэх явц шийдвэрлэхээр талаар Солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн зөвшилцөж байна.

БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Үүний үр дүнг шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ" гэв.