Х.Хэрлэн: УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхаарч ажиллана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:UBTZ/6aeab2352064844e3b383a70beb1a226c37687f0-810x500.jpeg

Өнгөрсөн сарын 30-нд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, тус хурлаар УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилсон. Тэгвэл Х.Хэрлэн өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Түүний тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч И.В.Милостных гардуулан өгсөн байна.

Х.Хэрлэн "УБТЗ-ын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхааран ажиллана" гэж мэдэгджээ.

Х.Хэрлэн нь

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.