“Орон нутгийн дугаартай ч нийслэлд зорчдог машинууд хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна“

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:63/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.png

БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр болсон. Энэ хүрээнд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орон нутгаас Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа 20 мянган өрхийн 60 мянган тонн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил бүрийн хэрэглээн дээр нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд гал түлж буй айл өрхийн тоо буурахгүй байна. Эдгээр шилжин ирж буй 20 мянган өрхийн машин болон орон нутгийн дугаартай ч нийслэлд зорчин явдаг авто тээврийн хэрэгслэлийн тоо манай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй нэг шалтгаан болж байна" гэлээ