Бэрхийн БЭРС...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 54 сек
470
legacy:Berh.jpg

Тэр Бэрхийнх, бас Бэрсийнх. Сум гэхэд арай жижиг, баг гэхэд арай том Бэрхийнхэн 30 жилийн өмнө өнөөдрийн талаар зүүдлээгүй ч үгүй. Гэвч үйл хэрэг бодит болж жирийн нэг ХҮҮ Монголын улс төрд утгаараа БЭРС боллоо. Одоо тэр улс төрд бэрс хэвээрээ үлдэх үү, хүү болоод замналаа дуусгах уу гэдгээ өөрөө шийднэ. Улс төрд 40 нас гэдэг бол залууд тооцогдоно. Харин Ерөнхий сайд, Ардын намын даргад бол бүр залуу. Бараг хүүхдээрээ шахуу нас.

Бүгд эхэндээ хүү байдаг. Шатарт ч, улс төрд ч, хүний амьдралд ч. Гэхдээ өмнөх өрөг дээрээ хэн зөв “тоглосон” нь ирээдүйд бэрс гардаг жамтай. Л.Оюун-Эрдэнэ яг энэ дүрмээр улс төрийн тоглолтоо гаргууд хийлээ. Шинэ гишүүн байхдаа л Ардын намынхаа аймаар том “мангаатай” аралцаж, намаа байтугай төрөө эргүүлж явсан түүх түүн дээр бичигддэг.

Тэр ямар зам туулж энд ирэв

Ерөнхийлөгчид өрсөлдөх У.Хүрэлсүхийн халааг авах “арсалдаан” 2020 оны сонгуулийн маргааш л шууд өрнөж билээ. Аргаа барсан 70-аад оны төлөөллүүд байгаа ганц том даргаа зүтгүүлгэх гэсэн ч, мань Г.Занданшатар нь төдийлөн гавьсангүй. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй тул 70-аад оны ах нарынхаа хажуугаар 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ оочер дайран улс төрд “даам” гарч буй нь энэ. Ерөнхий сайдын хувиар улс төр, нийгмийн амьдралын байж болох хамгийн муу хувилбартай тэр нүүр тулсан. Энэ дундаа алдаж, бас оносон. 100 гаруйхан хоногийн өмнө тэр өөрийгөө намдаа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй шийрэгнэж суусан бол өнөөдөр алга ташуулж байна.

Л.Оюун-Эрдэнийн улс төрийн өнөөдөр ба маргааш

Ардын нам дотор даргынхаа өөдөөс “А” гэж дуугарах ганц ч хүн байхгүй. Одоо тэр өөрийн гэсэн бага оврын Ардын намаа тун удахгүй байгуулж, Бага хурал гэж нэрийднэ. Эндээс томилох, хөөх, дэвшүүлэх, зайлуулах гээд бүхий л шийдийг гаргуулах учиртай. Магадгүй түүнд унагах ганц зам нь 2024 оны сонгууль байх. Гэвч Ардчилсан нам нь төрд байтугай, гудамжинд байх эсэх нь эргэлзээтэй болсон тул энэ чиглэлд найдах нь юу л бол.

Ардын намд одоо Д.Сумъяабазарын нийслэлийн фракц тун ч их повертай байгаа. Эрх зүйн байдлын хуулийг нь УИХ-аар батлуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь Засгийн газар 420 тэрбумаар нь шийдээд өгчихсөн тул энэ хоёр хүний харилцаа энгийн зүйл дээр нурахгүй. Генсек шиг ухаалаг тархи аймаар эрх мэдэл атгасан Л.Оюун-Эрдэнэтэй тонгоролцож биш, тохиролцож явна. Баянзүрхээс улс төрийн гараагаа эхлүүлж байсан хоёрт энэ зэргийн ойлголцлын орон зай бий. Мөн Ерөнхийлөгчид заларсан нутгийн ах нь асаалттай танкаа унаад арыг нь дааж байгаа цагт улс төрийн “гал” байтугай улаан галыг ч даваад гарах биз. Ингээд УИХ-ын гишүүдээ танхимдаа оруулчихвал засгаар тоглох үлгэр дахиж саарал ордонд лав яригдахгүй. Дээр нь АТГ, цагдаа, тагнуул гээд улс төрийн хамаг ашигтай “объект”-ууд гүйцэтгэх засаглалын тэргүүний гарт байгааг мартаж болохгүй байх.

Тэр бүр “Миеэ”-гийн фракцтай Д.Сумъяабазараар дамжуулаад хэл амаа ололцсон. Үгэнд орохгүй заримыг нь аавынд суулгаад номхруулчихсан. За даа, ингээд бодоход ойрын хэдэн жилдээ Ардын намд эсэргүү “талибан”-чуудын бүлэглэл бараг л төрөхөөргүй амар жимир болж байх шив.

Эрх мэдлээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнэ одоо юу хийх вэ

Түүнд төлөвлөсөн зүйлс олон бий. Нэн түрүүнд цэцийн тусламжаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлнэ. Үүнийхээ араас агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын удирдлагын багийг өөрчилж улс төрийн шинэ хуваарилалтыг өөрийн гараар гүйцэтгэнэ.

Хамгийн чухал нь Ардын нам байтугай энэ улсын зуун жилийн түүхийг эхлүүлж байсан П.Гэндэн, А.Амар тэргүүтний “Шинэ эргэлтийн бодлогыг” өнөөдрийн хөрсөнд буулгаж “Шинэ сэргэлтийн бодлого” гэгчийг дэвшүүллээ. Зургаан үндсэн чиглэлтэй энэ бодлогын гол зорилт нь эдийн засгийн тусгаар тогтнол. Аж үйлдвэр, боомтын сэргэлт, хот хөдөөгийн асуудал, төрийн бүтээмж, ногоон хөгжил зэргээ сэргээж чадвал эдийн засгийн тусгаар тогтнол яалтчгүй нэг шат ахина.

Мөн үүнтэй уялдсан аж үйлдвэрүүд, эрчим хүч, усан цахилгаан станц тэргүүтэй стратегийн том төслүүдийг хөдөлгөнө гэдгээ зарлав. Яг энэ дээр нь урд хойд хөршөөс мөн ч их дарамт ирнэ дээ. Хил мэлээ хаалгах бол энүүхэнд шүү.

Тэр түүхэнд үлдэхийг хүсч байна

Дэвшүүлсэн бодлогоос нь харахад тэр түүхэнд үлдэхийг хүсч байна. Хийж чадвал МАН-ын дараагийн 100 жилд залуус Л.Оюун-Эрдэнээс үлгэр авна. Чадахгүй бол дараагийн зуу, зуун жилийн турш буруушаагдана. Урваж шарвах, биенээ хөнөөх, хуйвалдах зэрэг бүхий л муу үйлдэл өдөр тутмынх нь норм болсон Монголын улс төрд тэсч үлдэхэд тун бэрх. Бидний мэдэх Дүлзэн тэргүүтэй урвагчид бол манай улстөрчдийн хажууд жижиг гарын халтуурчид. Тиймээс алив бүхэнд нухацтай хандаж алсын хараагаараа сайжруулж, улс орноо болон эдийн засгаа шинээр сэргээж чадвал Л.Оюун-Эрдэнэ биш Монгол хожно. Үнэнийг хэлэхэд улс төрд ийм хэмжээний ачаа үүрч байснаас мөрөөрөө мангартаад явж байсан нь хамаагүй дээр. Гэхдээ нэгэнт эхэлсэн юм чинь өөрийнхөө түүхийг бүтээ. Бид дүгнэе.

Г.Лхагвадорж

Хуваалцах:470

СЭТГЭГДЭЛ (47)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чойгалсан оюуулзай гэж 2 бутач монгол төрд бсан гэж үлдэх биз

  • З
    Зочин

    жонш үүрч явахгүй энд гай удаад хүн алаад байх юм.

  • З
    зочин

    Л.Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаа. Нийгэмд зөв хандлага бий болгох, авилгатай тэмцэх, хүнд сурталтай тэмцэхэд чиглэсэн зөв сайн бодлогоо улам эрчимжүүлээрэй. Танай танхимын сайд нар сайн ажиллаж байгаа шүү.

  • З
    Зочин

    Ачитнаа араар нь хийсэн өөдгүй жаал хол явахгүй ээ. Данхар сайд эрх мэдэл нь ихсэх тусам шударга хүмүүсээ дарж, хулгайч Баттулга, сахал Эрдэнэбилэг шунал Сумьяабазар мэтийнхэн даварч монголоо гэсэн бизнесмнүүд буланд шахагдана. Монгол улсын эдийн засаг улам хүнд болно.

  • З
    зочин

    оюунэрдэнийг зөвхөн ард түмэн л дэмждэг харин сонин сэтгүүл сайт телевиз тэр дундаа үндэсний телевиз нь хүртэл өөг нь хайгаад ямар нэг алдаа гарах төдийд дуу дуугаа авалцан муулж гарна энэ нь монголыг хуучнаар нь байлгах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга юм

  • З
    Зочин

    Энэ хэдэн шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг улсуудаа базаад, Монгол улсаа хөгжүүлээрэй

  • И
    иргэн

    Өө 3 жил болоогүй юм байна. Хэхэхэ.

  • З
    Зочин

    shit

  • W
    wow

    gay

  • И
    иргэн

    Гурван жил ерөнхий сайд хийсэн хүн шүү дээ. Дашдонров Солонгоо, Шархадны эмчид үзүүлбэл яасан юм, та?

  • D
    Dashdonrov Solongo

    setgegdel bichsen nuhduuded helehed ta nariin ihenh ataarhagchid+bas uursduu MANAN bugs doloogchid ta nar tiim l mundag yum bol orond ni baih chin yasiin daanch oyunii chadal+uhaan+sachii 3 chin hurehguil dee ene 3r hurch chadsan negendee bitgii ataarhaj uheh geed bai ene zaluu helsen yarisanaa hiij baiguulj buteej chadna Mongol ulsiin tuuhend sain jishee ulger duurial bolj uldej chadna bi ene zaluu huug 90 onoos hoish Mongoliin turd garsan uudgui novshnuudaas ogt uur aldaa onootoi ch chinhuu setgeleer Eh orniihoo tuluu zutgej baigaa hun gej uzdeg olon ch mongolchuud ingej unelj baigaa

  • З
    Зочин

    Харин Ерөнхий сайд, Ардын намын даргад бол бүр залуу. Бараг хүүхдээрээ шахуу нас.

  • З
    Зочин

    Тэр Бэрхийнх, бас Бэрсийнх.

  • З
    Зочин

    МУНДАГ ЗОРИГТОЙ ЗАЛУУ УЛС ТУРЧ. АМЖИЛТ.

  • З
    Зочин

    Бэрхийн данхан толгойт

  • З
    Зочин

    хийвэл бүү ай

  • И
    иргэн

    Бэрх тосгоны гачигаар байсан нь үнэн үү? ҮНЭН. Бэрс сургуулийн оюутан байсан нь үнэн үү? ҮНЭН. УХНА авилгачийн өгзөгийг удтал долоосон нь үнэн үү? ҮНЭН. Үүнийхээ хүчинд ерөнхий сайд болон намын дарга болсон нь үнэн үү? ҮНЭН. Энэ этгээдтэй адилхан замаар эрх мэдэлд хүрэх нь монгол залуучуудын мөрөөдөл гэдэг нь үнэн үү? ҮНЭН.

  • И
    Иргэн

    Түгжрэлд хүмүүс өдөрт 2 цаг зарцуулдаг учраас нуужгайтай болох гэсэн эрчүүд машин барьж байхдаа секс хийж чаддаг болох хэрэгтэй.

  • C
    Cobod

    За хийе гэвэл бух эрх мэдэл нь гарт нь бна хийнэ шуу дээ айгаад байх юм байхгуй шуу дэмий юм бичих юм даа

  • З
    Зочин

    https://www.youtube.com/watch?v=wtzKw8Zu_DQ

  • З
    зочин

    Энэ Оюунэрдэнэ бол АН-нхны атаархлыг төрүүлж, харин намынхаа олигархудын зэвүүг хүргэж, урд хойд хөршүүдийнхээ эгдүүцлийг хүргэж,байна даа,,,Чухам яагаад ингэж болов учир нь тэр улс эх орныхоо төлөө хэнийч хийгээгүйг хийж эхэлсэн болохоор тэдний эгдүү атаархал дургүйг зэрэг зэрэг хүргээд байгаа учраас олон олон бойкодууд ар араасаа ээлж дараалан болоод байна, Гэхдээ энэ хүндрэл бэрхшээл удахгүй ор мөргүй алга болох болно..

  • З
    зочин

    Энэ Оюунэрдэнэ бол АН-нхны атаархлыг төрүүлж, харин намынхаа олигархудын зэвүүг хүргэж, урд хойд хөршүүдийнхээ эгдүүцлийг хүргэж,байна даа,,,Чухам яагаад ингэж болов учир нь тэр улс эх орныхоо төлөө хэнийч хийгээгүйг хийж эхэлсэн болохоор тэдний эгдүү атаархал дургүйг зэрэг зэрэг хүргээд байгаа учраас олон олон бойкодууд ар араасаа ээлж дараалан болоод байна, Гэхдээ энэ хүндрэл бэрхшээл удахгүй ор мөргүй алга болох болно..

  • Л
    ЛХАГВА

    ТА ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ БАТТАЙ ӨГҮҮЛЖ БАЙГАА БОЛ АЙЖ ИЧИХ ХЭРЭГГҮЙ ОВОГ НЭРЭЭ НУУЦЛАЛГҮЙ ТАВЬЖ БАЙХ НЬ ЗҮЙ. ТА ЗҮГЭЭР Л ХӨӨРӨГДӨН СЭВЭХ ДУРТАЙ БОЛ “ИРГЭН БА ЗОЧИН” ГЭХ БУЮУ ХУУРАМЧ НЭР АШИГЛАХ НЬ ЗӨВ.

  • M
    mmhuahahahahaha

    ereenii hujaanuddaa shine jiliin mend hurgeyie

  • Z
    zochin

    Oyun Erdene tuunii nukhduuded amjilt husye.

  • И
    иргэн

    Бэрх тосгоны гачигаар Бэрс сургуулийн оюутаныхаа мэдээг энэ сайт одоо өөрчлөөчээ. Энэ этгээдийг арай удаан матарлаж байгаа юм бишүү?

  • Б
    Баярсайхан 88115842

    Занданшатар Хүрэлсүх 2 хоёулаа Анандбазарын бүтээгдэхүүн л дээ. тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг л болсон юм. Ядаж байхад А минь аагтай. Анандаа андаа мэнд мэдээрэй. утасны дугаараа үлдээлээ.

  • З
    Зочин

    ereen tosgoni daguul uls

  • З
    Зочин

    Өөрийгөө магтуулж эхэллээ

  • З
    зочин

    цөөхөн монголчууд биенийгээ унтраах биш түжиж дэмжих хэрэгтэй тэр ард түмэнд л хэрэгтэй худалч л гээд байхын яаж ийгээд л мууюм олоод биччихийн энэ болгон чинь хараат болчихоод байгаа улсуудад өгөөш болж мэдэх вий

  • З
    Зочин

    Bitgii erguut geye

  • З
    Зочин

    70-худалч хэлгий даадай ОГЦОРООЧЭЭ

  • З
    зочин

    энэ худалч залуугаар зуун жил болсон нам амаа бариулах болж дээ ямарч их эрх мэдэл боломжийг бөөндөж өгвөө хуучин цагийн намын их хураас доор зуун хувь гар өргөж алга ташсан бөөрөнхий гэхэд арайл байна билээ үүнээс өгөөж харагдахгүй дарга эрх мэдэл горьдогсод дүүрчихсэн төлөөлөгч нэртэй попорчидын цуглаан шиг байх юм удахгүй оюунэрдэнэ юу гэж зальдаж бужигнуулж намаа самрах болдоо монгол улс ч өнгөрлөө

  • Ё
    Ёндон тайж

    Сүхбаатар Цэдэнбалын үед тэдний толгойг коммунист оросууд залж байсан. Оюун-Эрдэнийн толгойг Хятадын коммунист нам залах болно

  • З
    Зочин

    Галч гэх гэсэн байлгүй дээ. Бэрс чинь эм эм барс гэсэн утгатай юм биш үү?

  • З
    Зочин

    chadah uu?

  • И
    иргэн

    Бэрх тосгоны гачигаар Бэрс сургуулийн оюутан УХНА авилгачийн өгзөгийг Удтал долоосоны хүчинд Монголын Авилгачидын Намыг тэргүүлжээ Монгол мөрөөдөл ингэж биелжээ.

  • З
    Зочин

    solidarity gej uguumur tuslah l gesen ug uur olon doloon nam zam gesen yum baihgui tend,unity gej negdmel gesen ug uund uur olon doloon yum baihgui

  • C
    China Imperium

    ereen tosgoni daguul uls

  • И
    иргэн

    аль нутгийн хүүхэд бэрс гархаар болбол гарна шдээ сайн л ажиллаарай

  • З
    Зочин

    Том том баадаг хүүхэд шүү нээрээ

  • Х
    ХАзар

    Талибанчууд алгаа ташаад л алгаа тосоод л , нэг өдөр л ар нуруугаараа дан хийнэ дээ...Гэнэдүүлнэ дээ харинч нэг...

  • З
    Зочин

    Маш их итгэл хүлээлгэж байна даа. Муу ажиллавал тэгээд улс төрөөс үүрд явна шүү дээ

  • З
    зочин

    Ю.Цэдэнбал 25, Д.Сүхбаатар 23 тай энэ ажлыг хийж байсан залуу биш . Алсыг бодож болно сайн хэрэг. Цаг алдаж түгжирч байгаа мөнгө нэхэхгүй шийдэх юм их байна. Үүнээс зоригтой эхэлмээр хунацаа болчирсон.

  • З
    Зочин

    khurelsukh gej gantshan ah l tom bna tyynees ene nuhuriin bers ch yahav

  • З
    Зочин

    Долооцгоо чихэрэнд дуртай ард түмэн минь...

  • О
    оюун Эрдэнэтэй ямар хамаа байна

    дэлхийгээс тасарсан монголчуудаа. цаана чинь дэлхийн орнуудын тусгаар тогтнолд аюул учирч эхэллээ