“Давхар дээл“-ний асуудлаар гишүүдийг “хулхидах“ нь Ерөнхий сайдад ашигтай

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 5 сек
230
legacy:Zasag Oyun-Erdene/Oyuk.jpg

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэц Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрын гомдлыг тун удахгүй хэлэлцэх гэнэ. Магадгүй энэ долоо хоногтоо ч багтаж мэдэх л юм. Үүний ачаар эрх баригчид ойлголцож их хурлаа зохион байгуулж даргаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс төртэйгөөр өргөмжилсөн. Одоо л үйл явцууд өрнөнө. Ялангуяа олон нийтийн анхаарал шинэ жилийн ширээний ард шилжих үеийг л тэд хүлээж суугаа.

Тохироо, тонгороо хоёр нь амжилттай болсон тул гишүүдийг танхимдаа өргөн фронтоор оруулж ирэх ажилд нь төдийлөн төвөг саад гарахгүй биз ээ. Гишүүд хэрхэн танхимд нь багтахаар яригдаж буй талаар бид өмнөх нийтлэлээрээ өгүүлсэн. Гэвч улстөрчдийнхөө араншинг андахгүй болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хүсээд байгаагаас арай өөр замаар "тоглож” мэднэ гэх хар төрөөд байх юм.

Логикоор бодьё. Одоо байгаа үндсэн хууль Ерөнхий сайдад хамаагүй ашигтай. Засгийн газар тогтвортой ажиллаж эрх мэдлээ хэрэгжүүлэх баталгаанаас гадна, хууль хяналтын байгууллагын томилгоонд Ерөнхийлөгчөөс ч хүчтэй оролцох боломжийг олгосон байгаа. Өөрт нь ашигтай байгаа эрх мэдлийн хайрцгийг дахин задлах сонирхол улс төрчийнхөө хувьд түүнд бий юу? Хэрвээ “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж, Үндсэн хуулиа өөрчилбөл тоглоомын гол “хөзөр” гишүүдийн гарт шууд шилжинэ. Нэгэнт Үндсэн хуулийн асуудал дахин босоод ирвэл гишүүд “давхар дээл”-ний асуудлаар зогсохгүй нь ойлгомжтой. АТГ-ын даргын томилгоог Ерөнхий сайдаас булаах, сайд нарыг УИХ-аас томилж, огцруулдаг болох, Улсын төсөв батлахад гишүүдэд тавигдсан эрхийн хязгаарлалтыг хүчингүй болгох гэх мэт алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах чимээгүй дажин сэдрэх магадлал маш өндөр. Нэгэнт ингэж хайрцаг алдагдвал УИХ-ын гишүүд ямар ч том дарга, намын бодлого энэ тэрийг сонсохгүй дүлий дээрээ тавиад амь аминдаа хэрэгтэй шийдвэрийг олонхиороо түрэх нь ойлгомжтой.

Нөгөө талаас гишүүдтэйгээ тохироод танхимынхаа талаас илүүг гишүүд дундаас томилтол нөгөөдүүл нь үгэнд нь орохгүй нийлж огцрох хүсэлтээ өгчихвөл хуулийн дагуу Л.Оюун-Эрдэний Засгийн газар танхимаараа огцорно. Энэ үед яаж ч цам харайж, айлгаж дарамтлахад оройтсон байх болно. Энэ мэтээр ҮХ-д гар хүрэхийг Ерөнхий сайд зөвшөөрвөл сахил хүртсэн биш шал дордож Засгийн газрын бүрэн эрх хөндөгдөх эрсдэл өндөр. Тиймээс Ерөнхий сайд эдгээр эрсдэл, улс төрийн нөхцөл байдлыг үүсч магадгүй гэж тооцвол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн хүсч буй шиг дур зоргоор нь хийлгэхгүй. Эсвэл маш хүчтэй "хайрцаг" дор цөөн хэдэн гишүүдийг танхимд багтаах байдлаар зохион байгуулах ёстой. Хэрвээ тэр контролоо алдвал ирээдүйд бүхнээ алдана.

Танхимаа бүхэлд нь гишүүн сайдаар дүүргэлээ гээд түүнд ер нь ямар ашигтай юм бэ. Баахан эго, амбицаа дарж чадахгүй хэдэн дарамтлагчид л орж ирнэ. Танхим нь хүчтэй харагдах ч ирээдүйд ирэх эрсдэл нь асар аюултай. Тиймээс зарим сайдуудаа сольсон нэр зүүгээд, ганц нэг нөлөө бүхий гишүүдтэй тохироо хийгээд үлдсэнийг нь айлгаад, дарамтлаад явчихвал хамаагүй дээр. Ер нь ЗГ-т гишүүн сайд нарын тоог нэмэх санал санаачилга Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс л тодоор гарч буй. Түүнээс Л.Оюун-Эрдэнийн хүсэл огт биш. Харин энэ их хариуцлага нэхсэн түйвээнээр төрийн сайд байтугай төлөг маллахад ч нэмэргүй ганц нэг сайдаасаа салчихаад бусдыг нь хүссэнээрээ “маллаад” явж байх нь улс төрийн геополитикийн хувьд өлзийтэй хувилбар.

Тохирооноос буцлаа гээд түүнд алдаад байх зүйл бараг л байхгүй. Тэр ганцхан Д.Амарбаясгалантай л тохирч чадахад 64 гишүүнээ дээр доргүй хага "базна". Яг өнөөдөр Ерөнхий сайдаас ч илүү хүчтэй мест бол эрх баригч Ардын намын даргын суудал. Мөн 2019 оны ҮХНӨ-ийн ачаар Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдууд шиг амархан огцрохгүй. Түүнийг унагахын тулд эхлээд 19 гишүүн олох хэрэгтэй. Дараа нь чуулганаар хэлэлцэгдэх мөчид нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн саналаа өгч байж огцруулна. Ингээд болоогүй. Арай гэж Ерөнхий сайдыг огцруултал Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал улам л дордоно. Улмаар хоригийг хүлээж авахгүй гэж 39 биш 51 гишүүн Ерөнхийлөгчийг сөрж зогсох шаардлага үүснэ. Товчхондоо өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаар бол Ерөнхий сайдыг огцруулах боломж тун хомс.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угаасаа өөрийнхөө тавьсан хүнээс тийм ч амархан салчихгүй. Нутаг нуга, ах дүүсээс эхлээд хөрөнгө санхүү хүртэлх олон зүйл энэ хоёр хүнийг нэгтгэнэ. Харин гишүүдийн хувьд авлига, албан тушаалын асуудлаар даргынхаа халаасанд багтах болно. Өнгөрсөн зунжингаа л тэднийг энэ мэтээр "халаасалж" гүйсээр эцэстээ нэгтгэж чадлаа. Сая гэхэд л Л.Оюун-Эрдэнэ намын дүрмээ шинэчилж авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнийг ч албан тушаал, эд хөрөнгө, эрх чөлөөтэй нь хамт "ачаад" явуулах сүрхий сүрдүүлгийн шинжтэй заалтыг оруулчихна лээ. Ийм байхад одоо Ардын намынхан дунд дур зоргоороо Л.Оюун-Эрдэнийн өөдөөс “А” гэж ангайхгүй ширхэг тэнэг ч олдохгүй.

Ийнхүү цэцийн тусламжтайгаар Үндсэн хуулиа засаад Засгийн газарт багтах гишүүдийн том санаачилга. Нөгөө талд нь нэгэнт эрх мэдлээ баталгаажуулсан Ерөнхий сайдын улс төрийн тоглолт гэсэн маш сонирхолтой хоёр хувилбарын аль нэгийг бид тун удахгүй харах болно. Хэрвээ би лав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд байсан бол хоёр дахь хувилбарыг сонгох байлаа.

Ингэвэл хонь нь бүтэн үлдэж, чоно нь цадахын сацуу тугал нь турахгүй хэрнээ эх нь ч эцэхгүй...

Г.Лхагвадорж

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Давхар дээлийг нэмэх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй.Үндсэн хуулиндаа ойрын хэдэн жилд дахин өөрчлөлт оруулах боломжгүй. Энэ санаархалыг Оюунэрдэнэ хүлээж авах ёсгүй, зогсоо. УИХ-ын шудрага гишүүд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цэцийн дүгнэлтийг хүлээж авч огт болохгүй, буцаа....

  • З
    Зочин

    Давхар дээл өмсөөд ажил нь цалгардаад улс орон нь хөгжихгүй, давхар цалин аваад хэдхэн хүн баяжина. Энэ Монгол гэж эргэж буцсан, хөгжил дэвшилд урагшилдаггүй ямар хачин улс вэ. Яагаад шударга ёсыг тогтоож, дэлхийн ард иргэдийн талархалыг хүлээн дэлхийг эзэгнэж бсан аугаа их эзэн Чингисийн эх орныг ийм болгочихов.

  • З
    Зочин

    Бүгд давхар дээлтэй болвол дургүй нь хүрэхээр хэдүүлээ нийлээд оюукаа хүүгээ татаж унагаад бүгд баяртай болно доо.

  • Х
    Хулхи өргөн шанаа

    яаж хулихдах вэ?Яаж шүү 24 он хүртэл эсэн мэнд байх вэ гэж"дан давахр дээл л гэнэ Үндсэн хууль болохгүй байна өөрчлүүлье" гэх мэт мөн ч олон юм сэдэж яавал төгс төгөлдөр хулихдах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон байх оо

  • З
    Зочин

    Энэ гишууд засагт орох нь буруу шуу дээ урьд нь бгаад яаж ажиллаж блаа одоо орохооор сайн ажиллана гэж байхгуй шуу дээ харин хурдан шиг муу ажиллаж бгаа сайд нараа явуулаад шуурхай ажиллаа оюутолгойн гэрээгээ хурдан шинэчлээд ашиг авах хугацааг хурдан наашлуулаад яваа

  • З
    Зочин

    Өмнө нь УИХ гишүүн давхар дээлтэй сайдуудтай байж үзсэн шүү. Үр дүнд нь ЗГ байнга солигдож улс орны эрх ашгийг үл оошоож бүлэглэл давамгайлж байсан Оюу толгойн луйварын гэрээ, Дубай, Эрдэнэт 49 хувь, Эрдэнэс таван толгойн барьцаа гээд тэдний хийсэн булхай үйлдэлийг мартах учиргүй. Оюу эрдэнийн толгойлсон ЗГ дээрх алдаануудыг засах хүнд замаар явж байга. Нөгөө талд бүлэглэл эрх мэдлээ авах гэж улайрч бга нь бас үнэн

  • З
    Зочин

    Энэ хөгийн бацаан МАН ыг удахгүй АН шиг болгоно. Женкогийн заавраар Баатрын эвлүүлэгээр мөн ч олон хүнийг унагана даа энэ бацаан.

  • З
    Зочин

    Их хурлын гишууд засагт орох нь буруу харин одоо бгаа зарим сайд нарыг хурдан солиод цаашаа сайн ажиллаад яваа амжилт хусье

  • С
    СХД-ийн иргэн

    Одоо үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй. Энэ бол бор шувуу... Үүнийг хэн нисгээд, сэвээд байгаа нь тодорхой ш дээ. ЗГ-т амжилт хүсье.

  • M
    mgl

    togtvorgui 1 jiliin nastai zasgiig ingej l togtvortoi bolgoson. tiimees davhar deelrei saidiin toog ogt nemj bolohgui.

    • З
      Зочин

      hulgaich zasgiin gazar uu?

  • З
    Зочин

    shit

  • Х
    Хулхи

    Хулхидана даа харж л байгаарай. Хулхидсаар ирсэн. Намтар нь тэр чигээрээ хулхидалт хүн шүү дээ. НАМЗХ-д байхаасаа нөхдөө хулхидсан. Нам дээр гараад ах нараа хулхидсан. Удахгүй ХҮК-ийг хулхидна. Гишүүдийг хулхидна. Сүүлдээ Монголчуудыг хулхидна. Тэгээд алга болно. Зам заяа нь тодорхой амьтан ш дээ.

  • P
    p

    үндсэн хуулийг одоо дахин өөрчлөх боломжгүйээ, ийм тэнэг юм бичихээ болио

    • Б
      Болно

      Адьшаа, Ганибал хоёрын цэцэд өгсөн гомдлоор цэц дүгнэлт гаргаад тэриыг УИХ хүлээгээд авчуул. Үндсэн хуулиа өөрчлөх боломжтой

  • И
    Иргэн

    Жил гаруйн өмнө өөрсдөө боловсруулж баталсан эцэг хуулиа юү нь болохоо байлаа гэж өөрчлөх гээд байгаагаа Оюун-Эрдэнэ,Бямбацогт,Аюурсайхан,Тогтохсүрэн, Даваасүрэн мэтийн өмнөх парламентад байж батлалцсан хоёр нүүртэй гишүүд сайдын суудалд шунаагүй бол улаан нүүрээрээ ард түмэнд тайлбарлах хэрэгтэй.Нөхөр хуульч Ж.Сүхбаатар ч ажлын хэсгийн гол хүн байсан..Чамайг Чингэлтэйчүүд эцэг хуулиар тогло гэж сонгоогүй шүү.

  • И
    Иргэн

    Жил гаруйн өмнө өөрсдөө боловсруулж баталсан эцэг хуулиа юү нь болохоо байлаа гэж өөрчлөх гээд байгаагаа Оюун-Эрдэнэ,Бямбацогт,Аюурсайхан,Тогтохсүрэн, Даваасүрэн мэтийн өмнөх парламентад байж батлалцсан хоёр нүүртэй гишүүд сайдын суудалд шунаагүй бол улаан нүүрээрээ ард түмэнд тайлбарлах хэрэгтэй.Нөхөр хуульч Ж.Сүхбаатар ч ажлын хэсгийн гол хүн байсан..Чамайг Чингэлтэйчүүд эцэг хуулиар тогло гэж сонгоогүй шүү.

  • З
    зочин

    Өөрсдийнхөө явцуу хувийн эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулиндаа жил гаруй болоод гар дүрдэг солиотой улс монголоос өөр байхгүй..2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН үнэмлэхүй олонхоороо хүссэн болгоноо оруулж баталсан.Тэр үед Оюун-Эрдэнэ,Аюурсайхан, Бямбацогт тэргүүтэй одоогийн парламентийн ихэнх гишүүд оролцож баталсан.Одоо нөхөр Оюун-Эрдэнэ дураараа дургихад бас эрх мэдэл нь багадаад байна гэнэ.УИХ-ын гишүүний эрх мэдэл хангамж нь багадаад сайдын суудалд шунаж шүлсээ залгисан УИХ-ын гишүүдийг сайдын суудлаар авилгадаж амыг нь үдэх ганцхан зорилгоор эцэг хуулиа самрах гэнэ. Энэ жишгээр .2024 онд сонгогдох дараагийн парламент бас өөрсөддөө тохируулж өөрчлөх болно.Ухаант дээдсийн маань халуун цусаа урсган байж босгосон бүрэн эрхэт тусгаар улсыг маань шуналын див нөхцсөн хэдэн мулгуунууд бусниулж гүйцэхнээ.

  • Б
    Баатар

    ЕНБ-дарга Амарбасгалан сая "ЕС хийх мэдлэг боловсролтой боловсон хүчин манай намд хэдэн мянгаараа байгаа " гэж шууд хэлсэн үнэн юм бол тэр олон мянган боловсон хүчнээсээ шилээд хийлгэлдээ, үнэндээ яг нарийндаа сайд хийчих салбараа сайн мэддэг, өндөр боловсролтой боловсон хүчин энэ намд байдаггүй юм байна, бодлогоо УИХ-дээр дан дээлтэй сайд нар хамгаалж чадахгүй байна гэж юү гэсэн үг юм, Соёлын сайдаар Энхбаяр эсвэл эхнэрийг нь тавбал маш сайн хийнэ, сайд хичих хүнгүй юм бол үхсэнээ хийж Засгийн эрх авсан юм.

  • З
    Зочин

    Яагаад заавал их хурлын гишууд сайд болох гээд бгаа юм бол доо одоогийн бутэцээр 4 -н сайд хийгээд бусад нь гаднаас тавиад яваач зарим сайд нарыг хурдан шиг солих хэрэгтэй гишууд сайд болоод юу ч хийхгуй шуу дээ ард тумний хусэл саналыг сончох хэрэгтэй шуу дээ

  • З
    Зочин

    Хаана юу урагштай байгаан бэ мал минь ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй байж худлаа болж байна гэж шаахаа боль

    • Т
      Тэнэг

      Болж байна гэж шаасан нь хаана байгаан

  • З
    зочин

    их хурлын гишүүд сайд болохоор зүгээр л бэлэгдлийн чанартай юу ч хийж гавьсан юмгүй 4жил өнгөрдөгийг өнгөрсөн 30жил харчихаад алдаагаа дахиад давтах нь тэнэг хэрэг харин гаднаас томилогдсон сайд нар маш сайн байгаа ажил маш урагштай байгааг бид харж байгаа шүү дээ