Э.Бат-Үүлийн хэрэгт Н.Алтанхуяг хоёр нүүр гаргаж АН шийдэлгүй хоцорчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 36 сек
360
legacy:an buleg/Altanhuyag.jpg

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон нь олны анхаарлыг татаж, улс төрд багагүй шуугиан дэгдээгээд байна. Түүний хэргийг 2017 оноос хойш “боож” хэд хэдэн удаа шүүх хурлыг хойшлуулсны эцэст ийнхүү шийтгэж байгаа юм. Бүтэн таван жилийн турш хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарыг буруутгасаар ирсэн. Э.Бат-Үүлийн нэр хүнд шалдаа унаж, түүний хэлсэн ярьсныг нам нь ч, олон нийт ч тоохоо больсон. Ерөнхийдөө улигт үгтэй, зөнөсөн улс төрчийн дүртэй болоод байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүнийг яг хоримогц нийгэм, улс төрд төсөөлж байгаагүй донсолгоо үүслээ. “Намаа нэгтгээрэй” гэж хэлсэн үг нь сошиалын тренд болж удтал арсалдсан АН-ынхан Э.Бат-Үүлийн төлөө бараг жинхэнээсээ нэгдэх шахав. Хагарсан талууд С.Зоригийн хөшөөний өмнө зогсож ардчиллын лидерийг суллахыг шаардав. Тамгаа булаалдаад завгүй байсан тэд гэнэт “М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нэгийг АН-ын даргаар бүртгээч, хэнийг нь ч бүртгэсэн гомдол гаргахгүй гэж” хамтарсан хүсэлт шүүхэд гаргажээ. Товчхондоо хагарч бутарсан АН-ыг Э.Бат-Үүлийн баривчилгаа сэрээж жинхэнээсээ юм бодоход хүргэлээ. Тэр АН-даа М.Энхсайхан, С.Баяцогт, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нараас хол илүү нэр хүндтэй явжээ.

Цаашлаад Э.Бат-Үүлийг өмөөрч УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарч хаалттайгаар хуралдсан. Гэтэл хаалттай хуралдсан АН-ын хурал хэрүүл талцал болоод ямар ч шийдэлгүй дууссан ажээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын бүлгийн гишүүд Э.Бат-Үүлийг “ачигдсан” орой албан бусаар цуглаж улс төрийн эрс шийдэмгий арга хэмжээ авах, сөрөг хүчний хүчтэй акцуудыг хийх цаг болсон гэж ярилцжээ. Тэд нэгдэж МАН-ын ЖДҮ, Концессийн асуудлаар өргөн хүрээний акц хийх, жагсаал зохион байгуулах, хэвлэл мэдээлэл цахим сүлжээгээр ажиллах гээд сүүлийн таван жилд болоогүй том хэмжээний кампанит ажил өрнүүлэхээр урьдчилан төлөвлөж байжээ. Ингээд УИХ-ын чуулган дээр нээлтээ хийгээд бүлгээрээ хуралдаж гол акцуудаа ярихаар болсон байв.

Гэтэл уг хурал нь бүлгийн дарга Д.Ганбат болон Н.Алтанхуяг нарийн хоорондын хэрүүл болж ямар ч дүнд хүрээгүй таржээ. Н.Алтанхуягийн зүгээс бүлгийн дарга Д.Ганбатыг “маш муу ажиллаж байна, чамаас бусад гишүүдийн хэнийг ч бүлгийн даргаар тавьсан хамаагүй илүү ажиллана, чи ажлаа өг” гэх мэтээр дайрч хариуд нь бүлгийн дарга Д.Ганбат нь биеэ өмөөрөн хэрүүл хийсээр хамаг цагийг барсан ажээ. Ингээд эцэстээ хэрүүл шуугианаас гишүүд залхаж нэг нэгээрээ гарсаар танхим нь хоосорсон байна.

Тухайн үедээ Н.Алтанхуягийг Д.Ганбаттай л үзэлцээд байна гэж ойлгоод хэрүүлээс залхаж АН-ынхан тарцгаасан. Гэтэл яг энэ үйл явдлын араас Э.Бат-Үүлийн төлөөх акцыг сарниулах ажиллагаа АН дотор технологитой өрнөх болсон гэнэ

Уг нь УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн хурал дээр Н.Алтанхуяг “Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо...Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу” гэж түүнийг хамгаалагчийн дүрээр үг хэлсэн. Гэтэл Э.Бат-Үүлийн төлөө АН-ынхан нэгдэж акц хийх гэхэд ийнхүү хоёр дахь нүүрээ гаргаж сарниулах ажил хийжээ. Н.Алтанхуяг бол зүгээр нэг цагаа олохгүй хэрүүл хийх хүн биш, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ыг 4 дараалан сонгуульд ялуулж явсан хашир туршлагатай улс төрч ямар нэг зорилгогүй цагаа олоогүй хэрүүл хийнэ гэж байхгүй, тэгэхээр тодорхой захиалгатай бүлгийн хурлыг самарлаа, бид нар тоглолтод нь орчихлоо гэж АН-ынхан өнгөрсөн хойно нь ойлгожээ.

Үүнийг батлах гэсэн мэт хоёр ч өнцөг илрээд эхэллээ. Нэгдүгээрт: Э.Бат-Үүлийг шүүсэн шүүгч нар шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгч Б.Баасанцогттой хонон өнжин архидсан тухай мэдээлэл твиттер хуудсаар хөврөх боллоо. “Хонгилын өмгөөлөгч” “оцгонодог өмгөөлөгч” зэргээр олон нийтийн сүлжээнд элдэв янзаар хэлүүлсэн Б.Баасанцогт үнэхээр шүүгч нартай уулзсан бол энэ бүхэн хэний дэглэлттэй захиалга вэ? гэдэг нь тодорхой Хоёрдугаарт АН-ын нөлөө бүхий эрхмүүд энэ бүхнийг зохион байгуулсан хүн бол Х.Баттулга гэж ил цагаан мэдэгдэх болов. Тэгэхээр Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг хуучин даргынхаа захиалгыг гүйцэлдүүлсэн байх магадлал ч ортой болоод явчихлаа. Мөн МАН-руу дайрах олон нийтийн дайралт ч илт сэргэж АН, МАН хоорондоо алалцах хангалттай том хэрүүлийн алимтай боллоо. МАН-ыг жигшүүлж балбах, АН-ыг сулруулж гартаа оруулах хоёр үзүүрт уургаа тэр сайн шиджээ.

Ордоны 3 давхраас шүүгчид хэнд ямар ял өгөх даалгавараа аваад гардаг гэж УИХ-ын чуулганы танхимд ХЗДХС @KhNyambaatar хэлж байсан. Нямбаатарын хэлсэн "3 давхарын тэр хүн" одоо МАН-ын дарга, ЕС Оюун-Эрдэнийн зөвлөх!@dganbat_mn дарга тун ч няхуур үг хэлсэн бна, БОД, БОД!!! pic.twitter.com/To4QaZ3u2E

— Цагааны ОЮУНДАРЬ (@tvdaria) December 18, 2021

legacy:an buleg/263733794_589176635521985_8900176827201224426_n.jpg
Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Баттулга Бат-Үүлийн гарыг барьж үзэг атгуулаад хүүгийнх компанид давуу эрх олгуулсан болох нь одоо байтлаа. АН-ынханаан олон хавар нэгэндээ гэж энэ шүү дээ.хийсэн үйлдэлдээ гэмшиж шударга байж сурах л хэрэгтэй

  • З
    Зочин

    Баттулга Бат-Үүлийн гарыг барьж үзэг атгуулаад хүүгийнх компанид давуу эрх олгуулсан болох нь одоо байтлаа. АН-ынханаан олон хавар нэгэндээ гэж энэ шүү дээ.хийсэн үйлдэлдээ гэмшиж шударга байж сурах л хэрэгтэй

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Буруу юм хийсэн бол хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй байх хэрэгтэй шүү баатар байна уу манаач байна уу ялгаагүйгээ

  • Z
    zochin

    erdene ganbat 2g eerchilj chadahgvi an duussan shvv dee.

  • З
    Зочин

    Нийслэлийн захирагч байхдаа албан тушаалаа ашиглан барилгын ямар ч туршлаггүй хүүгийнхээ компанийг өрсөлдсөн 14 компани дундаас хүчээр шалгаруулж, Улсын төсвөөс 14 тэрбүм төгрөг гаргуулан улсыг хохироосон Э.Бат-үүлийн хэргийг ардчилал эхлүүлсэн гавъяагаар нь далайлган хэрэгсэхгүй болгж, суллах юм бол ардчилалыг булшилсан хэрэг болно. Нэртэйгээр нь тийм хууль санаачлаад УИХ-аар хэлэлцүүлэн батлуулаад өмөөрч үз...Ардчилал бол Анархизм биш шүү.

  • З
    Зочин

    Бат-үүл ч Улсын баатарын цол, ардчилсан нам хоёрыг шороотой нэг мөсөн хутгалаа л даа. БЗД-ийн 12-р хорооны иргэдийг 8 жил хээр хонуулж, өөрөө Зайсанд "Эрдэнийн төгөл" гэдэг хотхоныг сахал Эрдэнэбилэгээр бариулж тансаглаад л, хийсэн хэргээ АН-ынхнаар өмгөөлүүлж сулрах гээд л гоё юм аа...

  • З
    Зочин

    Алтанхуяг бол зүгээр л 2 үзүүртэй зүү.

  • Z
    zocnin

    xoxinee yaax gej urvagcn dvlzen Ganbaatar gex zolbing namdaa elsvvlsen yum

  • З
    зочин

    Шинэчлэгдсэн гэх ШЕЗ хэл амтай түлхээсээр даргатай болсон. Нэг л биш ээ. МАН,Бямбацогт ажлын хэсэг нэрээр тоглолт хийгээд Ховдчуудад хэн гэдгээ харууллаа даа.

  • З
    Зочин

    Бат үүлийн балгаар монголчуудын амьдрал сүйрч хужаа нарын амьдрал дээрсэн. Өмөөрөөд байгаанууд нь хятдууд . Монголоор ярьдаг хятдууд

  • З
    зочин

    энэ олон шудрагууд Эрдэнэтэд эрх мэдлээ ашиглан олон арван тэрбумын шахаа хийсэнээ хүлээн зөвшөөрсөн Нямдоржийг хүүтэй нь яллуулаач шудрагуудаа

  • З
    Зочин

    АН-ын ардчилал нэрээр баяжсан хүмүүс эхнээсээ шийтгэлээ авч эхэллээ.Энэ бол маш зөв.Одоо нам хагалзахгүй хууль бус хөрөнгөжсөн хүмүүсийг ээлж дараалан хариуцлага тооцох хэрэгтэй . Шийтгүүлсэн хүмүүсийн араас намынхан нь худлаа гоншигнодгоо боль .

  • З
    Зочин

    Батхүү, Бадамжунай нарын хэрэг бол хэрэг биш Бат үүл хэрэгтэн арай биш байна

  • З
    Зочин

    YANZ BURIIN HUDLAA ULSTURJIHUU BOLIOOO BATUUL BOL ARD TUMNII HURUNGIIG HEDEN ARVAN TERBUMAAR N IDEJ BAYJSAN HULGAICH ULSAD HUDULMURLUJ HURZ CH BARIJ UZEEGUI MURTLUU HAANAAS HAGARTLAA BAYAJIH VEE HARIN 4 JIL UGSUN N UNEHEER ONIGOOTOI YUM UG N BUH NASAAR N HORIVOL AN-N NER TSEVERSHINE ENE HULGAICH LUIVARCHID UNEHEER SOLIORTSGOOTSON BAINA LEE SHOROND YAVAHDAA KAMER LUU GARAARAA DALLAAD CH BAIH SHIG HEN BATUULIIG TOOJ SHINSHIH VEE DEE ZAILUUL HUU N GEJ NEG MUU UDAM DAMJSAN LUIVARCHIN AAVIIN HUUN HELELTSEH HUGATSAA DUUSTSAN BAISAN GEJ HTSAJ CH BAIH SHIH TOM HERGIIN HUGATSAA HEZEE CH DUUSDAGGUI YUM BURHAN TENGERIIN GESGEEL GEJ SHUUHEES CH SHUDARGA HULGAICH LUIVARCHDAD AYANGA BOLOH YUM BAIGAA SHUUUUUUUUU

  • З
    Зочин

    Уос орныг 30 н жил самарч өөрсдөө баяжсан эрхэмүүд энхээсээ ялаа үүрээд ирэхээр айдаст автаж ардчилалд аюул ирлээ , нэг намын дарангуйлал ирлээ гм шуугиан дэгдээж өөрсдийгөө хамгаалах аян өрнүүлж арьсаа хамгаалах гэж бна Эд айж ард иргэд шийтгэлийг дэмжээд байгааг сошиал дээр байгаа сэтгэлүүдээс харж болохоор бна

  • O
    Oyu

    Mongolchuud aa ymar muukhai buzar bulai bukhniig khiideg khumuus be.. neg negniige shorond khiilgekhiin toloo khool tsai arkhi nargian bolood... daraa n bogs boorooroo niiled iim khumuus l Toriin alband ajillaj baina shuu Tor zasgiig baridag Zakhirdag Khun gej baina uu..... Ard Tumen iim l Khumuusiig songojee ; arkhichin , Zavkhai. Ashig orlogo khaisan... Eos surtakhuunii Deed zergiin zorchiltei :(

  • З
    зочин

    Батүүлийг зөв ялласан үүнд орилоод байх шаардлагагүй. Харин Хаянхярваа Сү Батболд мэтийг адилхан хорих хэрэгтэй гэж орил тэгвэл шудрага асуудал болно.

  • З
    зочин

    Батүүлийг зөв ялласан үүнд орилоод байх шаардлагагүй. Харин Хаянхярваа Сү Батболд мэтийг адилхан хорих хэрэгтэй гэж орил тэгвэл шудрага асуудал болно.

  • Z
    Zochin

    Manai namig ene humuus samar ch hamaagui ym daa..

  • З
    зочин

    Алтанхуяг шударга зантайл даа Хүн чанар нь зулгааж бнаа батүүл Элбэгдоржийг дагаж тэнэгтсэн болхоос

  • З
    Зочин

    Баатар маань баатарлагаар ард түмнээ хохироосон. өөр хүнрүү нялзаах гээд хэрэггүй. хүүхэдтэйгээ нийлж идсэнийг абайргүй газаргзй ард түмэн чинь хэлээд байна

  • З
    Зочин

    Хэрэг хийсэн хүнийг хууль хариуцлага хүлээлгэхээр ингэж улс төржүүлээд байвал , хэзээ ч , хэнд ч хууль шүүх үйлчлэх , ажиллах аргагүй болно . Шүүх энэ бүхэнд хатуу зогсох ёстой .

  • З
    Зочин

    Эрдэнэ бүр бүтэхгүй.

  • З
    Зочин

    Ганбат бүтэхгүйэ. АН-г төлөөлж чадахгүй хүн.

  • Z
    zochin

    Өлмийгөөс зулай хүртэлх орчлон гэдэг...Баатарын явсан газар балагтай болж дээ

  • С
    Сандагдорж

    Бат -үүлийг танихгүй, ойроос ч харж үзээгүй. Гэхдээ л түүнийг луйвар хулгай хийсэн гэдэгт огт итгэхгүй. Харин МАН -ынхан юу ч гэж гүтгэж чадах гарууд.

  • Z
    Zochin

    ARD IRGEDEE AMI, AMIDRALAAR HOHIROOSON, C.ZORIGIIG ALSAN E.BATUULD YAL NI BAGADSAN BNA. ELBEGDOJIIN " BUUNII NOHOI"BATUULIIG ALSAN CH BAGADANA. AH-IIN HAMGIIN UUDGUI LUIVARCHIN,ALUURCHIN.

  • З
    зочин

    АН доторх хагарал бутрал хэрүүлээ Монгол Улсын хэрүүл болгож, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бусад руу буруугаа чихэж, МАН, Шүүхийг хөлдөө чирч хөөрч хийрхсэн залуусаар жагсаал цуглаан хийлгэж олон түмнийг хутган үймүүлж Ард түмэн шаардаж байна гэх гээд байна даа. Тэр жилийн 7 сарын 1-ний үйл явдлыг давтаж АН шударга үнэний төлөө тэмцэгч гэж харуулах гээд байгаа юм уу. Шүүхийн хуулийг шинэчилж Шүүхийн сахилын хороо дөнгөж ажилдаа оронгуут Бат-Үүлийг шийтгэсний төлөө шүүхэд нөлөөлөх гэж оролдон Төрийн ордноос шүүхэд үүрэг өгдөг, өмгөөлөгч нь шүүгчидтэй архидсан хоносон гэх шиг. АН дотроо журамлаж чадахгүй байж юун Төр засгийн эрх авах. Ёстой зүүд. Шившиг. Монгол улсыг дэлхий дахинд гутаагсад юм даа.

  • И
    ИРГЭН

    ШИВШИГ. МОНГОЛЫН ЭМГНЭЛ. ТӨРИЙН БОЛОН ХУУЛИЙН АСУУДЛЫГ АРХИАР ДАЙЛЖ ӨВӨРТӨӨ ОРЖ ШИЙДВЭРЛЭДЭГ. ЭНЭ АРДЧИЛАЛ, ЖУРАМТ НИЙГЭМ ҮҮ?

  • З
    Зочин

    Ал анхуяг ч бас л инээдэг хулг шүү дээ , нэг их сайн хүн биш

  • З
    Зочин

    АН ын нөлөөтөй УИХ гишүүн байсан нэр бүхий гишүүд бүгд хулгай, авилга луйварт орооцолдсон худлаа биш үнэн шүү дээ. Одоо ардчилалыг устгах гээд байгаа юм биш АН-ын толгойд үүрэлсэн хулгайч луйварчид эхнээсээ хуулийн хариуцлга хүлээж байгаа шүү. Элбэгдорж Эрдэнэт Таван толгойн Оюу толгойн талаар юу гэж ярьж байв, Оюу толгойн гэрээг

  • З
    Зочин

    Ene niitlel ANiig evelruulehgui hagaralduulah gesen zorilgotoi hen negnii yavuulga bn

  • M
    Mongol Huu !!!

    Hereg hiisen l bol henbe guain ch bai hariuzlaga huleeh estoi busdad buu buruu ulger durialal bol hudalchuudaa

  • М
    Монгол

    Мэлхий Эрдэнэтэй очиж толгой нийлүүлчихээд байгаа битон Ганбат гэдэг шаараар бүлгээ удирдуулаад байвал АН хэзээч сэргэхгүй.