БАЙНГЫН ХОРОО: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, 10.00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
11.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхээр болсон байна.



