МАН-ын Удирдах зөвлөл сайд болох хүсэлтэй гишүүдээ ингэж “шигшихээр“ тохирчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 44 сек
180
legacy:MAN/Bvleg.jpeg

Ардын намд Үндсэн хуулийг нь өөрчилж өгөх гэсэн АН-ын хоёр гишүүний гомдлоор Цэц өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэж, ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр яаравчлав. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын сайд нараа сэлгэн томилж, гишүүдийг сайдаар томилуулах гарц нь нээгдэнэ.

Шинэ оны эхэнд хоёр яам байгуулагдаж сайд нар нь ирэх сарын 1-ний өдрөөс ажилдаа орох учиртай. Мэдээж энэ хоёр яамны сайдад Н.Учрал болон Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй гишүүдийн нэрс яригдаж буй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ маш яаралтай хүлээн авч ойрын өдрүүдэд танхимдаа гишүүдийг оруулах боломж бололцоог үүсгэх юм.

Нэгэнт Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч гишүүд сайд болох нь тодорхой болсон тул Ардын нам дотор сайд болохоор дээр дооргүй гүйлдэж байна. Ерөнхий сайд тэргүүтэй намын удирдлагууд ч сайд болох хүсэлтэй бөөн "дурны хонгио"-нуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэг "толгойны өвчинд" унасан бололтой. Бүгд л өөр өөрсдийн чиглэлийн салбар яамдын “жолоог” атгахаар улайрч байгаа хэдий ч энэ удаагийн сайдын томилогоонд Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь тодорхой шалгуур тавихаар болсон талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар гишүүн сайд нарын хэрхэн сонгох талаарх яриа яригдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, нэгдүгээрт байнгын хорооны даргаар багадаа нэг жил ажилласан хүмүүс. Хоёрт, УИХ-д хоёр буюу түүнээс дээш удаагаа сонгогдсон гишүүд. Гуравт, хамгийн наад талдаа У.Хүрэлсүхийн хоёр дахь танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсийг энэ удаад өнжөөх. Учир нь саяхан сайдын суудлаас буусан тул дараагийн гишүүдэд боломж олгохоор тооцож буй нь энэ аж. Эдгээр үндсэн шалгуурыг хангасан гишүүд гэхээр “Прогноз: Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтах магадлалтай “давхар дээлтэй” сайдууд” гэх материалд нэр дурдагдсан гишүүд яалтчгүй яригдах нь дамжиггүй болж байна.

Мөн Ардын намын Удирдах зөвлөлөөс сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэх зэрэг албан тушаалуудад цаашдаа томилох хүмүүст зориулсан тодорхой шалгуур, шаардлагыг боловсруулж хэлэлцүүлж батлуулах чиглэл өгөгдсөн. Ингэж чадвал мөнгөтэй, эсвэл танил талтай хүмүүс “ногоон” гэрлээр сайд, даргын суудалд суух боломжгүй. Төрийн албаны залгамж чанарыг бүрдүүлнэ гэж үзэж буй ажээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Шинээр яригдаж байгаа хоёр яамны концепцийг гаргаж тавьсан УИХ дахь тус байнгын хороодын дарга нарыг л зүтгүүлэхээс өөр гарцгүй. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Ганбаатар нарыг үүрэг гүйцэтгэгчээр ч болтугай томилоод яамны ажлыг чиглүүлж зүгшрүүлэх нь чухал.

  • И
    иргэн

    ЭЗ-н яамны сайдад Ж.Ганбаатар Ч.Хүрэлбаатар 2 н нэгийг тавих Цахим хөгжлийн сайдад Н.Учрал гишүүн нар тохирно гэж бодож бна

  • И
    иргэн

    Давхар дээл өмсгөөд үз л дээ . 24 онд хоол ч биш жонхуу ч биш болно. Үр дүнд нь ард түмний амьдрал улам л муудах байх даа. Ямар ч ахиц дэвшил байхгүй

  • Ш
    шударга иргэн

    УИХ-д 2-с доошгүй удаа сонгогдсон УИХ-ын байнгын хорооны дарга хийгээд үзсэн жаахан баавартай хүмүүсээр сайд тавих хэрэгтэй

  • С
    СХД-ийн иргэн

    Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй, угаасаа хуулинд ч харш зүйл шүү. Давхар дээлийг нэмэх нь утаггүй. Арай ядан байж хагас дутуу хасчихаад одоо нэмэх тухай ярьж болохгүй. УИХ-ын гаднаас эдгээр сайдыг хийчих хүн МАН-д олдохгүй байгаа бол МАН сүйрэхэд ойрхон байгааг гэрчилнэ. Аль ч сайдуудыг ингэж явц дунд нь өөрчлөөд байх юм бол Төрийн ажил урагшлахгүй.Шинэ гарсан сайдууд нь багаа өөрчлөх хэрээр дахиад бужигнуулаад халаа салгээ хийсээр байтал 4 жил чинь дуусна.Тгээд ард түмэн муу дүн тавина шүү... Оюунэрдэнэ минь энэ балаа санаархалыг зогсоо...

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    ,зөв

  • З
    Зочин

    ko

  • З
    Зочин

    ahmaduudiin tetgeveriig nemj ogmoor bna

  • З
    Зочин

    kfjyt

  • З
    Зочин

    toriin omchit erchim huchnii tomoohon kompaniudiin zahirluudiig tomildog, tender ihtei erchim huchnii saidaa gishuud dotroosoo tavih ni zov bh hariutslagatai shu de

  • З
    Зочин

    Адьшаа Ганибал 2 МАН-ынхны давхар дээлний замыг нь засаад байна гэж ойлгоод байгаа зөв үү. Хэрэв тийм бол одоо ч МАНАН хэвээрээ байгаа юм биш үү.

  • З
    зочин

    Чойжилсүрэнгээс урлан бгтээх төвийн газарыг аваарай. Устгасан сэлбийн бургасыг төлүүл. Баяжаад юу бэ.

  • З
    Зочин

    Энэ дэмий дээ урьд нь их хурлыг гишууд сайд хийж л бсан шуу дээ гаднаас сайд тавьсан дээр дээ

  • З
    Зочин

    Бурхан минь тэр тендерчин Б. Чойжилсүрэн сайдын суудал мярааж байгаа хэрэг үү болоо юм биш үү

  • З
    зочин

    үндсэн хуулийг өөрчилж болохгүй юун дураараа юм

  • M
    MAN unench gishuun

    AN MAN-iig haglan butargasan Altanhygiin Altangadas frakziin neg avgai Altanbulag choloot bused Agentlagiin darga hiigeed yawaad baij boloh uu MAN-iinhaan ??? MAN+ MAXN bolovson huchnii bodlogo aldagdsan b na !

  • З
    Зочин

    энэ Б.Чойжилсүрэн гээд нэг янзын дурак байна аа