Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЦЭЦИЙН хурлыг хойшлуулж, “давхар дээл“-ийг эсэргүүцэгч лобби бүлгийн нөлөөнд автсан бололтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 29 сек
180
legacy:Hurelsuh Erunhiilugch/Huuk-1.jpg

Ерөнхий сайд сайд болон сайд болохоор гүйж явсан УИХ-ын гишүүдийн тооцоо ёсоор өнөөдөр ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж суух байлаа. Гэвч энэ долоо хоногийн даваа гарагт /2021.12.27/ хамаг төлөвлөгөө нурж, тун ойлгомжгүй байдлаар ҮХЦ-ийн хуралдаан хойшлов. Уг асуудалтай холбоотойгоор “УИХ хойшлуулах санал гаргасан, төлөөлөгч Н.Энхболд гишүүн ковидын хавьтал болсон”. Эсвэл “ҮХЦ Т.Доржханд гишүүний сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг хамтатгаж хэлэлцэх нь” гэх зэрэг бор шувууг саарал ордны тамхины цэг дээр нисгэсэн.

Харин үнэндээ “Давхар дээл”-ний асуудлыг хэлэлцэх байсан ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулсан “эзэн” нь саарал ордны гурван давхрын зүүн жигүүр хавьцаагаас тодорсон талаар эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Цэцийн хурлыг хойшлуулаагүй нь тодорхой болов.

Хэдийгээр бичиг цаасан дээрээ намаасаа “явсан” ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо хүртэл намдаа ямар “бяртай” вэ гэдгийг дэндүү хөөрцгөөсөн УИХ-ын гишүүд одоо ойлгож буй биз. Тэр хүсэхгүй бол Ерөнхий сайд танхимын гишүүдээ сэлгэж, гишүүд дур зоргоороо сайд болж чадахгүй гэдэг нь харагдаж байна.

Өнгөрсөн өдрүүдийн нийтлэлүүдээрээ өгүүлж байсан “Давхар дээл”-ийг эсэргүүцэх “Дан дээлтэй” сайдуудын лобби бүлэг ажиллагаагаа маш амжилттай зохион байгуулж Цэцийг гацаах боломжтой нэг том институттэй холбоо тогтоожээ. Тодруулбал, уг хурган лобби бүлэг “Гишүүд “давхар дээл”-тэй болох асуудлыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байна. Нам руу олон нийтээс “гал” ирэх нь” хэмээн бор шувуу нисгэсээр Ерөнхийлөгчийн толгойг эргүүлсэн бололтой. Үндсэн хуулийн цэц дээрээ хөх тэнгэртэй хэдий ч яг хажуудаа эрх барьж буй намаас хамааралтай гэж олон нийт шүүмжилдэг. Үүнийгээ сүүлийн хэд хэдэн шийдвэрүүдээрээ хангалттай нотолсон. Өмнө нь ч ийм буруу жишгээр явсаар ирсэн. Цэцийн 9 гишүүний Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гэсэн гурван газраас гурав, гурван хүнийг санал болгож томилуулдаг. Өөрөөр хэлбэл Цэц дээр хийсэн томилгоогоороо хамгийн “бяртай” нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.

Тэгвэл “давхар дээл”-ийг эсэргүүцэгч “дан дээл”-тэй сайдуудын лобби бүлэг багтаа хаашдаа сайд болохгүй хэдэн УИХ-ын гишүүдийг нэгтгэхээс гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тэргүүтэй ганц нэг хүмүүсийг нэгтгэж дөнгөсөн гэнэ. Хамгийн гайхалтай нь “давхар дээл”-тэй сайдуудаар Засгийн газрын танхимыг дүүргэхийг өнгөрсөн хугацаанд ил далдаар хамгийн их дэмжиж байсан хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсан. Тэр намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж Ерөнхий сайдад сул сайдуудад хариуцлага тооц хэмээн шахалт үзүүлж, “давхар дээл”-тэй сайдууд ажил явуулахад нэмэртэй талаар өгүүлж байлаа. Харин яагаад энэ бодлоосоо гэнэт ухрав гэдэг нь сонирхолтой. Магадгүй түүний эргэн тойрны хүмүүсийн нөлөө маш хүчтэй ажилласан бололтой. Арга ч үгүй биз. Одоо сайдаар ажиллаж байгаа гаднаас томилогдсон сайдуудын нэлээдгүй хувийг одоогийн Ерөнхийлөгч, цаашлаад түүний эргэн тойрны хүмүүс болох Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй нөхдүүд Л.Оюун-Эрдэнийн танхимд “шургуулж” байсан. Тиймээс өөрсдийн хүмүүсийг хамгаалж үлдэх гэсэн арга хувилбар ч байж болох талтай. Эсвэл энэ үйлдлээрээ дараагийн танхимд Ерөнхийлөгчийн нэр дээр ахиухан квот авах гэсэн улс төрийн “нүүдэл” байхыг ч үгүйсгэхгүй. Ямартаа ч Ерөнхий сайд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн төлөвлөгөө ийм асуудлаас болж ҮХЦ дээр гацжээ. Оны дараа МАН-ынхан ҮХЦ дээр "тохируулгаа" хийгээд асуудлыг дахин цэц рүү оруулах биз ээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    давхар дээл нь зөв бишүү

  • З
    Зочин

    ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгмөөр байна юмны үнэ их өсчээ, ахмдауудын дийлэнх сард 300-350 мянган төгрөг авч байна ийм мөнгөөр цагаан сараа хийнэ гэдэг хэцүү. Айл хэсэхгүй ч өвөг дээдсийн уламжлал ёс заншлаа бодож гэр бүлдээ тэмдэглэх л байх

  • Х
    хад

    төрөлхийн луйварчин гар дөө тэр CV г нь уншаад үзээрэй

  • K
    Ken

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2348059301459 drosunborherbalremedy@gmail.coml

  • А
    Ах нь

    Муу ноход хуулиийг яаж гууль болговол өөрсөдөд нь ашигтай байх бол гээд хөшигний ард боргоцгоож байгаа нь тодорхой. Яах гээ л байгаа бол доо нохдууд.

  • Х
    хад

    угаасаа л луйвраар гаршсан ац шүү дээ ядаж CV нь уншчих өнгөрүүлсэн амьдрал нь хүртэл шимэгч хорхой байсаныг нь илтгэнэ

  • З
    Зочин

    Ardiin nam argagvi shiren nvvrtei ! AN garch ireheer davhar deeliig esergvvtseed, uursduu bolohoor ‘umcnuu’ gej davhiad l… Ichih zovoh ch gej baihgvi iim l balai !! Ichig ichig la la la la

  • А
    Ард

    Цэц нь ч хуралдаагүй УИХ ч хэлэлцээгүй МАН ч шийдвэр гаргаагүй энэ сэдвийг аль 4 сарын өмнөөс л хэдэн сэтгүүлч нар сэвлээ. Саяхан Үндсэн хуулиа шинэчилсэн улсууд эргүү төлөг биш юу гэж тийм юм хийхэв дээ. Ядаж л дараагийн сонгуулиа бодно. АН байсан бол ч харин магадгүй шүү

  • З
    зочин

    Хүрэлсүх баахан хүнээс мөнгө авч сайд болгосон. Ингэж хамгаалж таараа

  • I
    irgen

    Цэц өргөдлийг хүлээн авах эсэх болон ямар шийдвэр гаргахыг яг таг хэлдэг болжээ. Цэц ч өрөвдмөөр үлгэн салган байгууллага болж хог дээр үсрэх нь дээ.

  • С
    Судлаач

    Үндсэн хууль бол нэг л баримт бичиг, дотор нь энэ нь нэмэлт өөрчлөлт гэж авч үздэггүй. Үндсэн хуулийн нэг зүйл заалт нөгөө зүйл заалтдаа харишлж байна гэж цэц маргаан үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй. Ерөнхий сайд ҮНДСЭН ХУУЛИЙН хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдээс 4 сайд тавьж болно гэж зөвшөөрсөн бол энэ хүрээнд л давхар ачаалалтай сайд ажиллана. Энэ заалтыг авч хаявал гишүүд дахиад амар заяа үзүүлэхгүй. Тэгээд л бол оо. Цэц одоо маргаан үүсгэхээс одоо татгалзах нь ганц зөв гарц. Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй судлаач

  • И
    иргэн

    мөнгө, хахуулын гэж хэлж болохуйц мэдлэг боловсрол муутөй Б.Батцэцэг, Ч.Номин, Х. Уртнасан нараа адаглаад солиоч ээ.

  • З
    зочин

    давхар дээлийг сэргээвэл өнгөрсөн 30жил рүүгээ буцлаа л гэсэн үг шүү

  • З
    Зочин

    Давхар дээлтэй байх нь хамаагүй ч боловсролгүй, мөнгө, хахуулын гэж хэлж болохуйц мэдлэг боловсрол муутөй Б.Батцэцэг, Ч.Номин, Х. Уртнасан нараа адаглаад солиоч ээ.

  • И
    иргэн

    Давхар дээлийг эсэргүүцэж байна. 30 жил давхар дээлтэй хийсэн бүтээсэн юмгүй байж Бүрэн эрхээ дуусгачих ганц ЗГ ч гарахгүй нээ

  • З
    Зочин

    Содбаатар гэж ЖДҮ"-чний хийж байгаа л ажил ш дээ

  • M
    mgl

    Davhar deeliig eserguutsej baina. 76 undsen ajlaa deed zergeer hii.

  • N
    Nuguudl suudlaa bulaalysaldaj bie bie idhee duhsun

    Hv