ЗГ: Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх ажилд 5.6 тэрбум төгрөг зарцуулахаар ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/231420349_348709040253089_4330810608249837834_n.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас сэргийлж 5.6 тэрбум төгрөг, мөн Монгол-Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтэд зориулж 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Түүнчлэн орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250-350 кв хүртэлх төлбөрийг ирэх оны тавдугаар сарын 31-н хүртэл төр хариуцна" гэлээ.