УИХ-ын чуулганы хуралдаанд хоцролт, таслалгүй оролцсон гишүүнээр Ё.Баатарбилэг шалгарав

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/270268132_468666981276724_4969523498901029508_n.jpg

2021 оны хавар, намрын чуулган нийт 61 удаа хуралджээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны хаврын чуулганы 34, намрын чуулганы 12 дугаар сарын 31-ний байдлаар 27 удаа хуралдахад ганц минутаар ч хоцролгүй бүрэн сууж ганц ч удаагийн хоцролт, таслалгүй оролцсон гишүүнээр шалгарсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн Х. Бадылхан нэг удаа 35 минутийн чөлөө авснаас бусад бүх нэгдсэн хуралдаанд оролцож, хоёрдугаар байрт шалгарсан байна.

Харин гуравдугаарт 1 удаа 8 цаг 30 минутын чөлөө авсан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн орсон бол түүний дараа 1 удаа 13 минут хоцорч, нэг удаа чөлөө авсан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал удаалсан аж.