Д.Ганбатыг солих ажлыг 14 хоногийн дотор яаралтай цэгцэлж, бүлгийн даргаар Ж.Батсуурийг тавихаар тохирчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 42 сек
230
legacy:an buleg/AN-n buleg.jpg

Ардчилсан намынхан 2022 оны улс төрийг хамгийн түрүүнд эхлүүлж, ажлын эхний өдрөөс эхлээд л улстөржлөө. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонх өчигдөр “Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгээгүй ч гэсэн 10 дүгээр сард болсон Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн” гэж мэдэгдэв. Тиймээс Ардчилсан намын асуудлыг цаашдаа О.Цогтгэрэл талынхан шийдвэрлээд явах аж.

Мөн өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ бүлгийн дарга Д.Ганбатыг өнгөрсөн 11 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Д.Ганбат гишүүнийг уг шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намынхан ойрын 10-14 хоногийн дотор бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн тавихаар тохирчээ. Нэгэнт шүүх нааштай шийд гаргасан учир О.Цогтгэрэл талынхан өнгөрсөн 11 дүгээр сар шиг хүлээхгүй гэж тохирчээ. Өөрөөр хэлбэл тун ойрын хугацаанд Д.Ганбатыг түлхэж “унагах” гэнэ. Уг нь хонгор нутгаас гаралтай Д.Ганбат гишүүн экс Ерөнхийлөгчтэй тун ойрын харилцаатай байсан ч өнгөрсөн жилээс эхлээд таарамжгүй болцгоосон. Ерөнхийлөгчдөө түрүүлж гомдсон хүн нь Д.Ганбатыг гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Тиймээс Д.Ганбат өнгөрсөн хавраас эхлээд ил цагаанаар С.Эрдэнэ талд зогсож ирсэн билээ. Гэхдээ Д.Ганбат даргыг С.Эрдэнэ талыг налсанд нь биш, угаасаа огцруулах үйл ажиллагаа яваад эхэлсэн учраас Д.Ганбат нэг хэсэгтээ арьсаа хамгаалахын тулд С.Эрдэнэд "дагаар" орсон түүхтэй. Ингээд болоогүй. Д.Ганбат өөрийгөө "хамгуулахаар" лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюундарь тэргүүтэй нөхдийг хажуудаа авсан ч харамсалтай нь эцэстээ суудлаа алдахад хүрч байна.

Мөн бүлгийн дараагийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тавихаар ярилцсан байж магадгүй гэдгийг эх сурвалж онцоллоо. Ж.Батсуурь бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Уг нь өнгөрсөн 10 дугаар сард анх Д.Ганбатыг огцруулах шийдвэр гаргахдаа оронд нь бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилохоор шийдвэрлэж байсан. Тэгвэл энэ удаад томилгооны шийдвэрээ өөрчилж Ж.Батсуурийг дарга болгох хувилбар яригджээ. Нэг нутгаас сонгогдсон энэ хоёр гишүүний хувьд арай олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нь Ж.Батсуурь. Өнгөрсөн хугацаанд Н.Ганибал улс төр хийх гэж урдуур нь орж баахан гүйсэн. Харин Ардчилсан намын толгойтой болгон өрвөлзөж, том жижиг асуудлаар улс төр хийж явахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь л ганцаараа чимээгүй явж ирэв. Магадгүй энэ нь түүний бүлгийн даргад өөрийгөө сойж, улс төрийн албан тушаалд өөрийгөө нөөх шийдэлтэй ч холбоотой байх. Товчхондоо Н.Ганибал болон Ж.Батсуурь хоёрын нэр л солигдож байгаа болохоос цаанаа нэг хүн гэж ойлгоход хилсдэхгүй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр давхар яригдаж буй гэнэ. УИХ-д хоёр ч удаа сонгогдсон, массаас өөрийн гэсэн дэмжлэгтэй зэрэг нь түүнд давуу тал болж болох юм.

Үүнээс гадна АН-ын бүлэг дотор давхар яригдаж байгаа нэг томилгооны асуудал бол УИХ-ын дэд даргын суудал гэнэ. С.Одонтуяагийн оронд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон гэх мэдээлэл байна. Д.Бат-Эрдэнийн хувьд АН-даа нөлөөтэй, хөрөнгө мөнгө сайтай түүнчлэн эрх баригчидтай ч маш сайн харилцаатай гэдэг. Ялангуяа түүнийг У.Хүрэлсүхтэй багш шавийн барилдлагатай, маш ойрын харилцаатай гэсэн яриа саарал ордны "тамхины цэг"-ээс сонсдох болсон. Бүлгийн даргыг бүлэг дотроо шийддэг бол УИХ-ын дэд даргыг чуулганаар томилдог. Тийм учраас дараагийн УИХ-ын дэд дарга нь МАН-ын дэмжлэгийг ч авах шаардлагатай болж байгаа юм. Энэ шалгуурыг Д.Бат-Эрдэнэ хангаж байгаа ажээ.

Ийнхүү өнгөрсөн хавраас хойш яригдсан уг хоёр томилоо тун удахгүй явах бололтой.

Г.Лхагвадорж

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    Rush Qin

    Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү. SERVICES@ECTBANKS.COM Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу https://ectbanks.com/REG/

  • R
    Rush Qin

    Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү. SERVICES@ECTBANKS.COM Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу https://ectbanks.com/REG/

  • R
    Rush Qin

    Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү. SERVICES@ECTBANKS.COM Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу https://ectbanks.com/REG/

  • R
    Rush Qin

    Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү. SERVICES@ECTBANKS.COM Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу https://ectbanks.com/REG/

  • З
    зочин

    АН өнгөрчээ , эв нэгдэлгүй , шунал Элбэгдорж , Эрднэнээ, Алтанхуяг , Баттулга нараасаа болсон... ахиж сэхэхгүй нь ээ ...

  • З
    Зочин

    Иш чааваас гэж,цахиур төмөр ,битон Ганбат ах шиг дайчин хүн байхгүй ш дээ. Битон Ганбатыг солих хэрэггүй ээ.

  • З
    зочин

    Алтанхуягаараа удирдуулах хэрэгтэй шударга улс төрч

  • Л
    ли

    ганбатаас дээрдэхгүй тэнэг байна лээ

  • З
    Зочин

    Бүлгийн даргаар гүндүүгүү зантай ч эрийн хуйх Пүүжээгээ тавиач ээ.

  • Б
    бө

    Үнэн

  • Х
    ХАРХ

    Бидон дүү сэтгэлээ бүү чилээ Ван ахынхаа далдын их хар хүч мэргэн ухаанд итгэ

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Шүүх Эрдэнийн хийсэн Их хурлыг бас зөвшөөрнө тэгээд кино төгсгөлгүй үргэлжлэнэ

  • З
    Зочин

    Жэнкогийн тавиул батсуурь хэрэггүй ээ

  • З
    Зочин

    АН-ын ирээдүй улам л бүдгэрээд байна даа. Нэг хүний эрхшээлд орчихжээ

  • З
    Зочин

    аохг

  • З
    Зочин

    ард иргэдийн төлөө дуугарчих, ядаж ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмж өгье гээд дуугарчих Пүрэвдорж юмуу Алтанхуяг нь дээр бусад нь ч мэдэхгүй э

  • Z
    Zochin

    Zuw shuu

  • З
    Зочин

    Наад Алтанхуягийг тавиачээ! Өөр хүн байхгүй ш дээ.эсвэл Пүүжээ

  • И
    иргэн

    АН д хэн ч дарга байгаад ялгаа байхгүй нэгэнт нэр төр нь шалан дээр унасан ш дээ

  • З
    Зочин

    За даа. Битон ч тийм ч амар даргын ажлаа өгөхгүй дээ. Ингээд АН-ын бүлэг юу болдог бол. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө л хайгаарай даа.

  • З
    Зочин

    Эрээгээ алдсан муухай Х. Баттулга ямар арчаагаа алдсан муухай хүн бэ. Төмөрзам барьж байснаас орхиж баахан мөнгө идсэн. Дараа нь Зүүнбаянгийн төмөрзамыг цэргүүдээр бариулж баахан идлээ уулаа. Одоо АН-ыг анхдагчдыг нь намнаж, өөрийн болгож авахаар ажилллаж байна. Бас МАН-д Оюун Эрдэнэтэй хамт зөвлөхөөр ажиллаж байх юм. Ёстой муу ёрын тууухай явдалтай, хэлэх гээд ч муу үг олдохгүй аймшгийн аймаар хүн юм аа.

  • З
    Зочин

    АН -д энэ тэнэг Батсууриас өөр бүлгийн дарга хийх хүн олдохгүй байгаа юм уу