Хоёр яамны “хогийн” эхлэл...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 49 сек
160
legacy:Zasag Oyun-Erdene/Es 2 said.jpg

Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан Засгийн газрын бүтэцтэй холбоотой хууль хэрэгжиж эхлээд зургаа хонолоо. Өнөөдрийг хүртэл шинэ яам ч үгүй, шинэ сайд ч үгүй утгаараа дамарч байна. Уг нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ яамд ажлаа эхлүүлчихсэн хөл толгойгүй бужигнаж байх ёстой. Даанч тэгсэнгүй. Танхимын тэргүүнийх нь улс төр гацаанд орсон тул хэсэгтээ бүгдээрээ “шүлсээрээ тоглохоос” өөр ажилгүй болов. Шинэ яамдаа байгуулж чадахгүй, танхимдаа хүссэнээрээ сэлгээ хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд үнэндээ өдрөөс өдөрт улам л тэнэг байдалд орж байна. Хэдийгээр “хайчин гал” дунд байгаа ч гэсэн тэр аль нэг замыг яаралтай сонгох хэрэгтэй байна.

Ерөнхий сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ийнхан ШИНЭ ЯАМДЫН бүтэц дээр хоёр өдрийн турш “суужээ”

Гэхдээ бүх зүйл нам гацаж, бүр мөсөн дуусаагүй. Дуусах ч үгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч, гишүүд, генсектэй заавал бүрэн ойлголцолд хүрнэ. Тэр болтол зүгээр сууж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэхийн өнгөрсөн хоёр өдрүүдэд шинэ яамдын бүтэц бүрэлдэхүүн, дотоод асуудал дээр нам суусан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, зөвхөн сайд, дэд сайд, төрийн нарийнаас бусад алба хэлтсүүдийн томилгоо, зохион байгуулалт, уялдаа холбоог нарийн зураглаж, дахин нягталжээ. Товчоор хэлбэл, “давхар дээл”-ний асуудал нэг талдаа гарсан даруйд дан, эсвэл давхар дээлтэй сайдыг нь зөвхөн томилохоор бэлтгэсэн байна.

“Давхар дээл” шийдэгдэхгүй бол Л.Энх-Амгаланг Эдийн засаг, хөгжлийн сайдаар сэлгэж, Л.Цэдэвсүрэнг буцааж БШУ-ны сайдаар тавих яриа гарчээ

Сайд “Давхар дээл”-ний асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхий сайд танхимдаа бага зэрэг өөрчлөлт хийнэ. Энэ өөрчлөлтийн нэг хэсэг нь шинэ яамдын сайдын асуудал байх талаар битүүхэндээ ярилцсан гэх мэдээллийг эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, нэгэнт “давхар дээл”-тэй гишүүн сайдуудын тоог нэмэх боломжгүй тул Л.Энх-Амгалан сайдыг “хөдөлгөж” Эдийн засаг, хөгжлийн сайдад. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг буцааж сайдаар нь томилох гаргалгааг ярилцсан байна. Гэхдээ энэ бол “давхар дээл” нам гацсан тохиолдолд явагдаж магадгүй “хар зураг”, эхний шатны яриа хэлэлц. Магадгүй яг цагаа тулахад сайдуудын нэрс ч өөрчлөгдөж мэднэ. Харин цахим яамны сайдаар мэргэжлийн хүнийг нь гаднаас томилох тухай яригджээ. Угаасаа мэргэжлийн хүний гарт энэ яамны тамга, тэмдэгийг атгуулахгүй бол фэйсбүүк рүүгээ ч бүрэн орж чаддаггүй сайн дуран уран сайханчдыг явуулбал ажил урагшлахгүй. Орчин үеийн технологид суурилна, боловсон хүчин, бичиг цаас бүх юм нь шинэ маш онцлогтой яам.

“Давхар дээл” гацаанаас гарвал Н.Учрал цахим яам руу, Эдийн засаг, хөгжлийн сайдын төлөө Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “тэрсэлдэнэ”

Хэрэв “давхар дээл”-ээ зөвшөөрүүлж чадвал. Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилно. Харин Эдийн засаг, хөгжлийн яам асуудалтай. Сайдын суудал нь жинхэнэ алаантай байгаа. Аргагүй том яам учраас фракц бүр нэг хүнийг зүтгүүлж байна. Гэхдээ гол өрсөлдөөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нарын хооронд өрнөж буй. Энэ гурваас дөнгөж саяхан саяхан хоёр ч дараалаад сайд хийсэн гэдгээрээ Ч.Хүрэлбаатар хасагдах магадлал өндөр. Тиймээс гол өрсөлдөөн Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нарын хооронд өрнөнө. Чухам хэн нь илүү тохироо хийсэн нь сайд болох байх.

Эцэст нь нэмж хэлэхэд Ерөнхий сайд “давхар дээл”-ийг зөвшөөрүүлдэг ч бай, үгүй ч бай хамаагүй. Ядаж хуулийн хугацаа нь тоологдоод эхэлчихсэн хоёр шинэ яамаа хурдан байгуулж, сайдуудыг нь түр ч болов томил. Хугацаа алдаж буйгаа журмын тухай хуулиар тайлбарласан ч олон нийт үүнийг ойлгохгүй.

Г.Лхагвадорж

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Боловсорлын яам тоглоомын газар болох нээ. Очиж очиж Цэдэвсүрэн байх даа яахав дээ

  • И
    Иргэн

    Цар тахалын үед, улс орны эдийн засаг хүнд байдалтай, гадаадын өрөнд баригдсан байгаа өнөө үед хоёрын хоёр яам байгуулна гэдэг бол дэндүү бодлогогүй, төр засгийн удирдлага нь жулдаж байгааг харуулж байна , яана даа монгол түмэн минь

  • З
    Зочин

    Энэ еронхий сайд нь жаахан зангараг гаргаад хурдан шиг сайдууддаа тавиад ажил хийдэггуй хэл ам татлаад бгаа сайд нараа зайлуулаад ажилдаа хурдан оромоор бна шуу дээ ийм улбэгэр байх болохгуй бух эрх мэдэл бна шуу дээ

  • А
    ард

    Ёстой хог шиг юм хийх юм. Ард олон хоолгүй хонож бна. Юун яам. Ажил хийе гэвэл ямарч яам хэрэггүй. Урд чинь хэдхэн гол асуудал бна.

  • З
    Зочин

    Яам нь цөөдөөд монгол хөгжихгүй бгаан бх.

  • З
    Зочин

    Давхар бүү хэл "дан" үүргээ гүйцэтгэж чадахгүй новшнууд. УИХ ямар үүрэгтэй? Засгийн газар ямар үүрэгтэй? Энэ 2 аль альныгаа хянадаг, чиглүүлдэг гээд л бодож чадахгүй "малнууд"-тай ч ёстой ярих ч үг алга даа! Тэнэгээрээ л дуусах тавилантай юм байх даа! ?

  • И
    Иргэн

    Яамаа байгуулж чадахгүй байгаа МАН монгол улсыг яаж авч явах вэ. УИХ тарах хэрэгтэй. Иргэдийг ч төлөөлж чадахгүй , газар нутгийн төлөөлөл ч болж чадахгүй , зарим нь харийн оронд тэнүүчлээд...

  • З
    Зочин

    ОЮУЭРДЭНЭ өөрөө зайлаа

  • З
    зочин

    3,6 сая хүнд ийм олон яамны хэрэг бн уу.Олон яамтай боллоо гээд ард түмний амьдрал сайжрах уу... Хайран улсын хөрөнгө

  • З
    Зочин

    Хэ Монголд тийм чухал хэрэгтэй байсан уу гэвэл үгүй л байсан тийм байхад гишүүд нь дэмжиж зөвшөөрч байгаа нь инээдтэй Хогийн л байж дээ

  • С
    СХД-ийн иргэн

    Давхар дээлтэй яамны сайдыг нэмж огт болохгүй. Энэ 2 яамны сайд хийчих хүн эрх биш Монголд маань байгаа байлгүй дээ... МАН үнэхээр боловсон хүчин сайтай гэдгээ үүн дээр л харуулах ёстой. Түүнээс биш лам олдохгүй бол буцахдаа залав гэдэг шиг өмнөхөө дийлэхгүй байгаа УИХ-ын гишүүдийг чирээд огт хэрэггүй шүү....

  • Ш
    Шүүмжлэгч

    Бас л хогийн нэр өгч нийтлэг юмаа, Энэ мэдээлэл өөрийн чинь бодол уу. аль эсвэл тамхины цэг дээрээс өгсөн мэдээлэл үү. Жоохон логик бодлогын талаар бич л дээ, энэ 2 яамыг байгуулаад хэрхэн юу хийх, монгол улсад хэр ашигтай гэх мэт талаас нь бичсэн нь дээр байсын, зүгээр аяга цай ууж байгаад хов базаж байгаа хүн шиг л харагдаж байна.

  • И
    Иргэн

    Энэ засагт иргэдэд мэдэгдэхүйц ганц ажил нь Төрийн үйлчилгээг цахимжуулж чирэгдэлгүй шуурхай, хүнд суртал, авилгагүй явуулж байгаа нь хамгийн их тус болсон ажил. Е монголиа бол хамгийн зөв шүүдэл байлаа. Бусад нь бол зөвхөн өдөр өнгөрөөсөн л шийдвэрүүд байлаа.

  • И
    ИУАЙ

    САЙД БОЛЖ ХАНАДАГГҮЙ, ИДЭЖ УУЖ ЦАДДАГГҮЙ БИРДҮҮД ВЭ?

  • З
    зочин

    Ард түмэн ядуураад өвчин зовлон ихсээд байгаа энэ үед төрийн дээр эзэн суусан тэнэгүүд албан тушаалын төлөө улайран зодолдож арай л дэндүү юу айн? Одоо үед ямарч хэрэггүй 2 яамаар яах гээд байгаа юм бээ Оюунэрдэнээ

  • З
    Зочин

    Хандлагаа өөрчлөхгүй бол хэчнээн яам байгуулаад юу ч өөрчлөгдөхгүй хэсэг зальтай хүмүүс жаал идээд л дуусна