Экс Ерөнхийлөгч Эрдэнэтээс хойш ингэж “барьц“ алдаж байсангүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 34 сек
340
legacy:elbegdorj eronhiilogch/Elbegdorj-1.jpg

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн оны өмнө хийсэн лайв жинхэнээсээ “нохой шуугиулж” байна. Дээд шүүхийн 23 шүүгчийн 60 хувь нь гэмт хэрэгт холбогдож байсан. Эдгээр асуудал, нээнтэгтэй хүмүүсийн 17 хүнийг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж томилсон. Энэ үйлдлээрээ Ц.Элбэгдоржийг сүүдэр талдаа гэмт хэргийн бирж байгуулсан гэж айлдав. Үүнийх нь хариуд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсэрч гарч ирээд өөрийгөө эвгүй байдалд оруулчихаад устгачихав.

Ц.Оюунгэрэлийн мэдэгдлийг олзлохыг хүсэгчид асуудлуудын одоо ар араасаа ундруулна. Нэн түрүүнд Дээд шүүхийн шүүгчдийг нийгмээрээ хайж, нэрлэнэ. Тэгээд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нь зарлана. Тэгээд бүгдийг нь сошиалийн “шүүх”-ээр оруулна. Эцэст нь чөлөөлөөд өөрсдийн хүмүүсээ тавих гэж улайрна.

Энэ бол ирээдүйн асуудал. Харин “гүйж ирээд унасан” Ерөнхийлөгчийн жиргээнд энэ цаг үед гол фокусаа тааруулах хэрэгтэй. Тодруулбал, “1996 онд өөрийг нь хүн амины гэмт хэрэгт холбож, хорьж, цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм" хэмээх жиргэв. Хамгийн сонирхолтой нь уг жиргээгээ мань Ерөнхийлөгч хэсэг хугацааны дараа устгачихсан. Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр чуулганы танхимд ингэж контролгүй барьц алдаж байхыг харж байснаас өөр барьц алдахыг би лав хараагүй. Тэр ялангуяа олны өмнө, ялангуяа сошиал орон зайдаа ингэж айхтар цамнахгүйгээр инээдэм, наргиан, тоглоом шоглоом болгож замруулаад өнгөрдөгсөн. Гэтэл энэ удаад тэгсэнгүй. Харин ч зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг юм болов.

legacy:elbegdorj eronhiilogch/FIU9OJMXEAI6jyi.jfif

Ерөнхийлөгчийн энэ жиргээнд хоёр эвгүй өнцөг уншигдаж байна. Эхнийх нь мань 20 жилийн өмнө 1996 оноос л хэрэг наймаалцаж, бусдыг “төмсөгдөж” байсан ч юм шиг. Эсвэл 20 жилийн өмнө Ц.Оюунгэрэлийг туслахаараа авч, гэмт хэрэг нуун дарагдуулчихсан ч юм шиг. Аль ч тохиолдолдыг нь эргэцүүлээд харахаар мань “буруутан” ч юм шиг утгагүй дүр зураг төсөөлөгдөж байх жишээний. Эсвэл бүр “бярандаа” бялуураад цайчихсан ч юм шиг хариу байлаа.

Ингээд эцэст нь өчигдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч албан ёсны твиттер хуудсандаа тавьсан нэгэн бичлэгийг онцломоор санагдав. Энэ бичлэгт хээрийн чоно руу хэрээ мэдэхгүй нохой дайрч, боргож байгаад идүүлэнгээ алдаж буй үйл явдал гардаг. “Үдшийн мэнд” гэсэн учир битүүлэг тайлбартай уг бичлэгийг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн өөр рүү нь дайрсан шүүгчдийн асуудалтай холбоотойгоор “сануулга” байдлаар тавьсан байхыг үгүйсгэхгүй. Чухамхүү уг бичлэг яг хэнд хаягтай вэ “сануулга” вэ. Б.Бямбасүрэн гуайд “Х.Баттулга бол нохой, гэхдээ манай талын нохой” гэж хэдэн жилийн өмнө тодорхойлуулж байсан Х.Баттулгад зориулсан уу. Эсвэл өдий хүртэл хажууд нь явж ирсэн Ц.Оюунгэрэлдээ хандсан уу. Аль эсвэл байр суурь, өнгөрсөн хугацаанд “бүтээсэн” баялагаар нь оролдож байгаа Ардын намынханд зориулсан уу гэдэг сонирхолтой. Мэргэн уншигчид та бүхэн дор бүрнээ “хаяг”-ыг нь тодруулна биз.

Үдшийн мэнд. pic.twitter.com/yDmx2MgxId

— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 5, 2022

Магадгүй уншигч танд хэт фантазтай сонсогдож байгаа байх. Гэхдээ Ц.Элбэгдорж гэдэг хүний үг үйлдэл хэзээ ч тооцоогүй, ямар ч үед утгагүй агуулгагүй байдаггүй. Тэр дандаа үгэн дотор үг, үйлдэл дундаа дараагийн алхмаа нууж, илэрхийлж явдаг сийрэг сэтгэлгээтэй нэгэн.

Г.Лхагвадорж

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    renchino

    kgb-n elbegdorg renchino dvreeree

  • R
    renchino

    kgb-n elbegdorg renchino dvreeree

  • R
    renchino

    kgb-n elbegdorg renchino dvreeree

  • R
    renchino

    kgb-n elbegdorg renchino dvreeree

  • З
    Зочин

    kgb-n elbegdorg renchino dvreeree

  • Э
    Элбэг

    Хүзүүгүй хулгайч тэр үед дээд хэмжээ авсан байсан нэлээд хэдэн хүнийг гадагш хил давуулж чамгүй хахууль авсан гэнэлээ

  • З
    Зочин

    1996 оны зун архичин хамаатнаа Оюунгэрэл нөхөртэйгөө хамтраад гутлын үдээсээр хоолойг нь боож алсан хэрэгт шалгагдаж байснаа гэнэт Элбэгдоржийн туслах болоод л явж өгсөн шдээ.Түүнээс өмнө ч Элбэгдоржтой их дотно харьцаатай байсан.

  • З
    Зочин

    Гэмт хэрэгт холбогдсон хүнийг шоронгоос гаргаж туслахаараа авдаг чи хэн юм бээ. Муу гөлөг дандаа гэмт хэрэгтнүүдийг тушаал дэвшүүлнэ нэг бол шүүгчээр томилно. Энэ монголын лай ланчигаас хэзээ салнаа

  • З
    Зочин

    ГЭМТ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ХҮНИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС НЬ ЦАЙРУУЛНА ГЭДЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ БИЗ ДЭЭ.ХӨГИЙН ЮМ ХИЙЧЭЭД ТЭРИЙГЭЭ БУЯН ҮЙЛДСЭН МЭТ ЯРИДАГ МАНАЙ АВИЛГАЧИДЫН ҮНЭН ТӨРХ

  • З
    Зочин

    Ax zoxitsuulchii geed shaasan uu urt ustei xvvxeniig

  • S
    Shar tohoi.

    Mongolchyyd Elbegdorj.Bagabaind.S.Bayar.M.Enhebold.Delgersaihan.J.Erdenebat.X.Battylga.P.Ocherbat.N.Enbayar.U.Hvrelsvh.SVG.Batbold.Sahal.Erdenbileg.Ts.Nyamdorj gesen ene olon mapyydiig ystagaj chadaagvi tsagt.Hetseej sain saihan shydarga niigemtei bayan Mongol bolohgvi.Harinch bvr ted turd ydamshij.Mongol yls udruus udurt hariihanii medeld ochij bna.

    • S
      Shar tohoi.

      Svg.Batbold.Nambariin.Enhbayar.TS.Nyamdorj.P.Ocherbat.X.Battylaga.Uhanaagiin.Hvrelsvh.J.Erdenbat.M.Enhsaihan.Badamjynai.Sahal.Erdenbileg.Ene hognyydaas .Mongolchyyd salah heregtei.

  • И
    Иргэн

    Элбэг Ард олныг их басах хэрэгүйдээ үйл лайгаа эдлэх нэг өдөр ирэх байлгүй .

  • З
    зочин

    анхнаасаа л хүний зовлонгоор дарамт үүсгэж сурсан бна

  • K
    K

    Haha bult bult userch bj Obama d nuuree tagluuldag uu haha

  • З
    Зочин

    энэ хоёр талтай нэг бол нохой эсвэл чоно

  • З
    Зочин

    Надаар оролдвол хохьчинь шүү гэж байна бяртай л байгаа юм бна шүүхчид түүний карманд үнэн юм байна

  • З
    Зочин

    EBEE GEHDEE DEER BAIJ YAH ARGAGUI

  • З
    Зочин

    Urianhaichuud tsaanaal neg yozgui

  • С
    сонгогч

    Монголд болж байгаа муу бүхний ард эрлэгдорж байдаг гэсэн үнэн байх шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Elbegdorj syrhi bish bait bolno, gehdee oyngerel shig gadni gar hol bish.

  • И
    иргэн

    Оюунгэрэлийн Иргэний оролцооны нам ч билүү нэг намыг нь ТАРВАГА Дээд Шүүхд бүртгүүлэхэд нь нөлөөлөн саад хийсэн. ТАРВАГА АН-ы саналыг хуваана гэж бодсон байх. Тэрэнд л Оюунгэрэл хариу барьж байгаа байх.

  • Z
    zochin

    Herev Ebigiin tomilson hun geed l odoo hurtel nuluund ni orood baidag yam bol,bur Ebigiin tuslah baisan olon jil ene hunii nuluund yavsan ene emegtei tegeed henii nuluund orood yam bicheed baigaa yam getel shuugch nar bolohoor nuluund ni orood baidag,busdiig arai l uuruusuu dord uzeed baigaa yam bish uu

  • Z
    zochin

    Neg iimerhuu sanaatai ch yam shig,zahialgatai ch yam shig erguu yam bichij humuus hoorond yas hayahaa bolivol yaasan yam,elbegdorj tedgeer shuugchdiig tomilson baij bolno teglee geed chuluulugduud olon jil bolj baigaa exs erunhiilugchiin ugeer yavlaa yu,harin hen tomilsnoos ul hamaaran uursdiinh ni amidrald nuluulj boloh odoogiin udirdagch nar shuugchid nuluulj bn gevel iluu unemshiltei sanagdana shuu

  • З
    Зочин

    Энэ нэг эмэгтэй одоо болимоор юм. Хөвсгөлөөс гутлаа хүрсэн урт гэзэгтэй, сонин шүд амтай эмэгтэй ирээд ТВ- ээр Элбгээ гишүүний туслах гэлүү гарч байсныг санах вм. Та одоо харж хандах ач зээ байдаг бол тэр хөөрхөн хүүхдүүдийг хараад тайван сууж байл даа. Элбэгдорж бол нэгэн цаг үеийн Олон улсад нэртэй МУ- ын ерөнхийлэгч хүн. Та харин азтай. Тэр хүний нөмөр нөөлгөөр өдий зэрэгт хүрээ биз дээ. Эндээс л амьдралд тань гэгээрсэн биз дээ. Хүний ач тусыг бүү март. Улс орон маань аажуу ч гэлээ хөгжиж байна шүү. Хэл ам хэнд хэрэгтэй гэж......

  • З
    Зочин

    ээбийг барьж хорих болоогүй юу

  • З
    Зочин

    Гэмт этгээдүүдийг түүвэрлэн албан тушаалд томилж түүгээр нь барьцаалан дуулгавартай байлгах нь боловсон хүчнийг сонгох Элбэгдоржийн үндсэн арга тактик мөн. Үүнд Хурц Лүндэндорж гээд тоолбол маш олон.Оюунгэрэлч мөн адил 1996 онд хүн амины хэрэгт холбогдоод байхад нь Элбэгдорж мөрдөнгөөс авч өөрийн туслах цаашлаад америк явуулж байсан юм.Элбэгдорж үүнийгээл ярьж буй хэрэг

  • I
    Irgen

    Жангаа идэх болоогүй юу. Хүзүүгүй хүн

  • D
    dabaa

    ер нь анхаарууштай, Дээд шүүхийн 1 шүүгч хар тамхины хэрэгт орооцолдсон хуулийн байгууллагын дарга нэртэй хүний хүүхдийг 2 шатны шүүхээс шийдээд байтал хэрэгсэхгүй болгоод л аваад үлдэж байсан гэж сонсож байсан, гэтэл жирийн ардын хүүхдэд яаж ханддаг билээ, үүний мөрөөр явбал нэг юм гарах байх , ийм шударга бус шүүгч байдаг

  • З
    Зочин

    Hogiin urianhai

  • З
    зочин

    Элбэгдорж хулгайч улс орноо худалдаж баяжчихаад одоо болтол энэ шүүгчдээрээ дамжуулж өөрийгөө өмгөөлөөд чөлөөтэй явж байгаа юм уу. Монгол төрд хамгийн муу ажилласан дээрэмчин байгаам даа шорондоо явах болоогүй л юм байх даа.

  • З
    Зочин

    Үгэн дотроо үг үйлдэл дотроо үйлдэл нуудаг гарал урд зүгийнх дээ

  • З
    Зочин

    Үүнийг чинь л хонгил гээд байгаа юм. Монголын шүүх С.Баяр, Хаянхярваа, Бат-Үүл, Баярцогт, Энхсайхан мэтийн авилгалын жараахайнуудыг шоронд хийж, ганц жил суулгаад гаргадаг бол Мие Энхболд, Элбэгдорж, Сү Батболд зэрэг том акулуудыг ерөөсөө барьдаггүй. Харин жирийн иргэн Чимгээ нарыг бол гэмт хэрэг хийгээгүй байхад нь гүжирдээд шоронд хийж, тамлан эрүүддэг. Үүнийг чинь шүүх авилгалжсан, хонгил байгуулсан гэж хэлээд байгаа юм. Манай хүзүүгүй дээрэмчин хонгилтойгоо нуран унах цаг удахгүй.

  • Ш
    шударга иргэн

    ТЭР ШҮҮГЧДИЙГ НЬ НИЙГЭМД ИЛ БОЛГОЖ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ ШУДАРГА ШҮҮХ ТОГТОНО