Х.Нямбаатар: Бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсооно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/Nyanbaatar said.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн үйлчлэл энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл үйлчилнэ. Төлөвлөгөөт хяналт шалгалтууд бизнес эрхлэгчдэд удаа дараа чирэгдэл учруулсаар ирсэн талаар иргэд мэдээлдэг. Зогсоогдож байгаа хяналт шалгалтад орохгүй байгууллагуудад:

Монголбанк

Санхүүгийн зохицуулах хороо

Гааль татвар

Эрүүл мэнд, нийгмийн даатгал

Хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд зогсохгүй үргэлжилнэ.

Гэхдээ иргэд гомдол санал гаргавал гомдлын дагуу шалгалт хийнэ" гэв.