УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/_L9A6433.jpg

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон юм.

Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн эхийг "Их хуралдай" танхимд хүндэтгэн залсан. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан илтгэл тавьснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.