Бид ТЭМДЭГЛЭЖ байхад тэд “СҮЙРЧ“ буйн УЧИР

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 19 сек
250
legacy:Zandanshatar/Zandan.jpg

Бид ТЭМДЭГЛЭЖ байхад тэд сүйрч, эвдэрч, өөр хоорондоо буу шагайлцав. Эцэст нь “хамгаална” гэх лоозон бариад гадны цэргүүд орж орхилоо. Ийнхүү тусгаар улсын ЭРХ АШИГ гэдэг зүйлтэй казахстанчууд албан ёсоор салах ёс хийлээ. Одоо тэдний ирээдүйг Кремлиэс “зурна”. Энэ нүцгэн үнэнтэй эвлэрэхээс өөр сонголт байхгүй. Асуудлын цөм нь баялагийн тэгш бус хуваарилалт. Уг нь улс нь хөгжсөн. Улс нь хөгжсөн ч гэж дээ Н.Назарбаиевыг тойрсон бүхэн хөлжиж, хөгжсөн юм л даа. Түүнээс биш хот тосгоных амьдрал 90 оны өмнөхөөс ч долоо дор болсон гэлцдэг. Тэгвэл тэд юун дээр алдсанг хамтдаа “оношлоё”. Угаасаа бөөнөөрөө Казахстан судлаач болж байгаа биз дээ.

Өнөөдөр манай ҮНДСЭН ХУУЛИЙН баярын өдөр. Эцэг хуулийн хүчээр бид эрх ашиг нь дэлхийгээс том болчихсон хоёр гүрний дунд “амьд” хавчуулагдаж буй. Парламентын засаглал, ардчилал, хүний эрхийг Үндсэн хуулиараа бид хамгаалж байна. Үндсэн хуульд заачихсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо ачаар бид ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Хүний хорвоо л юм хойно бидэнд асуудал зөндөө бий. Энийг харин хуулийн хүрээнд засч залруулаад явах боломжийг Үндсэн хууль давхар бидэнд өгсөн. Улстөрчид чинь таалагдахгүй бол сонгуулиа хийгээд бүгдийг нь соль. Төр засаг чинь болохгүй бол хуулийн хүрээнд жагс, цугла. Үзэл бодлоо үнэн бодитой, баримт нотолгоотой илэрхийлээд “байранд” нь тавь. Өөрөөр хэлбэл, бүхнийг засч, залруулах боломж таны, миний гарт байгаа шүү. Тиймээс парламентын ардчилал руу нулимж, хэн нэг “чанга гар”-ыг мөрөөдөж биш ахмадуудын бидэнд үлдээсэн үнэт өв Үндсэн хуулиа хайрлаж, илүү сайжруулан сахиж мөрдөх нь ёстой.

Бид уг нь хуулийн дор амьдраад сурчихсан ард түмэн. Аль Чингисийн үед л хууль хийгээд хэрэглэчихсэн. Үндсэн хуулийн тухайд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлаад бас Азидаа анхдагч шахуу болчихсон. Үүнээс хойш 1940, 1960, 1992 онуудад дөрвөнтөө Үндсэн хуулиа шинэчилж бичив. Мөн хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Анхны үндсэн хуулиар бид тусгаар улсаа зарласан. 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар хөгжил дэвшил, соёл, боловсрол орчин үеийн нийгмийн амьдралыг олж авч, улсаа сэргээсэн. 1992 оны Үндсэн хуулиар өнөөдрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тусгаар тогтнолыг олж авсан. Хамгийн сүүлд Г.Занданшатар тэргүүтэй 2016-2020 оны парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, өнгөрсөн аравны алдааг засч, ирээдүйн аравны ололтыг шингээсэн. Гишүүдийн тоог нэмэх гэх мэт бага зэрэг дутуу зүйл үлдсэн хэдий ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд дампуураад байсан тогтолцооны гажгийг үндсэндээ засчихсан. Хонгил, Засаг төрийн тогтворгүй ойлгомжгүй харилцаа холбоо, гурван засаглалын хоорондын хяналт тэнцлийг хангасан гэж судлаачид дүгнэдэг. Одоо л бидний “тоглоом”-ын дүрэм арай ойлгомжтой, алдаа дутагдал багассан. Товчхондоо дордуулсан долоон өөрчлөлтөөс бусад бүх тохиолдолд бид Үндсэн хуулиа машид сайжруулж, ололт шингээсээр ирлээ.

Тиймээс Үндсэн хуулийн ач тус, гавьяаг өнөөдөр бид илүүтэй ойлгох. Энэ хуулийнхаа үг үсэг бүрийн цаана байгаа агуулгыг ойлгох хэрэгтэй. Зөв Үндсэн хууль байгаа учраас манайх Киргиз, Казахстан шиг асуудалд орохгүй. Туурга тусгаар байгаа юм. Эхэнд өгүүлсэн Казахстаны Үндсэн хуулийг Н.Назарбаев гэгч товарш далайн эрэг дээр хэвтсээр байгаад өөртөө зориулж бичүүлээд, Ерөнхийлөгчийн засаглалыг гүн бат оршоочихсон. Тэдний Үндсэн хууль 1995 онд батлагдсан, манайх 1992 онд батлагдсан. Тэд 1991 онд туурга тусгаар болсон. Бид 1990 онд эрх чөлөө, ардчиллаа олж авсан. Бараг нэг гараан дээрээс эхэлсэн хоёр улсын түүх өнөөдөр ямар байгааг бүгд харж байна. Яахав, тэд эдийн засгийн хувьд манайхаас лаг ч, мөнгөөр үнэлшгүй эрх чөлөөгөөр манайх лаг.

Өөрөөр хэлбэл, бид Казахстанд болсон үйл явдлаас суралцах биш. Тэд биднээс эрх чөлөө, тусгаар тогтнол, парламентын ардчилалтай Үндсэн хуулиас маань суралцах хэрэгтэй. Казахстан шиг баян биш ч, дэлхийгээс том эрх чөлөө надад байна.

Үндсэн хуулийн ачаар би сэтгүүлчийнхээ хувиар, та хууль тогтоогч, үйлдвэрлэгч, иргэнийхээ хувиар үгээ хэлж, эрх чөлөөг мэдэрч байна. Хүний эрх, эрх чөлөөг өмч хөрөнгө, эд баялгаас илүүд үзсэн тул Үндсэн хуулийн энэ хэсгийг өнөөдөр чухалчлан онцлов.

Хүн бүр эцэг хуулийнхаа хоёрдугаар бүлгийг үг үсэггүй ойлгож, Үндсэн хуулиа сахин хэрэгжүүлцгээе. Эрх чөлөөгөө хайрлацгаая.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    Kazahstan mash turgen hugjij baigaa uls Bayan hooconii yalgaanaas bolj uimeen garsan gej baigaa Manai tur zasag surgamj avah heregtei

  • З
    Зочин

    Янзын бичсэн байна шүү

  • З
    Зочин

    манай хэд ч бие дааж шийдвэр гаргадагүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.хэний заавараар ажилдаг нь ч ойлгомжтой

  • З
    Зочин

    Казакстаны сүйрээсэй гэж их баярлаад л байгаа бололтой. Оросууд Казакстанаас гараад явчихлаа. Прогнозчин ч болдоо. 2 хоногийн цаадахыг харахгүй байж мэдэмхийрээд л ... Энэ Лхагвадорж гэдэг чинь Элбэгдоржийг гадаадад нуугдаж байхад очиж пялдагадаад байсан нөхөр мөн үү?

  • З
    Зочин

    .Манайхыг бодвол бүх зүйлээ өөрсдөө үйлвэрлэдэг үйлдвэр хөгжсөн 3 дагч оронтой маш сайн харьцаатай нэг хүнд ноогдох орлогоороо манайхаас 2 илүү гэсэн байна Тэгхээр хөгжил гэж юуг хэлээд байна Хүний материалаг хүсэл шунал дуусна гэж байхгүй ёс суртахуунлаг оюунлаг нийгмийг яаж байгуулдаг юм болдоо

  • З
    зочин

    Эрээнээс хараат байдлыг яаж болиулах юе Ганцхан үйлдвэрлэл л хэрэгтэй бна Бүгдийг биш гэхэд ихэнхи юиаа дотоодоосоо хангавал ч

  • З
    Зочин

    Мал чинь юу гэнээ Монголд МАНАН-г тохирсон хэдэн луиварчидл баяжсан улсаас хогжуулоогуи ходоо яг 90 онд ямар бсан хэвээрээ одоо хуухдууд тура алдаа орж бнаа одоо босож торд бгаа луиварчдыг устгаж цэвэрлэгээ хиих шаардлага бнаа бна тун удахгуи Казахстан аас дор юм болно

  • З
    Зочин

    Дордуулсаг долоон өөрчлөлт гэж яг ямар заалтууд байсныг мэдэх үү? Ж нь ерөнхий сайдыг заавал ерөнхийлөгчтэй зөвшилөж томилдог байсныг зөвшөөрөхгүй бол УИХ өөрөө шууд томилдог болсон, чуулганы ирц 51 гишүүнтэй байснаас болж бүтэн 1 жил хуралдаж чадаагүй. Гэх мэт зүйлийг болиулсан сайн өөрчлөлтүүд болсон шүү. Одоогийн үндсэн хууль тогтолцооны гажгийг засаагүй. Дүгнэж хэлэх хангалттай практик нотолгоо бүрдэх хугацаа болоогүй. Ийм өнгөц дүгнэлтээр түүхий юм битгий бичээ мийдөө

  • З
    Зочин

    Ingej hiirheh hereggui shuu usan tolgoit

  • И
    Иргэн

    Хууль зүйг шинжлэх ухаанд оруулдаггүй юм. Толгой муутай улс төрчид жаахан үндсэн хуулийн судалгаа хийснийгээ их юманд бодож байна уу? Ингэж байхын оронд ажлаа сайн хийгээчээ.

  • Х
    Хөх Монгол

    Энэ сэтгүүлч юу ч мэдэггүй балай үхээр байна. Жаахан юм уншина байгаа Энэ чигээрээ солиороод байвал хол явахгүй шүү

  • З
    Зочин

    Uchirn erdene metii jogorhoi bna

  • З
    зочин

    ИНГЭЖ БИЧИХГҮЙ СЭТГҮҮЛЧЭЭ. НААД ТЭНЭГ ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРТӨӨ ҮЛДЭЭ. СЭТГҮҮЛЧИЙН ҮГ, УХААН ХАРАГДАХГҮЙ БАЙНА.

  • З
    Зочин

    Юу болоод байгааг сэтгүүлч санаатай юм бол олон талын мэдээлэл аваад бичиж бай.Битгий нэг талыг барь.Манайхыг бодвол бүх зүйлээ өөрсдөө үйлвэрлэдэг үйлдвэр хөгжсөн 3 дагч оронтой маш сайн харьцаатай нэг хүнд ноогдох орлогоороо манайхаас 2 илүү.Казахууд манай Улаан баатрыг тосгон гэдэг юм байна лээ шүү.Хүнд битгий заа худгийн мэлхий шиг харанхуй байна.

  • З
    Зочин

    hdgtr

  • З
    Зочин

    энэ ЗГ ажил хариуцсан сайд нар нь үнэндээ маш муу ажиллаж байна яагаад гэвэл нийслэлийн утааг хар хоолой хорсож хоолой өвдөж хэн хүнгүй ханиад хүрч байна, инфляци 12 сард 13 хувьд хүрсэн гээд тв-ээр ярилаа, бүх юмны үнэ өссөн тэр тусмаа хүнсний өргөн хэрэглээний мах сүү шурил будаа тос гээд бараа бүтээгдэхүүний үнэ их өссөн, гэтэл тэтгэвэр тэтгэмж өдий болтол нэмэгдээгүй л байна, халдварт өвчлөл маш их байна, утаагүй түлш гээд байгаа боловч утаа униар гэж жигтэйхэн урчим хүчний яам яагаад энэ тал дээрээ арга хэмжээ авдаггүй юм бэ гээ

  • З
    Зочин

    kazahstand boslgo garav mongol hujaa bolov kkk

  • З
    Зочин

    kazahstand bolgo garav mongol hujaa bolov kkk

  • З
    Зочин

    Шал тэнэг амьтан. Монголд нэг хүнд ногдох ДНБ 4000 доллар байхад Казахстаны нэг иргэнд 9000 доллар буюу биднээс 2 дахин өндөр. Тэгсэн мөртлөө хүмүүс илүү сайхан амьдрахын төлөө тэмцэж байхад Лхагвадорж тэнэг Монголчуудыг ядуу, утаандаа хордоод, ажилгүй, авилгалдаа идэгдээд, хүлцэнгүй дуугүй, харин ч байрлаад тэмдэглэж байх юм гэнэ. Энэ баярлаад байгаа хүмүүс чинь луйврын хог Үндсэн хуулиараа далимдуулан төрөөс төрсөн тэрбумтанууд, авилгалчид, хулгайчид юм шүү дээ.

    • М
      Мангуу

      Мангуу минь. Бүхнийг ард түмэн мэдэх эрхтэй, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг хууль, тогтолцоотой сайхан байна. Тэр эрхээ эдлээ гээд энэ хүн биччихсэн байгаан биш үү. Юм уншдаггүй. Уншсан ч гэсэн ойлгодоггүй яадаг мал вэ

  • М
    Мөнх

    Good.

  • L
    Lenin

    USSR-n achaar uls bolson uhaantai yumlda

  • З
    Зочин

    odooch hujaagin erliiz bish bol hun bish bolson tsag uyeshuudee

    • З
      Зочин

      odooch mongold hujaagin erliiz bish bol hun bish bolson tsag uyeshuudee

  • А
    ариунаа

    Үүү бас улс эх орноороо бахархах ч шиг.... Нээрээ л зөв залаад явбал харьцангүй ардчилсан схан улс шүү дээ