Д.Ганболд: Төрийн албанаас чөлөөлөх тусдаа хуультай ч ажлаа өгөхөд бэлэн байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
80
legacy:284544.jpg

Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурвыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар чөлөөлсөн.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус яамны ТНБД Д.Ганболдоос тодрууллаа.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан талаар дөнгөж сая надад албан бусаар мэдэгдсэн. "Бичиг цаасаа бэлдэж байгаарай, ажил хүлээлцэнэ" гэж хэлсэн. Албан ёсны шийдвэр хараахан гар дээр ирээгүй байна. Ер нь бол нэгэнт шийдвэр гарсан тул ажлаа хүлээлцэхэд бэлдэж байна. Орчны бохирдлын асуудлаар хариуцлага тооцож байгаа гэж ойлгосон.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй л байсан. БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг. Одоо хүртэл тамгаа өгдөггүй.

Орчны бохирдлын асуудал яг үнэндээ ТНБД-ын хариуцсан ажил мөн үү гэвэл олон учир шалтгаантай. Тусдаа төсөвтэй, тусдаа хариуцсан байгууллагатай газар. Засгийн газрын хуралдаанаас улс төрийн хариуцлага тооцож шийдвэр гаргаж байгаа гэж ойлгосон. ТНБД бол тусдаа хуулиар явдаг. Надаар өргөдөл бичүүлж авах ёстой л доо. Гэвч хамаагүй ээ. Би ажлаа өгөхөд бэлэн" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Заяа

    Асуудлыг ганц нэг хү солиод шийдэнэ гэсэн жүжиг тавиад бүх юмны ард үлдээд суугаад байгаа ерөнхий сайд, хотын дарга нар өөрсдөө хариуцлага хүлээж чадахгүй суганы үснүүд байна.

  • Т
    Та

    Балай авгайтай ажиллаж байхаар бараг ажлаа өгөөд явсан нь дээр дээ.

  • З
    Зочин

    Drone unuulaagui uurlaad bgaa ym bish uu?

  • T
    Ta

    Энэ бол засгийн газарт хууль хамаагүй гэсэн хамгийн том нотолгоо, төрийн дээр хуулийн дээр нам гарсан гэсэн үг.

  • T
    Ta

    Н.Уртнасан гэж тэнэг хүнээс болж улс төрийн золиос боллоо. Энийг хүлээн зөвшөөр ч байгаа бол ахиад ингээд 2 р ээлж хоолонд орох юм байна.

  • T
    Ta

    Turiin albanii tuhai huuli ene ter geed hutsaad bdag turiin alband ajilj bgaagui huniig agentlagiin dargaar tavina. Huuliin shaardlaga hangasan huniig zugeer zail geed yavuulchihna iim bol zaaval huuli muuli geed yaadiin zasgiin gazar ni shiideed yavchaach. Oyun -Erdene ee Nyambaatar aa ogtsor kk

  • Х
    Хүрэлсүх

    Энэ улс орон дэндлээ. Ямар ч хуульгүй боллоо. Засгийн газар төрийн албаны хуулийг хамгаалах ёстой байтал улс төрийн эрх ашгийн үүднээс нулимдаг боллоо. Юм л бол төрийн алба завхарсан, дампуурсан гэж хүссэнээрээ доромжилдог боллоо.

  • T
    Tsogzolmaa

    ТНБ дарга Төрийн албан хаагч төрийн албны хуулиар зохицуулах ёстой.