ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөр БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг томилохоор хэлэлцэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:baterdene shohtg/new_80eca869a0001abc47f34a655e477d9b0bd97930.jpg

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхий сайд уг томилгоог хийж, маргааш УИХ-д танилцуулахаар болжээ.

Сануулахад, өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн чөлөөлсөн юм.