ЭМЯ: 3080 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн энджээ

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/08/yaamcopy.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3080 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1825 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1255 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант нас баралт 2 бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 3500

-Хүндэвтэр 6543

-Хүнд 1200

-Нэн хүнд 77 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 58165 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 11210 иргэн байна. Үүний 1315 нь жирэмсэн, 2760 хүүхэд байна.