ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 47 сек
20
legacy:corona/Covid_em_20220126-pjkgtb8mb73y80r6tr8ujevmcq1u6kywa66ygzrqi0.jpg

ДЭМБ-аас COVID-19-ийн эсрэг хоёр шинэ эмийг санал болгож байгаа нь өвчнийг эмчлэх сонголтын боломжийг нэмэгдүүлж байна. Өвчтөнүүдийн хэрэглээ эдгээр эмүүдийн хүртээмж, үнээс хамаарах бөгөөд тэр хэмжээгээр олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах болно.

Эхний эм болох Бариситинибийг КОВИД-19-өөр өвдсөн хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд өгөхийг зөвлөж байна. Энэ эм нь дархлааны тогтолцооны хэт өдөөлтийг дарангуйлдаг Janus kinase (JAK) төрлийн ангилалд багтана. ДЭМБ үүнийг кортикостероидтой хамт өгөхийг зөвлөж байна.

Бариситиниб нь ревматоид артритыг эмчлэхэд хэрэглэдэг аман эм бөгөөд 2021 оны 7-р сард ДЭМБ-аас санал болгосон Интерлюкин-6 рецептор хаагч гэж нэрлэгддэг үе мөчний бусад эмүүдээс өөр эм юм.

ДЭМБ-аас COVID-19-өөр эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй хүмүүс, хөнгөн буюу хүндэвтэр өвчтөнүүдийг эмчлэхийн тулд моноклональ эсрэгбиеийн эм болох Сотровимабыг хэрэглэхийг тодорхой нөхцөлтэйгээр зөвлөж байна. Үүнд өндөр настай, дархлаа суларсан, чихрийн шижин, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг суурь өвчтэй, вакцин хийлгээгүй өвчтөнүүд орно.

Сотровимаб нь 2021 оны 9-р сард ДЭМБ-аас санал болгосон касиривимаб-имдевимаб хэмээх моноклональ эсрэгбиеийн коктейлийн альтернатив хувилбар юм. Омикроны эсрэг сотровимабын моноклональ эсрэгбиеийн үр нөлөөг судлах судалгаа үргэлжилж байгаа бөгөөд лабораторийн эхэн үеийн судалгаагаар эсрэг үйлчилгээний үр дүнгээ хадгалсаар байна.

Мөн ДЭМБ-ын эмчилгээний удирдамжийг боловсруулж буй шинжээчдийн баг КОВИД-19-ийн хүнд, нэн хүнд өвчтөнүүдэд өгөх руксолитиниб ба тофацитиниб эмүүдийн үр нөлөө нь тодорхойгүй байдлыг харгалзан, хэрэглэхээс татгалзах зөвлөмж гаргасан.

ДЭМБ-аас гаргасан КOВИД-19-ийн эмчилгээний удирдамжийн дээрх найман шинэчлэл нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд хэлбэрийн 4,000 гаруй өвчтөнийг хамарсан долоон туршилтын үр дүнд үндэслэсэн болно.

ДЭМБ шинээр санал болгож буй эмчилгээний бүтээгдэхүүнийг тэгш, тогтвортой хүртээмжтэй байлгах, нийлүүлэлтийн чадавхийг сайжруулахын тулд эмийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар байна. ДЭМБ-ын КOВИД-19-ийн эмчилгээний хэрэгслүүдийг эрчимтэй түгээж, нийлүүлэх бүтэц (ACT-A) эмийн компаниудтай хамтран зөвхөн баян орнуудад төдийгүй дэлхий даяар нэвтрүүлэх цогц төлөвлөгөөг эрэлхийлэн хурдан ашиглах боломжийн төлөө ажилласаар байна. ACT-A нь бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг өргөжүүлэхийн тулд үнийг илүү хямд болгохыг зорин ажиллаж байна.

Шинээр санал болгосон барицитиниб ба сотровимабыг бага орлоготой орнуудад түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанар, үр ашиг, аюулгүй байдлыг үнэлдэг ДЭМБ-ын урьдчилсан шалгаруулалтад оруулахаар болоод байна.

Эх сурвалж: https://www.who.int/news/item/14-01-2022-who-recommends-two-new-drugs-to-treat-covid-19

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR LUCIEN INDIA2022/01/28

    Яаралтай мэдэгдэл! Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Сент Стив эмнэлгийн замын 29Б дугаарт байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул Алур нарийн мэргэжлийн эмнэлэг 380,000 ам.доллараар бөөр худалдаж авч эхэлснийг сонирхож буй бөөрний донор эрэгтэй, эмэгтэй бүрт мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны донор Люсиен эмчтэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл +447031967810, 917050494622 дугаарын утсаар холбогдоно уу. Энэ бол хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай ба таны шагнал бол өвчтөний аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен

  • A
    ARSIAN MN2022/01/28

    Миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахын өмнө эхний хагасын төлбөр 200,000 долларыг төлсөн. Энэтхэг ахан дүүс, энэ эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай гэж бодож байна. Миний систем би үүнийг шархны дагуу хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 200,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт би үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл Venkata Specialist Hospital-ийн DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар эсвэл Энэтхэгийн Нью-Дели 27 хаягаар эсвэл 91927017