ЭМЯ: 1834 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:pcr shinjilgeenii tseg/242286928_648402906148126_1017119096176430131_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1834 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1020 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 814 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант гурван нас баралт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 3060

-Хүндэвтэр 6520

-Хүнд 902

-Нэн хүнд 109 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 56178 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10591 иргэн байна. Үүний 1298 нь жирэмсэн, 2680 хүүхэд байна.