ЭМЯ: 1206 тохиолдол батлагдаж, хоёр хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/эмя, шинжилгээ, PCR.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1206 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 648 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 558 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант хоёр нас баралт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 2943

-Хүндэвтэр 6403

-Хүнд 911

-Нэн хүнд 91 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 54017 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10348 иргэн байна. Үүний 1248 нь жирэмсэн, 2153 хүүхэд байна.