О.Батбаяр: Нийт халдварын тоо бүртгэгдсэн тохиолдлоос 2-4 дахин өндөр байх боломжтой

COVID-19
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:eruul mendiin yam/нжш.jpg

Ковидын халдварын цаг үеийн нөхцлийн байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Омикрон хувилбарын халдварын хувьд бүртгэгдэж байгаа тооноос гадна бүртгэгдээгүй байгаа, шинж тэмдэггүй байгаа тохиолдлын тоо 2-4 дахин өндөр байх боломжтой. Онолын хувьд халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдлоос 2-4 дахин өндөр байх боломжтой.

Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш ковидтой дасан зохицох амьдралын хэв маягт шилжсэн. Бидний дараагийн давуу тал нь бид вирусийн эсрэг эмчилгээг өрхөөр хийж, эрт эхлүүлэх тактикыг ашигласан. ДЭМБ-ын зүгээс ковидын эмчилгээг иргэдэд илүү ойр, дөт замаар байлгахыг зөвлөж байгаа.

Ковидын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад pandemic хэлбэрээс endemic хэлбэрт шилжиж байна. Энэ нь нас баралт буурч, халдварын тохиолдол огцом бус, нам өндрөөр явж байгаа гэсэн үг юм" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн2022/02/07

    Энэ нөхөр байнга худал ярина. Цагаан сараар халдвар огцом өсч, 50 000 хүрнэ гээд л байсан. Эрдэмтдийн баг баримжаагүй залж болохгүй л дээ. Хамгийн гол нь худал хэлснээс болж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй болж, эцэг эх нь хүүхдээ харж, ажилдаа явах боломжгүй болж, өрхийн орлого багасч, ядууралд өртөж байна. Хүүхдүүд 2 жил боловсрол эзэмших эрхээ алдаж, хохирч байна. Дэлхийд Уганда, Монгол хоёр л ингэж 2 жил гаран сургуулиа хаасан тэнэг улсууд болсон. Манай дарга нар Африкийн хар тэнэгүүдтэйгээ ижил сэтгэнэ.