ЭМЯ: 449 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/242286928_648402906148126_1017119096176430131_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 449 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 150 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 199 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 998

Хүндэвтэр –2390

Хүнд - 319

Маш хүнд – 49 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12067 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3756 иргэн байна.