“Барилгад гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтооно“

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/1 (32).jpg

Энэ сарын 6-нд буюу өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилга шатсан. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 15:50 цагт галыг бүрэн унтраасан юм.

Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгаалсан аж.

Тэгвэл гал юунаас гарсан, галын улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Хэргийн газрын үзлэг хийгдэж буй. Мөн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтооно" гэлээ.