“Бүргэдийн баяр-2022” энэ сарын 12-нд зохион байгуулагдана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/зураг11 - 2022-03-07T110346.731 (1).jpg

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилготой "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Бүргэдийн баяр энэ сарын 12-ны өдөр буюу Бямба гарагт 11 цагаас Түргэний ам "Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв"-д болох юм. Ташрамд дурдахад, баярын үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.