ХӨСҮТ: 12-с доош насны хүүхдийн дунд халдварын тархалт өндөр хэвээр байна

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/01/b/hsut.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа. Гэхдээ албаныханы өгч буй мэдээллээр 12-оос доош насны хүүхдийн дунд халдварын тархалт өндөр хэвээр байгааг хэлж байна. ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга АУ-ны доктор Б.Азжаргал "ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын алба коронавирусын хүүхдийн вакцинжуулалтын талаар судалгааг хийж эхэлж байна. Вакцины хамрагдалт болон бага насны хүүхдийн өвчлөлийн халдварын тархалтын хувийг тооцож үзэхэд 12-15 насны хүүхдийн дунд халдварын тархалт харьцангуй бага ажиглагдаж байна. Мөн 12-с доош насны хүүхдийн дунд халдварын тархалт өндөр хэвээр байна" гэв.