ЭМЯ: 23 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/зураг11 - 2022-03-03T110424.277.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 23 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 17 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 6 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 16

Хүндэвтэр – 90

Хүнд - 46

Маш хүнд 14 хүн байна.