Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:jargalsaihan/MPA_4450.jpg

Хөгжлийн банкны хэргийг шалгах явц удаашралтай байна гэх шүүмжлэлийг дагуулж буй. Энэ талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.

Тэрбээр "Маш олон жилийн өмнө болсон учир шалгах процесс удаан явагдаж байна. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна.

Мөн 42 хүнийг яллагдагчаар татсан. Хөгжлийн банктай холбоотой сонсгол хэлэлцэх үед хохирол төлөлт 120 орчим тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 167 тэрбумд хүрсэн. Хуулийн байгууллага өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байна. Үүний үр дүн ч гарч байна гэж харж байна. Ганцхан хүн байцаалт авахаас гадна шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гарах гэх мэт маш олон ажиллагаа хийгддэг учир цаг хугацаа шаардаж байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Олон жилийн турш энэ их луйварыг нуун дарагдуулсан хуулийн итгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй болж. Одоо тэгээд зээлсэн мөнгө нь үгүй болж зээл авсан хүмүүсийн сэтгэлгээ нь өөрчлөгдөж зээл биш өөрсдийн хөрөнгө өмч мэт загнах хэмжээнд хүрчээ. Бүр унтуйцан уурлаж яахгаад байгаа юм юун зээл малгай тавьбал манайх авсан л бол эргүүлж төлнө гэж байхгүй гэх болж. Тэгээд дандаа нэр нөлөө бүхий хүмүүс нийлээд төлөхгүй гээд байна ш дээ.