Авлига өгсөн гэх дарга, авлига авсан гэх прокурор хоёрын хэргийг АТГ нотлож, прокурор ЯЛЛАНА

Улс төр
Natsagaa
Унших: 1 мин 36 сек
20
legacy:наагий/279220174_530541691815192_4177236602234385356_n.jpg

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар АТГ-ын дуудлагыг үл тоосныхоо шанг чангахан хүртсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн сард тэднийг хуулийн байгууллагаас албадан дуудаж, байцаалт авсан юм. Улмаар тэдний хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж, шалгалтын ажлын эхлүүлсэн. Хэргийг нэхэн сануулбал, А.Гансүхийг 2017 онд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай хэргийг нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан.

Тэгвэл эл шийдвэрийн учиг хөвөрсөөр А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгосон.

Улмаар тэд тохиролцсон гэх мэдээлэл байдаг. Үүнийг нь ч батлах мэт прокурор асан М.Энх-Амгалан нь өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгосноор А.Гансүхэд холбогдох хэрэг хаагдсан гэх сэжимтэй холбогдсон юм.

Нэг үгээр, ял наймаалцсан байж болзошгүй эл хэрэг хуулийнхны хараанд дахин өртөж шалгалтын ажлыг ийн эхлүүлээд байна. Хэрвээ тэдний гэмт үйлдлийг АТГ-аас нотлох баримтаар баталгаажуулж чадвал хавтаст хэрэг прокурорт шилжих нь тодорхой.

Гэвч нэгэн цагт Улсын Ерөнхий прокурор ажиллаж байсан М.Энх-Амгаланд шууд ял өгөөд шүүх рүү шилжүүлчих эр зоригтой прокурор гарч ирэх нь юу л бол.

Энэ ч утгаараа тэдний хэрэг замын голоос замхарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг боломж байж магад. Энэ нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа Б.Жаргалсайхан тэтгэвэртээ суух цаг ойртож байгаа. Дээр нь нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьснаас хойш түүнийг “ЯВУУЛАХ” акц Төрийн ордонд өрнөсөн гэх.

Хэрвээ энэ үнэн бол Б.Жаргалсайхан суудлаа тавьж, прокурорын халаагаа өгөхөөөс өмнө дуу шуутай хэд хэдэн хэргийг гараас гаргахыг үгүйсгэхгүй.

Үүний нэг нь өөрийн өмнөх дарга болох М.Энх-Амгаланг яллах. Хэрвээ түүний авлигын гэмт хэрэг нотлогдвол А.Гансүх ч гэсэн араас нь ачигдах нь лавтай. Одоо зөвхөн АТГ ажлаа сайн хийх л үлдлээ. Тэд чадах болов уу.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн4 жил өмнө

    ЗГ авилгаын индексийг 111 -ээс буруулна гэсэн. Гэтэл Элбэгдорж гэх МАНАН-ийн толгойлогчийг шоронд хийж чадахгүй, авилгалч прокурор Энх-Амгалан, дээд шүүхийн шүүгч Батсуурь, Атарцэцэг, ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын акулуудыг барьж чадахгүй байгаа нь Монгол улсын дотоодын төдийгүй, гадаадад нэр хүндийнг унагаж, авилгалдаа идэгдсэн ядуу, оркуудын орон гэдэг нэр зүүгээд байна. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан луйварчидаар өрийг нь төлүүлж, улс орны үйлдвэр уурхайг олон жил дээрэмдэж байгаа дээрх хүмүүст ял өгөх цаг болсон. Тэгэхгүй бол Сайханбилэг, Бадамжунай нараас аваад гадагш зугтана шүү.

  • З
    Зочин4 жил өмнө

    Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch