ХОМ: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 135 мянган төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржын орлого өмнөх жилээсээ 7 сая төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал 2020 онд 35 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 42 сая болон нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого 6 сая хэвээрээ. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай байсан бол 383 сая төгрөгийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, нэг зуслангийн байшинтай болж нэмэгдсэн байна. Мөн тэрбээр 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Venza автомашинтай.
7 сая төгрөгийн үнэт эдлэл,135 мянган төгрөгийн хадгаламжтай.



