О.Батбаяр: 5-11 настнуудыг ирэх сарын 1-нээс вакцинд хамруулж эхэлнэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:EMY Batbayar/248366978_1642784726071840_1253852903853688966_n.jpg

Манай улс өнгөрсөн хугацаанд 12-оос дээш насны иргэдээ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Тэгвэл өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээс омикроны шинэ хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 5-11 настнуудыг вакцинжуулах асуудал яригдаж эхэлсэн. Ингэхдээ “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан “Файзер” 5-11 насны хүүхдүүдийн вакциныг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж нэг сая тунг энэ оны зургаадугаар сард хүлээж аваад байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

Тэгвэл 5-11 настнуудыг хэзээнээс вакцинжуулах талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад "Вакцинжуулах шийдвэр албажсан. Ирэх наймдугаар сарын 1-нээс 5-11 настнуудыг вакцинжуулж эхэлнэ. Энэ талаар өнөөдөр /2022.07.22/ ЭМЯ албан ёсоор мэдээлэл хийнэ" гэлээ.