“Судлаач сурагч“ хөтөлбөрийг Хэнтий болон Сүхбаатар аймгийн сумдад хэрэгжүүлнэ

Хоосон
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder/suragch.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖЯ зэрэг хамтран Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд " Судлаач сурагч" хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тус хөтөлбөрт 13-14 насны зургаан сурагчыг хамруулах бөгөөд зэрлэг амьтан, ургамалтай танилцах хээрийн судалгаа хийх, байгалийн тогтоц, онцлогийг шинжих чиглэлийн сургалтуудыг зохион байгуулах аж. МУИС, ШУТИС-ийн судлаач, оюутнууд Хар ямаатын байгалийн нөөц газарт байрлаж , сурагчдыг чиглүүлэн, хээрийг судалгааны анхан шатны мэдлэг олгож , багаж төхөөрөмжтэй ажиллах арга барилд сургах зорилготой байна.