Төв банк өнгөрсөн сард 9.7 тонн үнэт металл худалдан авчээ

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/MPA PHOTO 2017-0082.jpg

Монголбанк 2022 оны 7 дугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 778.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 650 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 7 дугаар сард дундаж үнэ 185,224.93 төгрөг байв.

legacy:statistik/296450265_5500097056718044_1167992228126969301_n.png