БШУЯ: Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг МАРГААШААС хүлээн авч, энэ сарын 25-26-нд хуваарилна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/1.jpg

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулахыг салбар яамнаас мэдээллээ. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулах юм. Үүнд:

- Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 2022.08.24,

- Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 2022.08.26,

- Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 2022.09.09-ний хооронд тус тус болно.

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд:

-Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана

-Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна

-Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна